Дөнгөж сургууль төгсөөд эрдэм номын будаг ханхалсан хүн, багшынхаа дэмжлэгтэйгээр нэг эмэгтэйчүүдийн ТББ-т нарийхан бичээчээр ордийм байна.
Эхэндээ ч баахан, хурлын тэмдэглэл, даргын гараар бичсэн тэмдэглэл гээл бөөн шивээч хүн юм шивдэг байлаа. Намайг орход надаас гадна 2 хүүхэн байдаг байсан юм. Тэр хоёр ч нээх удалгүй гараад явчдийн. Тэгсэн дахиад нэг 2 хүүхэн нэмж ававааа. Нэг нь надаас нэлээд эгч /том эгч/ нөгөө нь бас 5-6 хуруу дарам эгч /дунд эгч/ байсан байх. За тэгээд бид 3 гар зангидаж аваад үзэж тарвааа. Ёстой гар хөл нийлж байна ч гэж жигтэйхэн, даргын амнаас байнга магтаал, сайшаалын үг урсаж байлаа. Би болхоор орчуулга, гадаад харилцааг нь даагаад том эгч болхоор хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааг хариуцааад дунд эгч мэдээлэл технологий нь барьж аваад за тэгээд ёстой нөгөө ТББ-ийг мандуулхаа л дөхсөн. Орой ажилт тарна, яг манай өөдөөс харсан бар байдаг байлаа. Тэн рүү давхиад орчино 3-лаа. ТББ-ийн цалин гэж хөөрхөн түүнийг нь хөлсний байрны мөнгөө төлөөл тэгээл дуусчдаг ч байл уу тэгээл үлдсэнээр нь шоудаал. Гурвуулаа ганц бие, найз залуу малуу байхгүй, хүн мүн бодож шаналахгүй, бүр санаад дурдах хүн ч байхгүй цэв цэвэрхэн зүрхтэй нээх сайхан цаг байж билээ. Гурвуулаа нээх сүртэй бар ороол тэгээл бүжиглэх аядаал 1-2 пиво уугаал тэгээл гарах нь тэр. Сүртэй шоудах нэртэй баранд ороол гараал. Тэгсэн нэг өдөр дунд эгч их сургуулийнхантайгаа шоудана. Чи ирж машин барьж өг гэдийн. Тэгхээр нь за тэгье гээд нөгөө том эгчээ хамт явья гэж гуйгаад тэгээд дунд эгчийг ангийхантай нь барны гадаа буулгаад том эгчийгээ суулгаал халтууранд гарж нэг шөнийн дотор хэмх баяжихаар шийдвээ. Жаахан явж байгаад колонк орж бензин хийгээд тэгээд гадуур гарсан чинь хүн суудаггүйм даа. 2 эмэгтэй хүнтэй таксинд чинь хүн ордоггүйм байна лээ. Тэгхээр нь за больчий гээд гэртээ ирж хоол идье гээд гэрийнхээ гадаа машинаа зогсоочоод 2-лаа орж хоол идчээд гараал нөгөө машинаа унаал явжийсан чинь том эгч Хүүе орилоо? /Намайг тэр 2 Орилоо гэдэг байсын. Энэ нь уйланхай биш их хашгирдаг гэсэн үг/ Нэг толь чинь алга гэдийн. Тэгхээр нь юу яриад байгаан байхгүй хаачдын гээл, яг нэг уулзвараар эргэх гээд харах завгүй яваад эрэгчээд харсан чинь нээрэн толь байдаггүй. Тэгсэн чинь хоол идэх зуур суйлцан байгаам чинь. Хоёулаа дунд эгчээс айгаал, яанаа машиных нь толийг суйлуулцан гээл, тэгээл нөгөө дунд эгчийг дуудахыг хүлээж байсан чинь удахгүй дуудаал Сансарын нэг барнаас Хорооллын бар уруу хүргүүлнэ ир гээд тэгээд нөгөө Согтуунуудыг хүрэгчээл явжийсан чинь Дунд эгч дахиал утасдаал та 2 гэртээ харьж амар. Бид хэд энүүгээрээ зохицуулья гээд ярихаар нь Том эгчийг манайд хоночих гэж хэлээл машинаа ил зогсоолд зогсоочоод унтаад өгвөө. Өглөө нь 2-лаа босоол машинаа авах гээл зогсоол уруу явж байсан чинь Том эгч хүүе Орилоо би утас оллоо гээл хашгирдийн? Юун утас хаана байна гэсэн чинь энд гээд нэг машины зогссон газраас нэг Нокиа утас бариад ирдийн. Тэгээл 2-лаа утас олсон баяртай, толь суулиулсан харамсалтай ажил дээрээ ирсэн чинь Дунд эгч ирээгүй байнаа. Хэн хэлхэв яаж хэлхэв гээл 2-лаа тактик боловсруулж байгаал ирхээр нь би унаж явсанаараа хэлсэн чинь дунд эгч , за та хоёр намайг 3 цаг аргалвал би толийг өөрөө зохицуулья гэхээр нь нэгэн зэрэг тэгээ гээл Дунд эгч толио янзалхаар яваал бид 2 даргыг ирхээр нь худлаа тийшээ явсан гэж хэлээл суужийлаа даа. Тэгээл оцойж овойсон л их ажилтай, орой 9, 10-с нааш тардаггүй их ажилтай байлаа даа. Юугаа ч тэгж хийдэг байсын бүү мэд. Ямар ч байсан л бид 3-ын гар их сайн нийлдэг байсан юм.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment