Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 8 June 2012

Ямар сонин юм бэ

Монриалын Их Сургуульд ѳргѳдѳл ѳгѳх гэсэн чинь сонин болоод явчихлаа даа.

Нѳгѳѳ сургуулийн захиргаа нь улс бүрийн сургалтын чанар чансаа, хувиргалтыг харуулсан том зузаан дэвтэр гаргаад ирлээ.

Монгол гээл М үсгэн дээр хайгаад явтал байдаггүй ээ. Ээжээ ааваа яагаад байхгүй байгаа юм бэ гэсэн чинь манайд мастэрийн сургалтанд Монгол оюутан элсэж байгаагүй юм байна гэнээ.

Одоо тэгээд яахав гэсэн чинь Орос улсын стандартаар явчихья гэнээ. Үүе л дээ ингэж болдог юм уу та минь ээ.

Орос манай хоёр чинь сургалт стандарт шал ѳѳр биз дээ. Манайх шиг 10 жилийн сургалттай улс орон ер нь ѳѳр байдаг болов уу.

Ямар ч байсан баклаварын Диплом чинь Б гэсэн үнэлгээтэй байх ёстой гэж байна. За тэр нь ч яахав боллоо гэхэд бусад юм нь Оросоос ѳѳр байвал яах юм бэ.

Би үүнийг яаж шийдэх вэ. Сургалтын хэлтэст нь мэдэгдэж Монгол гэдэг улсын сургалтын стандартыг сургуульдаа оруулаач гэх үү юу гэх вэ.

Бодлоо л доо Франц улс байсаар байтал Канадад тэгээд Монриалд ирж Франц хэлээр мастэрт сурах хүн ховор биз.

Кюбэкийн Франц хэлийг чинь аялга ихтэй гээд тоох нь муу гэж байна лээ ш дээ.

Энэ намарын элсэлт нь аль ѳнгѳрсѳн 2 сард дуусчихсан байна. Дараа намрын элсэлтэнд бэлтгэж ингэж будилж яваа хүн шүү дээ.

Ямар ч байсан миний орох гээс байгаа сургалтын албаны зохицуулагч Орос улсын стандаар бодьё гээд байх юм.

Би болхоор хохирчих гээд ч  байгаа юм шиг. Хэрэв Монголыг тэр жагсаалтанд нь оруулвал дараа үед над шиг тэнэж явсан хэн нэгэнд хэрэг болох болов уу гээл бодоод байх юм.






4 comments:

  1. Хожмын үр садаа бодох хэрэгтэй. Төрийн дуулалтай, тусгаар тогтнолтой улсын иргэн биддээ?

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ. Хѳѳцѳлдѳж л байна. Болно байхаа.

      Delete