Дурсамжын дэвтэр гээд 96 хуудастай, дөрвөлжин шугамтай дэвтэр нээгээл 8,10-р ангиа төгсөхдөө ангийнхандаа хуудас бүрээр нь нэрий нь А-Я хүртэл бичээл юм бич юм бич гээл шахаал нээх хөөрхөн. Хүн бүхний Дурсамжын дэвтэрт хамгийн түрүүнд хамгийн сайн найз нь бичээтэй байна, дараа нь тэгээл үсгийн дарааллаар байдаг байсан санагдаж байна. Заримдаа хамгийн их хуудас надад оногдсон байдаг байж билээ. Цаадах чинь панал сайтай л даа юу хамаагүй бичээл, зураал: Уулын цэцэг олон боловч, Улаан цэцэг ховор шүү. Үеийн найз олон боловч, Үнэнч найз ховор шүү. Зуун төгрөгтэй явсанаас, Зуун найзтай яв гээл угалзруулж бичээл өнгө өнгийн будгаар будаал эрээн мяраан болгоол өгнө. Дууны үг мүг бичээл сүүлдээ шүлэг ч бичиж байх шиг баллана л даа. Тэгсэнээ янз янзын зураг наана энэ тэр гээд ёстой шавааралдуулна л даа. Хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөртлөн ирнээ гээл бичээл, Эрдэмийг сураад буцлаа гэхэд, Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай, Эргээд ангидаа суухгүй гэхээр, Алаг нүдэндээ сувдан нулимстай гээл бичээл уг нь бол жинхэнэ утгаараа гоё дурсамжын дэвтэр болдог байсан юм шүү дээ. Тэгээл төгсөх дөхөх үеэр өдөр бүр л гэрийн даалгавар юм шиг нэг хүний дурсамжын дэвтэрт юм бичдэг байж билээ. Хүн хүнийхийг өөр хийхгүй бол болохгүй. Тэгээл одоо яаж тэр 23-27 хүнд өөр өөр юм бичиж байсын бүү мэдээ бүү мэд.
Тэгсэнээс тэр дурсамжын дэвтэр нь надад алгооо. Төгсөх үеэр догдолж явж байгаад нэгнээс нь авахаа мартцан уу эсвэл би энд тэнд гээцийм үү бүү мэд. Ээжээсээ л асууна даа. Ерөөсөө хайгаад олдохгүй үгүй ээ хайгаад гэж дээ хаанаас хайхав дээ. Аль 19-р зууны дэвтэрийг чинь. 8,10 төгсөнөөс хойш чинь одоо хэдэн мянга дахин нүүлээ ш дээ. Тэгээл гээгдсийм үү яасын бүү мэд. Тэгж байгаад л хүний дурсамжын дэвтэр дээр юу гэж донгодсоноо үзхиймсан. Хөөрхөн л юм бичсэн байх. Тэр дэвтэрээ хадгалж байх нигууртай хүн хэд хэд байнаа. Над шиг салан пад биш ш дээ цаадуул чинь. За хөвгүүд ч бүү мэд. Охидуудад л байгаа байх. Монголд очихоороо нэхэж байгаад, өөрийнхөө бичсэнийг үзээд хуулаад тавьнаа. Гоё л юм байгаа байх. Эсвэл саваагаад хаядым болов уу?
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
манай том эгч хичээлээ хийхийн оронд дурсамжийн дэвтэрт юм бичээд суудаг байсан гэсэн. эмээ ямар юу хийж байгааг нь нарийн мэдэх биш миний хүүхэн хичээлээ хийжийн үү гэхээр эгч аанхаа гээд чухам хичээж байгаа хүн шиг суудаг байсан гэсэн
ReplyDeleteХарин тиймээ бөөн ажил болдог байсан юм. Их хуудас бол тэгээд дүүргэх юм олдохгүй. Өөрийгөө зурхаас наагуур юм болдог байлаа гэж хэ хэ хэ.
ReplyDelete