Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 29 June 2012

Ээжийгээ санаад уйллаа


Ажилгүй болно гэдэгээ мэдсэн бол ѳвѳл билет авчихаад, мѳнгѳн цагаан үүлэн дээгүүр хайрт ээждээ очихоор нисч явахгүй юу.

Энэ орчлонд намайг хүн болгож ѳсгѳсѳнийх нь тѳлѳѳ

Энэ хорвоо дээр намайг эрүүл энх бойжуулсаных нь тѳлѳѳ

Энэ амьдрал дээр мандаж байгаа ганц нар минь байгаагийн тѳлѳѳ

Энэ муу охин нь үнсэхэд нь ойрхон байж чадахгүй юм даа


Алс хол гэж бодолгүйгээр агаарын долгионоор ангар унгар ярихдаа

Аль болохоор хурдан очиноо гэж худал хэлдэг

Аймгийн наадам дээр охиноороо гоёхсон гэсэн сэтгэлгийг тань мэдсээр байж

Ажил амжихгүй нь ээ гэж худлаа шалтаг тоочдог


Толгодын орой дээр бодол болон суугаа ээж минь

Тугалын зэлэн дээр ч охиноо бодож суугаа ээж минь

Тэмээгээ охинтойгоо андуурч байгаа ээж минь

Тэртээх алсын бараа саравчлан суугаа ээж минь


Томоогүй охиндоо урт наслаж хайрлаарай!


Хайрт ээжийгээ санан нулимс бѳмбѳрүүлэн бичив.
Тэмээчин Бүсгүй
Канад улс, Кюбэк муж
2012-06-29


6 comments:

  1. өөлхий дөө ми найз, за удахгүй ажилд орчино дөө, ээж нь чамайг тавгүй байгааг мэдрэх байх тийм болохоор тайван сайхан байж зорилгодоо хүрээрэй.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа найзаа, Хааяаа ийм үе гарах юмаа. Эндээ бичиж байж л сэтгэл санаа онгойх юм даа хэ хэ хэ.

      Delete
  2. Sanaj sarvaih eej ni oron zain huvid hol bgaa hediich amid mend eruul saruul ohinoo huleegeed suuj bgaa ni hamgiin tom beleg shuuu

    ReplyDelete
    Replies
    1. Тийм шүү найзаа баярлалаа. Ирэх зун заавал дээж дээрээ очино доо.

      Delete
  3. neg l medehed daraa zun bo

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн. Нэг мэдсэн 07 сарын 02 дуусч байна хэ хэ хэ.

      Delete