Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 22 June 2012

Гэртээ амьдарнаа


Бидний гэрийг үнэхээр ѳвѳрмѳц засал, шийдэлтэй орчин үеийн болгожээ.

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Монгол гэр маань хамгийн сайн сууцаар шалгарчээ.

Жинхэнэ цэвэр агаар залгилж амрах нь ээ
Энэ доор нь эсгийгээр хийсэн ширдэг дэвсэнэ.

Хоол хийгээд байгаас яахав ийм гал тогоонд
Угсрах гэж жаахан ажил болох шинжтэй. Бусдаар бол гоё байна шүү.

Ѳѳ ёстой үнэхээр тасархай
Зүлэг ногоо, цэцэг дунд ном уншаал хэвтэж байхаас яахав. 

Зохиомж энэ тэр нь гоё байгаа биз
Нэлээд их ажиллагаа орох байх. Гэхдээ болноо болно. 

Цонх нэмж ѳгсѳн нь гоё ч юм шиг

Хэдэн ч зочин ирсэн учираа олоод суучиж болдог манай энэ гэр үнэхээр мундаг хийц, загвартай шүү.

Ийм гэрт амьдрана гээл мѳрѳѳдѳѳд эхэлсэн. Хотын захад эсвэл аймгийн тѳв дээр бол сайхан болно байхаа.

Хѳдѳѳ бол нүүж сууна гээд дэмий. Аймгийн тѳв дээр ийм гэрт амьдарвал нээрээ тасарлаа биз дээ.

Жич: Бүх зурагийг http://www.yurts.com/ цахим хуудаснаас хуулбарласан болно. Илүү ихийг эндээс үзнэ үү.

2 comments:

  1. Ёоо гадаадынхан манай гэрийг үнэн саак болгочихсон байхад бид гэр хороололдоо л утаандаа дуниартаад гадаа жорлонд бие засаад ус үнсээ зөөгөөд л сууж байх юм даа.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Хэзээ бид энэ сууцандаа суух юм бүү мэд. Сууна даа хэ хэ хэ.

      Delete