Хамгийн сайн эрүүл мэндийн үйлчилгээтэй нь аль улс бэ? Лав Канад биш Америк бас биш юм шиг байгаа юм.
Саяхан мэдээгээр гарч байсан даа. Хорт хавдартай хүн эмчид үзүүлэх гээд хүлээлгийн жагсаалтанд байсаар байгаад нас бараад бөөн л юм болж байх шиг байсан.
Тэгсэн эмч сувьлагч нар нь хуйвалдсан, тэр байтугай зөндөө олон хүний нэрстэй нууц жагсаалт хүртэл байсан гээд шуугиад л байсан. Америкийн л нэг муж байсан даа.
Канадад бас тиймэрхүү юм болдог байх гэхэд хилсдэхгүй. Үнэгүй үйлчилгээ тийм байдаг юм байлгүй дээ.
Аминдаа хайртай, ард түмэндээ итгэлтэй хүн чинь эмнэлэгээр их явна. Одоо нэг үзүүлээд авья гээд л…Өвлийнхөө амралтаар баахан үзүүлсийн. Тэр үед бас даралт маралт буугаад жаахан санаа зовоод…
Тэгээд би өөрөө гуйж байж 3 нарийн мэргэжилийн эмчид үзүүлэхээр болсон юм. Тэгэхэд за ямар ч байсан 3-4 сар хүлээнэ дээ гэхээр нь өө зүгээр зүгээр гээд л өнгөрсөн юм.
Тэгсэн өнөөдөр нэг эмчид нь үзүүлэх байж байгаад очлоо. Яг үнэнийг хэлэхэд би юугаа үзүүлэх билээ гэдэгээ мартчихсан ва ха ха ха ха ха ха ха ха ха.
Нарийн бичигээс нь асуух гэсэн битүү хүн. За яахав гэж байтал эмч нь намайг дуудаваа.
Орж очоод мэндэлчихээд, уучлаарай эмчээ та юуны эмч билээ гэж асуугаад ва ха ха ха ха ха ха. Би 12 сард гурван өөр нарийн мэргэжилийн эмчид үзүүлэхээр нэрээ өгсөн юм.
Таны гадна хаяг товчилсон үг байгаа болохоор би аль нь билээ гэдэгээ санадаггүй ээ л гэлээ.
Өө би чих хамар хоолойн эмч ч ш дээ гэж авч байна. Би тэгэнгүүт лүд чинь юугаа үзүүлэх гэж ийм эмчид үзүүлэх гэсийн болоо гэж бодлоо ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
За хаана яагаад байна гээд эмч асуудын байгаа биз дээ. Юу л даа энэ хамар л байх ва ха ха ха ха ха ха ха ха ах ах ха ха. 12 сард яагаад байсан билээ зовиураа мартчихсан байгаам чинь, ийм хөгжилтэй.
Гэхдээ ийм удаан хүлээлгэж байгаад олдсон эмчийг алдмааргүй байдаг. Энэ хамар нэг сонин байгаа л даа чийгтэй, нэг тиймэрхүү. Их л сальфетка үрж байна дээ гэлээ.
Муур, нохойтой юу гэнээ? Үгүй ээ гэсэн чинь янз бүрийн амьтанд ойртож байсан уу гэнээ? Өө хонь, ямаа, тэмээ, үхэр, адуу гээд байнга ш дээ. Эмч: Юу гэнээ тэмээ хүртэл үү? ва ха ха ха ха ха ха ха ха ха ха аха ха ха ха ха.
Та хэзээний юм асуугаад байгаа юм бэ гэтэл? Энэ хамар чинь ердийн биш болсоноос хойш гэж байна. Өө үгүй ш дээ.
Юугаа яаж өвдсөнөө санаж ядаж байтал эмч бас амьсан мамьтан асуугаад бүр алинг нь алдууллаа ш дээ. Тэгсэн эмч нэг том бахь барж ирсэнээ, ёооё ямар төмөр утас хавчиж байгаа биш дээ. Хамрыг маань нөгөө бахиараа дэвхдэж байгаад сөхөж харав би бүр дуу алдах шахаж байгаа юм чинь.
