Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 16 October 2011

Ан хийв.

Хэдэн өдөр ном, цаас, цахим тооцоолуур ширтэж суусны дараагаар бороотойд ч болзоондоо гэдэг шиг нүд, толгойгоо амраахаар анчинг дагаж анд яваад гэх нь хаашайн далдагналаа даа. Эхний өдөр бол сайхан модон дунд ном уншаад анчин хажууд Согоо шиг урамдаал голын эргээр усан завиар яваал байлаа даа. Ангийн байр майр чинь бүх юм нь бэлэн тавтай ч гэж жигтэйхэн. Гадаа хонь хурга майлжийсан бол за тэгээд Монголын хөдөө хөдөө. Хонь байтугай юу ч байхгүй битүү мод. Ноднинг бодвол арай дассан байна лээ модонд. Тэгээд 2 дахь өдрийн өглөө нэг л ан хийдэг хүн өглөө 7 цагт анчинг дагаад л гарлаа даа. Ан ман хийхийн байхаа бүүзэгд зүгээр. Тэгсэн анчин чинь өндөр харуул шиг юман дээр гараал Согоо шиг урамдаал суугайдайдийм билээ ш дээ. Хэзээ ч тэр буга, хандгай нь хүрч ирхийн бүү мэд. Бороо ороод байсныг хэлэх үү больё зүгээр очиж номоо тэврээд гэвтье гээд бушуухан буцааад ирсэн замаараа гүйцэн. Анчин урамдаад л үлдсэн хэ хэ хэ. Хүний хийх дуртай зүйл нь юм болхоор над шиг хурдан буулт хийхгүй торойгоод л хоцорсон. Би ч хүрч ирээд номоо тэврээд хэвтчихсэн. Дуусгана гэсэн номоо дуусгаад бас нэг номыг нэлээд ахиулаад авсан шүү. За тэгээд 2 өдөр бороо ороод байсан тул үдээс хойш нь гэрийн зүг хүлгийн жолоо залхаар явжийтал анчингийн дэнхуа дугарч хариу өгтөл ангийн отгийн нэг хүн нэг хандгай 4 онилоод алдсым байхаа. Анчин байсан газраасаа 100 км-ийн хурдтай давхиж очоод ханьсаад мөрий нь хөөгөөд явцгаасан. Бороо шиврээд байгаа, би машиндаа номоо уншаал суугаад байлаа. 2 цагийн дараа шархадсан хандгайгаа оллоо гээд бөөн баяр ирэээд анчин очиж бартаат мотоциклоо авангаа бусад гишүүддээ мэдэгдээд бүгд гар нийлээд олзоо янзлаад бөөн баяр хөөр боллоо доо.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment