Оршил-
Анх блог бичих болсон маань хөдөө 12 цагаар ажиллахдаа найзуудынхаа өдрийн хоолны цагаар, зугаатай, сонирхолтой зүйл уншуулах санаатайгаар ганц 2 өгүүллэг шүлэг бичихэд найзууд маань намайг блог бичихийг зөвлөж энэхүү блог маань эхэлсэн юм. Гэтэл үндсэн зорилгоосоо халиад элдэв зүйлийн, марзаан, хоржоонтой зүйл сүүлийн 2 жиЛд бичсэнийг дурдах юун. Тиймээс сард 1-2 удаа өгүүллэгээ бичиж байхаар шийдлээ. Сүүлийн 3 өдөр дээгүүр зэллэн нисэн Нүүдлийн шувуудыг харж энэхүү өгүүллэгээ бичлээ. Таалан болгооно уу алтан уншигчид минь.
НҮҮДЛИЙН ШУВУУ
Өндөглөн зусдаг, дайрч өнгөрдөг, өвөл ирдэг, зусдаг, тохиолдлын нүүдлийн шувуудын ирэхийг харан баясаж, буцахыг даган сэтгэлээ эмтэлж суусан олон хавар, намраас тэр л намрыг Хур маш ихээр санан, баясаж, бялууртаж өдий хүртэл Үүрэг нуурандаа сэтгэл өөдрөг баяр цэнгэлээр дүүрэн амьдарсандаа сэтгэл нь бахдалтай явдаг.
Хорвоогийн шаргал наран төөнөдгөөрөө төөнөж, урин хавар ирдэгээрээ ирсэн нэг л хаврын орой Хур ганцхан түүнийг оноож харч, алхам бүрийг нь ажиглан, аян замын тоосыг нь дэгдэж очоод гөвөөд өгмөөр санагдсан ч харь холоос зусахаар нүүдэллэн ирсэн хахир хатуу юм шиг харагдах Дэглийг түрхэн зуур ажихаар хүлээж басхүү омгийн гишүүний үүргээ ч мартсангүй. Хахир өвлөөс зугатаж, халуун орныг зорихдоо олон мянган загас, жараахайтай онцгой их байр байдлын өөрчлөлттэй бусад нуурыг биш түүний Үүрэг нуурийг зорин ирсэнд бүх нүүдэлчин шувууддаа талархаж байгаагаа илэрхийлхээр Хур нуурыг бүхэлд нь хэдэнтээ тойрон мэхийн ёсолж, мэнд мэдэж байгаа хүн шиг хошуугаа өргөн буулгаж, хааяахан амаа ангайлгаж алхлаа.
Тийм ийм гээд хэлчихээргүй мөртлөө энгийн байгаагаараа байдаг Үүрэг нуур жил бүрийн хавар олон зочидыг хуран ирүүлдэгт нь дотроо баярладаг ч намар зөвхөн түүнийг ганцааранг нь үлдээдэгт нь бас гомддог юм.
Алсаас олон цагийг тэнгэрт өнгөрүүлж зорин зорин ирсэн Дэглий нэлээд амарч авсаны эцэст ойр орчиныг сонжиж, зунших газраа хайн явахаар гарлаа. Айлсаг Хур олон олон нүүдлийн шувуудын мэндийг мэдэж явсаар зэгсний цаанаас нүдээ бүлтийлгэн цоо ширтэх Дэглийтэй харц тулахдаа эргэн харж бүх эрчээрээ жирийх гэсэн боловч түүнийг өөрийн эрхгүй ямар нэгэн зүйл зогсоож чадлаа. Тэр бол хэзээ ч түүнийг нэвтэртэл ширтэж байгаагүй Дэглийн харц юм.
Тэр л үдшээс эхлэн түүний бяцхан зүрх зөвхөн Дэглийн төлөө цохилж, Дэглийн төлөө амьдарч байлаа. Үүрийн хаяа гараагүй байхаас эхлээд үдшийн бүрий тасрах хүртэл хоромхон ч минутыг ганцаардалгүйгээр өнгөрөөхдөө Хур хэзээ ч ийм сайхан мэдрэмжийг мэдэрч байгаагүйдээ ичих гэсэн боловч амсаж байгаагаараа бахархаж суулаа. Дэглий түүний идэшийг мэдэхгүй ч энэ байж магадгүй гэсэн шиг олсон шавьж жараахайг түүний аманд хийж өгч халамжаа хүртээнэ. Миний юм чинийх, чиний юм минийх гэсэн шиг Хур ч байдаг чадлаараа түүнд өөрийн идэшнээсээ хүртээж, ганцхан гаднах төрхөөс бусдыг бүгдийг хамтдаа хуваалцаж байлаа.
Зүгээр л мэлийж байсан Үүрэг нуур нь байнга долгиолон мэлтэлзээд байх шиг, өглөө бүр манддаг наран тэдэн рүү яаран туяагаа тусгаж байх шиг, арван тавны сар хүртэл арай гэгээтэй толирч байх шиг, хааяадаа шиврэх зуны бороо зөөлөн бас дулаан болсон юм шиг хүртэл мэдрэмжийг түүнд төрүүлж байсныг түүнээс өөр хэн ч мэдэрсэнгүй.
Зуны зугаатай цаг мөчийг ганцаараа биш хоёулаа, гансарч биш баясаж ганцхан Дэглийгээр гоёсон Хур айсуй цагийн намрын хатууг бодох хүсэлгүй биш чадалгүй байлаа. Угийн хахир хатуу Дэглий зуны зугаатай шөнө дуусах үе дөхөхөд айх биш өрөвдөх сэтгэл ихээр төрж байв.
Энэ нуурын эзэн, эгэлгүй нэгэн Хурыг энгүй их шаналалд орхин нутгийн зүг буцах цаг ирж байгааг бодох бүрт түүний нүд чийг татаж дэмий л амаа ангайн дэвхцэн зогсдогсон.
Холыг ойртуулж, хоёрыг уулзуулах мөч Дэглийн нутагт ирэх гэж байгаа ч Хурыг орхиж, нутгийн зүг чийгтсэн нулимсаа цан хүүрэг болгож халуун орноос биш хүйтэн өвлөөс ирсэн мэт нутагтаа газардах дүр зүраг түүний өмнө мэлтийнэ.
Замд гархаас сүүлийн 7 хоногоос эхлэн Дэглий түүндээ тойроод биш дайраад гарах үйл явдалын тухай хүүрнэх гэсэн боловч түүний сэтгэл Хурын цагаан сэтгэлийг будах гэж байгааг бодон хошуугаа өмөлзүүлэн, далавчаа үрэн ядан зогсоно.
Намар намрын тэр л намрын өглөө наран манддагаараа мандсан ч сүүдэртэн сааралтан түүнийг сэтгэлийг булингартуулж эхэлсэн нь явах цагийн дохио байлаа. Дэглий үүрээр ганганан гунганалдах хун шувуудын чимээнээр давхийн цочиж, НҮҮДЛИЙН ШУВУУ буцах цаг болсныг мэдлээ. Энэ чинь өчигдөр дөнгөж өчигдөр тэд ирсэн байтал гэж бодсон ч зуны хэдэн сар түүнд ганцхан хоног шиг өнгөрсөний шалтгаан болох ДЭГЛИЙ түүнийг далавчаараа нөмрөн авч, хэлээд ч илэрхийлж чадахгүй, тэврээд ч ханаж чадахгүй тэр хайрыг эмтэлж, сэмлэхээр байгаа нь энэ ажээ.
Нүүдлийн шувуудын омгийг ахалж нисэх ёстой Дэглийг хүлээн бусад нь байраа эзлэн ганганалдан гунганалдаж түүнийг яаруулхад зүрхээ гаргаж өгөөд ч ханахгүй харагдах Хурыг баяртай гэж далавчаараа далалсаар, дүүлсээр тэнгэрт хөөрч үзсэгэлэнтэй ХУР-тай Үүрэг нуурыг гурав тойрход Хур чимхийн чинээ харагдаж тэд замдаа орлоо.
Үүрэг нуур нь мэлийгээд, өөдөөс нь ширтэх зээг бут нь ярзайгаад, наран хүртэл үүлэн цаагуур орж нүүрээ буруулаад ХУР-ын цээж битүүрч далавчаараа хүчтэй хүчтэй нүдэж гарлаа.
Би чинь дагаад нисчихэж болохгүй НҮҮДЛИЙН ШУВУУ-тай ижилдэн ханьссан, дайраад гархаас өөр замгүй болсон, Үүрэг нуурандаа үүрд үнэнч, цасын Хур шүү дээ гэж бодоход сэтгэл тэнийж, нуурандаа баярлах нэгэн сэтгэл төрөвч, түүний зүрхийг цэцэглүүлж өгсөн Дэглийд гомдох, түүнийг улам их хайрлах агаар нэгэн боллоо.
Зэллэн нисэх Дэглийн цуваа дээрхийн уулыг даван одоход Үүрэг нуурандаа торойсон Хур үүлэн чөлөөний наран гэрчтэй өдөө нэвтэртэл уйлж, шимшрэн бөмбөрлөө.
Нүүдлийн шувуу ирэх өдөр байхад явах өдөр байдгийг марттал хайрандаа умбасан Хур арай хийж цээжээ барьж амьсгаа авч, дэргэдэх Үүрэг нуураа нэг харьж, хоолыг нь сарвайн зогсох Сойрыг олж харлаа.
Амжилт
ReplyDeleteбичээд байгаарай
Баярлалаа ш дээ хө. Бичнээ сард нэгийг гээд төлөвлөсөн байгаа.
ReplyDeletehi..tanii blogoor unuudur anh udaa zochilloo..uneheer ih taalagdlaa..tand amjilt husey!
ReplyDeleteNamaig Mandukhai gedeg..tani talaar tanil egcheeesee sonsson ymaa ih dajgui blog bga orj uzeerei gej bsiin..
Bolomjtoi bol taniltsaad chataar tanias neg 2 ym asuuj bolohuu? minii skype ID manduu36
Hundetgesen,
Mandukhai
Сайн байна уу? Манайхаар зочилсонд баярлалаа.
DeleteТэгээ тэг. Санал, бодлоо солилцож явахад юу буруу байхав. Би энэ хаягыг нэмчихье. Тэгээд удахгүй чатаар уулзацгаая.