Захиа хүлээн авах, захидал бичих гэдэг чинь их сайхан юм шүү дээ. 90-д оны үед /нэг л хуучны хүн кккк/ шуудангаар чамд захиа ирж гэдэг үг ямар сайхан сонсоггдог байвааа. Гөөмөн их баярлаад л, гүйгээд л тэр үед хэнээс ирсэн бол гээд л шуудан уруу үсэрч байх хоорондоо баярлаад л байдаг байж билээ. Бага ангид нээх тэгж захиа аваагүй ээ. Дунд ангидаа ч гэсэн хэн хаанаас захиа бичихэв дээ хөдөөний хурагчин охинд чинь. Тэгээд 9,10-р ангидаа захиа авдаг болсын. /Хайрын захиа биш/ Манай 8 жилийн найз маань өөр аймагт сураад тэгээд хоорондоо захиа бичнээ. Эрхэм хүндэт хайрт найз минь гэж эхлээл, Дараагийг захиа бичих хүртэл түр баяртай гээл сүртэй сүртэй бичнээ. Гоё улаан, цэнхэр эмжээртэй дугтуйнд хийгээл марк аваад хэлээ норгож норгож гаргаж ирээд нэг сайхан илээд, наагаал явуулчдаг байж билээ. Түүний дараагаар их сургуульд Улаанбаатар хотод ирсэн чинь ангийн охин маань сургууль авч чадаагүй гээд, дараа жил конкурсдэхээр үлдчихсэн байдын. Сайн найз маань байсан л даа. За тэгээд ёстой нэг 5-10 хуудас захиа бичээл, сургуулийн жижүүр чамд захиа ирж гээл нээх гоё, хэд хэдэн хоног л захиагаа тэвэрч явдаг байж билээ. Дахин дахин уншаад бараг л цээжилчдийм биш үү айн. Тэгээл өөрөө бас бичнээ. Нэлээн хэдэн захиа байгаа. Бүгд дугтуйтайгаа хадгалаатай байгаа. Дараа нь 2-р курстээ жолоонд оройгоор сураад нэг охинтой найзлаад тэгсэн найз маань Герман явчихдын. Бас захиа ирнээ. Нэлээд хэд хэдэн захиа ирсэн байх шүү. Би ч хариугий нь бүгдий нь бичсэн. Тэгээд удаа нь 3-р курстээ жуулчинтай яваад 2-3 хүүхэн Герман, Франц, Израйлаас ил захидал бас захидал илгээж байсын Бүгд л хадгалаатай байгаа даа. За тэгээд удаах нь бол цахим шуудан болсон шүү дээ. Бас ч гэж энэ 2010 оноос өмнө бол энэ цахим хаягт нээх илүү дутуу юм ирдэггүй байсы ш дээ. Одоо бол шал хэрэггүй юмнууд дүүрээтэй. Би их захиа бичдэг хүн л дээ. Сайн уу хайрт найз минь гээд л бичээд л байна, явуулаад л байна. Бас ирнэээ хө надад чинь. Гэтэл энд дугтуйтай захидал илгээдэг хэвээрээ. Даанч тэр нь бөөн дарамт, стрэсс авчирна даа. Чи тэр машиныхаа татварыг тэдний хооронд төл гэээл, мэдэж л байхад чинь гэсэн үү хэ хэ хэ хэ. Эд нар угаасаа хамаатан саднуудаа хүүе хаая гээд манайхан шиг яаж алхах гишгэхий нь заадаггүй болхоор юун захиа махиа илгээх. Зул сараар л нэг ил захидал явуулна. Тэгээд тэр захидал илгээдэг системээ энэ өр мөр нэхдэг сонин юм болгоцон. Орчин үед тэгээл бөөн цаас гарздаал таны утасны төлбөр тэд гарж гээл ирнэ. Шаал хэрэггүй. Өөрсдөө мэдэж л байгаам чинь манайх шиг холбоон дээрээ очоол төлөөл болоо ш дээ. Төлөхгүй бол утас тас тэгээл гоё ш дээ тээн. Монголд байхдаа гэрийн утасны төлбөрөө хийхээ мартчихна. Нээг утсаа аваал ярих гэхээр төлбөрөө төлнө үү гээл өмнөөс тэгдэг байж билээ хэ хэ хэ. Миний франц хэл сурсан сургуулийг цаасаар дардаг гэж хочилдым билээ. Энэ орон тэр чигээрээ цаасаараа дардаг хэ хэ хэ. Цаасыг бол юүлнээ юүлнэ. Гүй ээ одоо мод нь байхад юүлэхээс яахав дээ.
Ойрд уулзаагүй хэн нэгэн, найз нөхөддөө захидал бичицгээж байгаарай. Хүнээс захидал авах нь зуун мянган төгрөг авсанаас илүү сайхайн эрч хүч авчирдаг юм шүү.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
nadad bas end hadgalj bgaa zahia hed bii.garaar bichsen zahianii useg burt n setgel shingeestei.
ReplyDeleteГоё шүү тээн, удаж байгаал уншихаар урамтай сайхан гэж яаваа. Бас унших бүртээ шинэ юм нээнээ тээн. Анх авахдаа бичгийн хэвий нь л шинждэг байж билээ. Одоо бол өөр тээн.
ReplyDelete