Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 31 May 2014

Аниагаа баярлуулнаа

Өчигдөр анхны цалин буулаа. Анхны цалингаараа Эх үрсийн баяр тэмдэглэж Аниагаа баярлуулнаа.

Торонто хотод 19 цаг 31 минут, хоолон газар өдөржин зогсож аяга угааж, арай гэж ажилын цаг дуусч, өлсөж ядарсан хүн автобусанд суугаад гэртээ ирэхэд манай гэр 20 гаруй зочинтой ууж ид гэсэн хүмүүс л сууж байна. Ширээ дүүрэн хоол.

Энэ Филиппинчүүд мөн их хоол идхиймаа. Гараараа иддэг тээн, будаагаа гараараа идээл, өдөр бүр л янз янзын хүн авчираад л дайлаад байхын. Зан сайтай айлд хүн олон гэдэг тэр байх даа.

Хоолон газар ороод 14 хонож байтал 2 кг турсан байна шүү дээ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Өнөөдөр оройн хоол гэж BEAN-тэй талх өгөөд. Аниа нэг 2 хазсанаа ядуу ядуу гэхэд энэ муу талхыг идэж доошоо орохгүй ээ гээд хогын сав уруу шидцэн. Би ёстой баахан инээгээд. Өдөржин зогсоод нуруу өвдөж байтал Аниа инээд хүргээд.

Жоохноо бид 2 ярьж байгаад, мөнгөө нийлүүлж, маргааш (эндхийн цагаар 6 сарын 1) шөнө 12 цагт 3-лаа ажилаа тараад гадаа парк дотор Аниадаа бэлэг өгч, дарс уухаар болсон.

Бид 3 гурвуулаа уулзалдах завшаан бол ердөө л энэ. Тийм болохоор шөнө ч гэсэн хамаагүй Аниагаа баярлуулая гээд ярьлаа. Бид 2 яахавээ.

Аниагийн янагийн 6 сар дуусаагүй. Ойрдоо гэрээ их санаад ач нараа яриад, хөөрхөн гэдэг нь …

Дээрээс нь би нөгөө 2-оо баярлуулах гээд маргааш хуушуур хиймээр, цуйван хиймээр. Өнөө шөнө 12 цагт нэг бие даалт маргааш орой ажилдаа явахаасаа өмнө бас нэг бие даалт явуулах ёстой байдаг.

Манай хоёрт ганж, гурилын бандан байхгүй. За ер нь цуйван хуушуурыг идээгүй удсын байхаа. Би чинь Америк явж ганж авсан хүн л дээ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха. Би энд ирээд 3 жилийн дараа ганжтай болж байсын.

Манай 2 тэр замаар явж байгаа бололтой. Би одоо ганжтай дээрээ нөгөө 2-оо баярлуулая гээд бодоод байдаг. Хуушуур хайрна гэж нэг сүрхий юм байнаа. Би нэг л сайн хайрч чадахгүймаа.

Өчигдөр мах чанаж аваачиж нөгөө 2-оо дайллаа. Тухтайхан ч хоолоо идчих зав гарахгүйм.

Өнөөдөр нөгөө жинхэнэ эзэн орж ирсэнээ надаас Ажил хүнд байна уу гэж асууж энэ тэр. Би юу ч хэлээгүй. Даапаалаад байгаа юм шиг. Чимээгүй л өнгөрөөлөө. Тэгсэн зөөгч охидууд над дээр давхиж ирээд чи хүнд гэж хэлэхгүй яасын. Барагтай хүнээс тэгж асуудаггүй ш дээ. Дандаа хийгээд бай амархан гэж хэлдий ш дээ гээш.

За за бие даалтаа хийе. Бичмээр юм зөндөө л байна. Тэгж байгаад бичий. Хөөе тэгсэнээс Аниадаа юу авч өгөх вэ? Цэцэг гэхээр нээх мангар дороо үхчихнэ. Набор ч биш за байз та нар нэг юм сэтгэ дээ юу байвал манай Аниа баярлах бол.

Жоохноо тэгсэн чинь ТБ та сэтгээд олчих би уух юмыг нь сэтгэе гээд байгаамаа бас.

За тэгээд ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. ЗАЛУУЧУУДАА БҮСГҮЙЧҮҮДЭЭ МОНГОЛЫН ҮРСИЙГ МАШ ОЛОН БОЛГООРОЙ.

Дараагийн бичлэг 3 Монгол шөнө дунд паркад ганц юм уусан нь ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха

4 comments:

  1. Huurhun huurhun yum bichjiimaa Tsogtsog mini. Zunduu sonintoi boltson yavaan bna shde oird orj ireegui bsan chini. Aniadaa yu ch ogson bayarlana doo, huurhun suviner bval daraa ni haraad ta 2-g, mon ter shoniig dursah :)

    ReplyDelete
    Replies
    1. Хөөрхөнөө мину сайн уу? Ойрд манай энүүгээр орж ирсэнгүй юу? Би чинь чухам адал явдал ихтэй амьдарч байгаа ш дээ кккккк.

      Delete
  2. Удаан идээгүй хуушуур цуйван чинь аниад чинь том бэлэг болох бхдаа. Монгол хоолоо идэхгүй удаж бгаад идэхээр сайхан бдаг шүү

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Гоё байна л гээд байсан. Тэгж байгаад нэг хуушуур хийж очино доо ккккк.

      Delete