Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 15 June 2012

Эрүүл байх хоолноосоо


Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа

Эрүүл байх хоолноосоо
Эрхэм байх энгийнээс

Ихэмсэг байх харцнаасаа
Энгийн байх ярианаасаа

За ингээд та хэрхэн эрүүл хүнс хоол хэрэглэдэгээ шалгахыг хүсвэл доорх асуултанд хариулж үзнэ үү.
Тийм гэсэн харилт бүр нэг оноо үгүй гэсэн хариулт бүр 0 оноотой болно.

  1. Ta ѳдѳрт доод тал нь нэг удаа цэвэр жимс иддэг үү?
  2. Та ѳдѳрт доод тал нь 5 тѳрлийн хүнсний ногоо иддэг үү?
  3. Та будаа, амуу тариа, oвъёос болон бусад тѳрлийн үр тариаг долоо хоногт доод тал нь 3 удаа иддэг үү?
  4. Та ѳдѳр бүр цэвэр хүнсний ногоог хоолондоо хэрэглэдэг үү?
  5. Та цэвэр үрийг долоо хоногт гурван идээ иддэг үү?
  6. Та далайн замагийг хоолондоо хэрэглэдэг үү?
  7. Та долоо хоногт доод тал нь 2 удаа хоолондоо загас хэрэглэдэг үү?
  8. Ta хоолоо шингэн болох хүртэл нь зажилж иддэг үү?
  9. Та хүнсээ сонгохдоо нѳѳшлүүр бодис, нэмэлт,ѳнгѳ оруулагч эсвэл Е дугаарууд зэргээс татгалзаж чаддаг уу?
  10. Та сахар агуулсан эсвэл сахарын нэмэгдэлтэй хүнсээс татгалздаг уу?
  11. Хэрэв та сэтгэл санаа хямарсан үед хооллох бол сэтгэлээ тайвширтал хүлээж чаддаг уу?
  12. Та хүүхэд байхдаа хѳхѳѳр хооллож байсан уу?
  13. Та хооллохдоо завгүй байсан ч, ядарсан байсан ч тодорхой цаг хугацааг зарцуулж чаддаг уу?
  14. Та ѳдѳр бүр ѳглѳѳний цайгаа уудаг уу?
  15. Та ѳдѳр бүр савалгаатай цэвэр ус уудаг уу?
  16. Та ѳдѳр бүр цэвэршүүлсэн, рашаан ус доод тал нь 8 аягыг уудаг уу?
  17. Та хооллохдоо шар айраг, архи, хийжүүлсэн ундаанаас татгалздаг уу?
  18. Та хоолтойгоо хамт ус уухын оронд хооллохоосоо ѳмнѳ 25 минутын урьд ус уудаг уу?
  19. Та ѳдѳр бүр ѳѳр тѳрлийн хоол хэрэглэж чаддаг уу? 
  20. Та долоо хоногт доод тал нь нэг удаа цэвэр жүүс бэлтгэдэг үү?
За оноогоо дүгнэцгээе!

17-20 оноо: Онц-Та бол гайхалтай. You are what you eat by Gillian McKeith номтой сайн танилцаж ѳѳрийн болго! Тэгээд л болоо. 

12-16 оноо: Муугүй шүү- Дахиад жаахан хичээх хэрэгтэй. Та хичээж байна. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ бүр шаргуу оролдох хэрэгтэй. Та You are what you eat by Gillian McKeith, энэ номыг сайн судлаж, номондоо эзэн болоорой. Юун түрүүнд хоол хүнсээр элбэг дэлбэг байх гэсэн зарчимыг дагаарай. 

11 ба түүнээс доош: Хүүе та яг уналаа!
Яг байгаа газараа зогс! Би үнэхээр таны тѳлѳѳ санаа зовчихлоо. Та ч ёстой бужигнаан дунд байна даа. Танд You are what you eat by Gillian McKeith номыг маш хичээнгүйлэн үг бүрчлэн судлахыг зѳвлѳж байна. Үнэндээ чин үнэнчээр хүнсээр элбэг дэлбэг байх гэсэн зарчимыг цаг алдалгүйгээр ѳнѳѳдѳрѳѳс эхэлж мѳрдѳхийг хүсч байна. 

Би бол муу авсоон. Ийм сайхан жимс, ногоон дээр байж байж урагшгүй гэдэг нь. Гэхдээ ѳчигдѳрѳѳс эхлээд ядаж тэр үр будааг нь иддэггүй юмаа гэхэд жимс, жүүс энэ тэрийг нь сонгочихоол байж байна. 

За тэгээд та бүхэндээ амжилт хүсье! Эрүүл хүнс энэ насны баталгаа! 

 



2 comments:

  1. Mongolchuud sotsialismees omno n bugd bayn yaduugui zundaa mah iddeggui dan tsagaan hoolton baij biyeiinhee bodisiin soliltsoog ih zuv udirddag baisan. Harin komunismiin haranhui niigemd orood 70 jil ovol zungui mah ideed delhiid hogjilooroo suuliin 150-d oroh undes n bolson gej haaya taamagladag yum. Enetheg gehed 1,1 terbum huntei tednii 60% orchim n mah iddeggui tsagaan hoolton yum baina. Gehdee huiten bused baidag Mongol hun gartsaagui toslog hool ideh yostoi l doo. Tos huiten busiin hunii biyend oronguutaa shuud haluunii tulsh bolj huniig urt hugatsaand biyiin dulaaniig n hadgalah eh uusver boldog. za het urt lekts bolchloo sorry. ;)

    ReplyDelete
    Replies
    1. Зүгээрээ. Тэр их мах иддэг хѳдѳѳнийхнийг яаж зѳв хооллуулж сургах вэ гээд бүр толгойгоо гашилгаал сууж байна. Ядаж орой 6 цагаас ѳмнѳ хоолоо идээд сурчихвал бас том хэрэг байна шүү. Гэтэл тэдэнд тийм боломж ховор болхоор бас эргэлзээтэй. Одоо бараг цагаан хоолоо ч ховор иддэг байх шүү. Гурилтай сүүтэй хоол эмээ ѳвѳѳ ч их идүүлдэг байсан шүү. Ядаж цагаан идээгээ сайн иддэг байх хэрэгтэй байнаа манайхан.

      Delete