Эд нараас би хамаагүй хувийн амьдрал энэ тэрээс үүсэлтэй асуулт асуухаас айгаад юу ч гэмээр юмб дээ санаа зовоод байдын. Тэгсэн дээр манай нэг дарга тэгжийн чи хүүхэдтэй юу? Би ч үгүй ээ гаргаж амжаагүй л байна. Тэгхээр нь би зөрүүлээд асуухгүй юу тэгсэн чинь үгүй, хүүхэдгүй. Харин манай найз хүүхэн 2 хүүхэдтэй. Намайг танилцахад аль хэдийн надад хүүхэд ирчихсэн, бэлэн болцон байсан. Ингээл болоо би 2 хүүхэдтэй гэнгүүт нь би аймаар бодоол өрөвдөх ч шиг, тэр өдөржингөө л элдэв юм бодсий ш дээ.
Ингээл ажаал байхад энэ мэт амьдралтай хүмүүс маш их байдын энд. Нээх тийм зөөлөн сэтгэлтэй, уян, налархай ард түмэн юмуу гэхээр бас арай өөр болчоод байгаан. Тэр нэг нэг хүнтэй үерхээд больчоод нөгөө хүнтэй үерхэх хугацаа, процесс нь хурдан гэж яаваа. Гэхдээ тэрийг бол хүүеээ нөгөөх чинь ёстой анхны нөхөр, эхнэрээсээ салаад энэ тэр гээд ярихгүй ш дээ. Бүүүүүүүүүүүүр тоох ч үгүй. Тэр нь болхоор сэтгэлийн энергит асар их нөлөөлөөд байх шиг. Аан эсрэгээрээ юу эднүүдийг зовоож байнав гэхээр тэр салсан, барьсан нөхөр нь эхнэр хүүхэддээ бараг насаар нь нөхөн төлбөр өгж байх шиг байгаан. Эхнэр нь бол овоо хэдэн юм салгачих гээл нөхөр нь бас өөртөө юм авч үлдчих гээл за тэгээд эцэст нь нөхөр нь шалдан эхнэр нь овоо юмтай үлдээд байх шиг болжийгаан. За энэ хоёр ч одоо хонь чоно доо гэтэл юу ч болоогүй юм шиг Сайн уу гэж ирээл /ханд арай л хаяхгүй байгаан/ сүрхий мэндлээл тэгээл нөгөө амралтын өдрүүдээр чинь хүүхдүүдээ танай, манайх уруугаа зөөгөөл, замын уулзвэр дээр болзож, хүүхдээ авч, нааш цаашаа гүйгээл байх нь тэр. Тэр их олон юмны чинь хооронд сэтгэлд сэв, мэв ургаж л баймаар юм тэр нь гардаггүй байхгүй юу. Сэтгэлийн угтаа дараад өмхийрүүлчдийм уу эсвэл тэгээл өөрөө зүв зүгээр гаргачдым уу бүү мэд. Гол нь тэр гарах үгүй нь бас орчиноос их хамаарнай. Элдэв төрлийн найз нөхөд ах дүү нар нь шархы нь сэдрээж байгаам шиг ярихгүй, бүүүр юу ч болоогүйм шиг байдгаараа л байжийх нь тэр. Хөөх манай экс ёстой хачин царайтай хөгийн юм явжийлээ, гохьчий ш дээ яах гэж надаас салсын гээд ярьж байсан нэг ч хүн хараагүй.
Бие биенээ сэтгэлээсээ хайрладаггүй нээх өнгөцхөн хайрлаад байдаг ч юм шиг. Гүн нь хаана байна гэхээр гүн нь энэ өнгөц нь болчоод байдаг байхгүй юу. Тэгсэн мөртлөө хоорондоо нээх нялуун тэгсэн хэрнээ зарим юмаа минийх, чинийх гээд тусгаар тогтнуулчихаар сайн наалдацгааж болохгүй ч байгаам шиг.
Энийг нь би тэр хоол идэхдээ хүйтэн юм уудаг, дуулж хуурддаггүйтэй нь их холбож боддын. Халуун цай уухгүй, аан тэр кофегоо ёстой нэг нэрнээ нэрнэ. Хоол идэхдээ халуун юм ууж байсан нэг ч хүн хараагүй. Бүр гадаа цасан шуурга тавьжийсан ч хоолтойгоо хүйтэн ундаа, усаа л уууна. Тэгхээр нөгөө байгалын зохицолоос мэдээж алс хол. Харин тэр дуулж хуурдахыг бол зүгээр л орхичих. Би бол жишээ нь дуулхаараа нискээд ч байгаам шиг бүр нэг сайхан мэдрэмж төрдийн. Дуулж хуурдах чинь бас хоорондоо асар их халуун дотно харилцаа солилцож байгаа байхгүй юу. Тэр сайхан мэдрэмжийг барьж авч мэдрэхийн тулд дуулж, хуурдмаар. Тэгхээр нөгөө өнгөцхөн юм дуулж хуурддаггүйтэй нь бас холбогдчоол байгаам даа. Гэх мэтээр энэ ард түмнийг хажуунаас нь дурандаал суудгын.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Subscribe to:
Post Comments (Atom)
улс түмнүүдийг хөндлөнгөөс нь ажиглах нээрээ сонин шүү.баялаг,хүний эрх чөлөөг шүтэхээр хүний мөн чанарыг устгаад байх шиг. тэдний нүдээр биднийг харвал бас л сонин харагдах байх.
ReplyDeleteсолонгосчууд бас хоолны дараа цэл хүйтэн ус ууна,өвөл ер даарахгүй,өвөл хүүхнүүд доогуураа нүцгэн явна.хүйтэн цустай байхаа гж бодоод байгаа. харин хоолойгоо л их ороогоод бх шиг байдаг юм.
Наад Солонгосчуудыг чинь бүр их судалмаар санагддаг шүү. Нэл усан дунд амьдартагтай нь холбоотой юм их байгаа байх шүү тээн. Бид уг нь сэтгэл нь өндөр хөгжилтэй тэгээд нүүдлээрээ байгуул их болхым байгаам хэ хэ хэ. УБ-ын тэр том байшингуудыг ТОМ ТОМ гэр болгоод гэх мэт хэ хэ хэ.
ReplyDeleteөргөн уудам нутагт нүүж явна гэдэг тэр хэрээр сэтгэлгээ нь тэлдэг юм шиг байгаа юм.тэгээд монголчууд хаа ч явсан тухайн нөхцөлдөө дасан зохицохдоо сайн байдаг бх.
ReplyDeleteёстой үнэн хэлжээ.
ReplyDeleteчиний бичлэг уншаад монгол, энэтхэг, латин... гээд дуулж хуурдахаа хараахан мартаагүй хүмүүсийн тухай бодоод. амьдын жаргал, баяр баясгалан хамаагүй илүү байхаа.
Харин тиймээ. Байгаа юмаараа бахархаж чаддаг ч юм шиг тээн. Юу гэмээр юмб дээ сэтгэлийн дээд цэнгэл эдэлдэг ч юм шиг.
Delete