
Ийм юм байнаа нөхдөө. Ерөөсөө тэр олон төрлийн зүйлийг дагаж явахаас 3 зүйл дагавал яг болох гээд байна.
Яахав үүнийг хэн нэгэн том эрдэмтэн хэлээгүй зүгээр л би хэлж байгаан. Тэгэхээр эхлээд эрүүл байх хэрэгтэй. За түүний тулд яах вэ гэхээр БИЕИЙН ТАМИРААР ХИЧЭЭЛЛЭ!. Заавал зааланд очоод бөмбөг хөөхгүйгээр өдөрт 30 минут явган алхах, ширээний теннис, бадминтон тоглох гэх зэрэгт хангалттай. Үнэхээр тоглох боломж байхгүй бол явган алхах хэрэгтэй. Энэ бол бүх хүмүүст боломжтой зүйл гэж бодож байна. За ингээд эрүүл байж байхад бусад нь зүгээр болоод явчихна. Зэ гэтэл сэтгэл эрүүл биш бол бас жаахан эвгүй. За тэгэхээр сэтгэлийг яаж аргалах вэ гэхээр ДУРЛА! гэж байгаам. Хэрэв та эхнэр, нөхөртэй эсвэл найз бүсгүй, залуутай бол салаад өөр хүнд дурла гэж байгаам биш шүү хэ хэ хэ. Эхнэр, нөхрийнхөө эсвэл найз бүсгүй/залуугийнхаа өмнө нь олж хараагүй тэр зүйлийг нээж, харж дурлах хэрэгтэй. За ганц бие хүмүүс бол ойлгомжтой гэж бодож байна. Хэзээ сэтгэл цаддаг вэ гэхээр дурлал байгаа үед сэтгэл цаднаа. Тэгэхээр сэтгэлээ цатгаж байх нь ялангуяа хааяа бялууртуулах нь маш сайн. Хамгийн сүүлийн хэсэг бол юу вэ гэхээр тархи. Тархийг маш сэргэг, авхаалж, самбаатай байлгах хэрэгтэй. Тархийг хамгийн сэргэг, зөв байлгадаг зүйл бол ГАДААД ХЭЛ СУРАХ!. Сур сур бас дахин сур! Нэг хэл сур харилцан ойлгох чавдар, өөрийн хүссэн зохих мэдлэгт хүрч аваад дахиад өөр хэл сур. Хэл сурна гэдэг бол зөвхөн харилцаа холбоонд нөлөөлөх бус түүх, ёс заншил, аж амьдрал, соёл судлал, иргэншил гээд хамааруулахгүй юм байхгүй учир танд маш их өргөн мэдлэг өгөхөөс гадна тархины үйл ажиллагаанд маш сайн нөлөөтэй, эрүүл болгож байгаа юм. Энэ гурван зүйлийн араас бол өөр нээх сүржигнээд байх зүйлгүй учир та омог бардам алхаж болно.
Ирээдүй өнөөдрөөс, яг энэ мөчөөс эхэлнэ. Амжилт хүсье нөхдөө!
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment