Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 29 October 2011

Хамаагүй

Ёстой толгойд орсоноо бичмээр болдог байна ш дээ. Хамгийн инээдтэй нь өглөө хатаалганд хувцасаа солих гээд явжийснаа 00-д орсоноо блогтоо юу бичих вэ гээд боджийлээ ш дээ. Нэг бичлэг хийх гэж толгойдоо боловсруулна бодно гээд аймар их цаг зардий ш дээ. Тэгсэнээс өглөө зүгээр хүн рүү утасдаж сэрээлээ ш дээ. Эрхэлцэн байгааз. Ажил дээрээ ганцаараа эмэгтэй дархан эрхтэй байсан чинь будаа, өшдөр нэг 20-той охин ирсэн. Гол нь хүнд машин механизмын оператор гэнэ үү? Тэр том машиныг чинь ма бэби гээл гүйгээл байхым байлээ ш дээ. Тэгсэн чинь нөгөө охин чинь одоо надаа эрхлээдаам ууу эсүүл би зөөлөн харагдсан уу надаа сэрүүлэг байхгүй, яаж сэрэх вэ ч гэх шиг. Хөдөө ажиллах гэж ирсэн байж бэлтгэлгүй наацан. Би 20-той яаж явжийсан бэ гэж бодох гэсэн чинь гуравдугаар курсдээ явжийсан байлээ ш дээ. Юун ажил мажил хийх. Зургаа дахь өдөр эрхээ эдлээд нэг аажуу уужуу байя даа. 5 өдөр шуурганд хөөгдсийм шиг ажиллаал, гүйгээл ёоох түрүүний зургаа дахьд бол юу вэ нэг дэх өдөр шиг л байсы ш дээ. Захиалагч компаний даргатай орой булчин чангаруулдаг өрөөнд таархаар л маргааш нь манай конторт орж ирээл за өшдөр аль зэрэг хүнд гантил өргөв мөргөв гээл дооглоодаймуу яагаадайм бүү мэд. Бодвол нүдэнд нь шоргоолж пуужин хөөргөж байгаам шиг харагдаад байгаам шиг байгаан. Би бас будааны чинээ булчингаа тарвас шиг болгочмоор байш дээ ва ха ха ха ха.Тэгсэнээс явцын шалгалтын дүн нэг нэгээрээ цахим шуудангаар иржийн. Нэгэн дээр нь ахицтай нөгөө дээр нь санаснаас доогуур байна. Гол нь би нэг үгийн утган дээр эргэлзээд алдцан байхгүй юу. Нэг үгийг буруу ойлгоод тэгэнгүүт баг алаад хаячиж байгаам даа. Нөгөө хоёрынх нь дүн гараагүй. Ирэх долоо хоногт гарах байх. Солонгос найз хүүхэн баахан витамин сурталчлаад уулгамч юм шиг аваад ууж байгаан. Ямар өөрчлөлт гархын бүү мэд. Би ноднин эмчээсээ витамин уух зөв үү мөв үү гээд асуусан чинь бие чинь л зүгээр байвал яахын тэгж илүү дутуу юм ууж гээд тэгсийн. Эд нар бол боорцог шиг идий ш дээ. Хоолон дээр бол тэрийгээ гаргаж ирээл гусаадайн. Ойрд чихэвчний хөгжимөөрөө Монгол дуу голцуу сонсоод байсан чинь бие энд сэтгэл Монголд бэлчиж явхийм даа. Тэр сэтгэлийг нааш нь явуулаач ард түмээн.

3 comments:

  1. баг алаад хаяцан бн ш дээ.энэ үгийг чинь үгийнхээ санд оруулдаг юм бил үү.
    Заримдаа сэтгэл гэдэг эрхтэн монгол руу явчдаг үе байдаг шүү.эргэж төлөвд нь оруулах гж зовно.
    нар гараад намрын сайхан өдөр болох янзтай.

    ReplyDelete
  2. Зүгээр ш дээ хө. Нэг том өгүүлбэр илэрхийлчдэг дажгүй 2 үг шүү гэж мэгээл ккк...Наана чинь өвөл болоогүй юу хө. Манай энд цас дараатай.

    ReplyDelete
  3. hi. anh udaa blogruu chin orj uzlee yostoi hogjiltei bas taniig bishirmeer sangdlaa. bi tanii mgld bhad ajillaj bsan gazar chin ajildag ohin bnaa. manaihan taniig ih yaridag shuu. amjilt!!!

    ReplyDelete