Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 12 October 2011

Илүү сартай намрын Хайрын синдром

Үнээр чиг сайхан, зузаан намар болжийн даа. Ноднин яг өдийд цас орчихсон гацуур бид 2 их баяртай байсныг санаж байхын. За тэгсэн зун эгч илүү сартай байжийгаад намар ах сараа нөхөж байгаан байхаа. Харин ч энэ илүү сартай намрыг чинь байн байн захиалж баймаар юм байна. За тэгсэн би гэдэг хүн бөөн шалгалт шүүлэг дотор ханцуй шумлаад ороод явжийсан чинь дэнхуа дугарлаа. Гэтэл хаа хол Лондонгоос нэг дүүмэд найз бүсгүй хоолой зангируулан ярьжийн. Та надад туслаач? За алив яав ийв тайвшир гэхэд. Өө харин би ДУРЛААД гэдэг байгаа хэ хэ хэ Хөөрхөн ш дээ. Тэгээд л цээж нь түгжрээд би л нэг тэрийг нь гаргаад өгчихмөөр байсын байлгүй дээ. Алив тайвшир яаав ийв хэнб тэр хүүхэд уйлуулдаг энэ тэр гээд л байцаагчын дүрд ороод А-с Я хүртэл бүгдийг шалгаалаа даа. Хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн гэдэг шиг л юм болжийхийм даа нээрээ. Тэгээд яахав дээ гэдийгээд байгаа эрийг тонгойгоод унатал нь сайхан арга барил зааж өгөөд нөгөө шалгалт малгалтаа мартааад ДУРЛАЛЫН БАГШ-ын дүрдээ ороод 3 цаг ярьж, найз ч тайвширч, миний аргуудыг хэрэглэж алхам тутамд нь илтгэхээр болоод гарлаа.
Удсангүй дээ нэг хэдэн цагийн дараа дахин дин дон гээл нэг найз сүртэй гэгч нь Европоос орж ирлээ. Сайн уу майн уу гэснээ л асуух зүйл байна. Зөвлө мөвлө болоод явчив. За ер нь өнөөдөр зөвлөгөөнтэй юм байна гээл асуултыг сонстол ПААА дахиад ДУРЛАЛ. Юу вэ гэж бодлоо ш дээ. Нэг залуу учиргүй үерхэе, дурлая, хайрлая, халамжлая, ханьсая болжийснаа яг найз хүүхэн зөвшөөрдөг дээрээ шийдцэн суужийсан чинь залуугийн хүлээлт дуусаад өөр хүүхэнтэй үерхцэн ха ха ха ха ха. Залуугийн зүрх бол хаашаа л бол хаашаа савладаг гагнуур муутай зүрх байгаа байхгүй юу. Хаяачээ наадхааа гээл юм үзсэн хүн шиг хэллээ ш дээ. Бас болоогүй ээ сэтгэлийн дарамт болох хөнгөхөн хөөрхөн үг заагаад байнаа цаатах чинь. Тэгээд 2 шалгалтынхаа ард гараад бас нэг дутуу байжийтаал Монголоос нэг найз шөнийн 2 цагт ороод ирлээ дээ. Нойр хүрэхгүй байгаа юм ярингуут нь Дурлалын багш нь онош тавиатахсан чинь МӨН ДӨӨ. БИ ДУРЛАЧИХЖЭЭ болцон байгаам чинь нээрээ. Хэ хэ хэ маргааш өглөө уулзахаа тэсэн ядан хүлээж, нойр нь хүрэхгүй байгаан байх. Эм ууж унтах юм ярингуут нь ном унш гэсэн мэргэн аргаар сольж бүтэн цаг чалчисны эцэст номоо уншиж дугжирхаар гарлаа. Бурхаан гэж нээрээ энэ залуучууд ДУРЛАХ насан дээрээ көөркөн гэж яавааа. Дурлуулаад захиалаад баймаар сайхан өгөөжтэй намрав дээ. Гэтэл энэ хүмүүсийн байдлыг илтгэх зурвасуууд ДУРЛАЛ ороогүй юм алга болсон байна гээч. Энэ чинь нөгөө цаг агаар сайхантай маш нарийн холбоотой байгаа байхгүй юу. Дэлхийн дулаара болуул тэгээд ганц бие хүмүүс гэж байхгүй болох дэг шүү нөхдөө.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment