
Бодоол байсан чинь хөөрхий миний биеийн баг алжийсан тохиолдлууд байна даа байна зөндөө. Сонин болгож жаахан хүүрнэе.
Бүр сайн санадгийн. Цэцэрлэгт байхдаа юм даа. 3-5 насны хооронд л байсан байх. Өдөр унтды ш дээ цэцэрлэгт. Тэгсэн унтаад сэрсэн орондоо чацга туусааан ва ха ха ха ха. Тэгсэн манай цэцэрлэгийн ангийн охидууд орондоо баадаг маадаг гээд найзлах байтугай ойртохоо байсан. Нэг тэмцээн энэ тэрт орох гэж байсан ч бил үү дээ юун бүжиглүүлэх зүгээр орондоо баадаг хочтой болчдын. Тэгэнгүүт нь цэцэрлэгтээ явахгүй гэж хэд тийчлээд, уйлаад тэгээд хөдөө өвөө, эмээ дээрээ хурагчин болсон доо.
Дараа нь бага ангид байхдаа багт наадамд орох гээл 7 туулай нэг чоно ч билүү дээ тийм үлгэрээр манай анги орох гээл бэлдээл, бөөн туулай, муулайны хувцас энэ тэр хийгээл яг болох өдөр нь манай аав ирээд хөдөө аваад явчдын. Тэгсэн бэлдэж бэлдсэн байсан болхоор манай анги 6 туулайтай ороод тэгээд түрүүлээгүй кккк. Би дараа нь ороогүй ч гэсэн туулайныхаа хувцасыг олоон жил хадгалж билээ.
Дараагаар нь дунд ангидаа бас л тэмцээн болоол тэгсэн тэр дотор нь модон морин дээгүүр харайх хөтөлбөр орцон байж байгаад эгч очиж тээж зогсоод будаа. Охид хөвгүүдгүй мангар, тэнэгээр минь дуудаал би тэр модон морийг хэзээ ч давж байгаагүй ээ. Тэрэн шиг л хэцүү юм байгаагүйм даг. Биеийн тамирийн хичээл орох гээл зааланд оронгуут модон морь харагдаж байвал дотор пал гээл явчдаг байж билээ.
Их сургуульдаа урлагийн үзлэг болоод эгч дуулах хуваарьт орчдын. Тэгээл нэг дуулдаг танилаасаа Энхзулын нэг дууны понограмм аваал түүнийгээ тавиал дуулах гэсэн чинь эхэлж чаддаггүй. Дахиж 2-3 эхлүүлээд тэгж тэгж арай гэж дуулсан. Манай анги юун түрүүлэх баян ходоод л болчоогүй байх.
Дараа нь ажил дээр гараад хөдөө ажиллаал. Бас нэг асуулт, хариултын тэмцээн болоол би нөгөө багт нь орцон явжайдын. Тэгсэн юу гэлээ байз нэг зүйр цэцэн үг ч бил үү хэлц хэллэг ч билүү асуугаад. Манайхан хэлэлцээл миний хувилбарыг мөн үү биш үү гээд боджийх хооронд нь би өөртөө 100 хувь итгээд хашгирцан чинь биш болж таараад манайх хоёрт орцон ккккккккккккккк. Жаахан хүлээж байхгүй гээл манай багынхан тэгсэн. Хэт өөртөө итгээд гээл толгойгоо илээл зогсож байлаа ш дээ.
Баг хүчтэй алах бас эвгүй шүү тээн ккккккккккккк.
Хэхэ. Хөгжилтэй юмаа
ReplyDeleteХэ хэ хэ хэ. Би өөрөө бас уншсан чинь инээдтэй санагдчихлаа ккк.
DeleteХэхэ. Хөгжилтэй юмаа
ReplyDelete