За хүүхээ аллергиний тест өгөх хэрэгтэй байна. Энэ бол аллерги байна гэнээ. За тэгье тэгье л гэлээ. Нэг эрээн цаас өгсөнөө, үүнийг барьж очоод нарийн бичигээс тов ав гэлээ.
Нөгөө цаасыг нь нарийн бичигт нь өгтөл өмнөөс юу гэсэн гээч та 4.5 жил хүлээнээ. Би бүр гайхцан. Уучлаарай та сая юу гэчив?
НБ хүүхэн: 4.5 жил
Би: Нээрээ юу?
НБ хүүхэн: Нээрээ
Би: Та тоглоогүй биз?
НБ хүүхэн: Би тоглоогүй байна.
Би: Өө за за бүр…
гэж хэлээл гарч ирлээ дээ. Эхлээд би муу 2 дэлгэртээ итгэдэггүй. Тэгсэн яах аргагүй 4.5 жил хүлээ гэсэн шүү. 4 сарын дараа юу өвдсөнөө бас зовиураа мартаж байгаа хүн чинь 4.5 жилийн дараа утасдаад та ирж тестээ өгээрэй гэнгүүт нь би өмнөөс нь хүүеээ юун тест яадаг тест, би хэн бэ, та хэн бэ л болох бололтой юм ва ха ха х аха ха аха ха ах аха аха ха ха ха ха ха ах.
Манайх тэр хамгийн сайн эрүүл мэндийн үйлчилгээтэй газрыг дуурайгаад ч болов нэг сайн эрүүл мэндийн үйлчилгээтэй болчоосой. Хүсэх л юм тэр. Эрүүл байхад бусад нь болох байлгүй.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Японыг сайн гээд магтчих уу. Энд үнэхээр шаардлагтай, эрэлт хэрэгцээтэй газар бол угаасаа 1-2 жил хүлээнэ, гэхдээ арай ч нэг харшлын тестэн дээр 4-5 жил хүлээхгүй ээ. Тэгээд ч шатлал сайтай, эхлээд жижиг клиникт үзүүлээд тэнд нь нарийн оношилгоо хийхэд асуудалтай, эсвэл яг тэр өвчнөөр илүү мэргэшсэн газар луу нь бичиг хийж эхний удаадаа хүлээлгүйгээр , дараа нь цаг авч үзүүлдэг ч жилээр биш хэдэн 7 хоног эсвэл сараар л хүлээнэ гээд харьцуулвал магтаад баршгүй юм байна.
ReplyDeleteЯасан ч сайхан юм. Тийм болохоор манай Эбэ Япон явж хагалгаанд ороо байлгүй дээ кккккккк.
DeleteЭнд ч яахав үзүүлхийн хувьд үзүүлхиймаа. Гэхдээ хүлээх нь л хэцүү юм.
Итгэл сэтгэл нь манайхаас арай дээр юм даа.
uu ene arai ch dee, USA, Canada taaruu gej sonsoj bsn ch ene arai dendee. Tgvl ene muu Solongos maani hamagu deer ym bna, durgui hurgeed bvl heden emch naraa zad zagnaad l, taaruuhan uilchilbel gomdoloo bichd ugchii shdee hehe. Haa ochij huurhii mini emchilgee uilchilgee n sain shuu. naanaa uzuulsenees end ireed uzuul dee nzaa :) Solongostoo l amidraya duu. Negdsn tom emneleguud huleelgetei bdg ch 1, 2 saraas heterdeggui, yostoi shuurhan ajilladag.
ReplyDeleteBi bas havar blhr hamar zagatnaad ih hetsuu bgaa, allergy-nii garaltai gamrit bna gsn. Lab-d olon jil bolsonii hor bh daa. Hamar zagatnaad baij suuh argaggui boldiin shuu. tegj bgd neg allergy test uguh arga bodson n deer bhaa. allergy erthen onohslohgui bol hetsuu shuu. bas udamshih magadlaltai
manai zulzaga bas niileg ediin harshiltai, nadaas udamshsan ym shig bna lee.
Би ноднин наана чинь очоод үнэхээр биширсээн. Бүр ёстой түргэн, шуурхай юм билээ.
DeleteДараа л наагуур чинь буухаараа харшилын тест өгөе дөө. Энд тэртээ тэргүй 4.5 жил хүлээх юм чинь.
Со-д 8 жил болсон гээд нэг эгч ирсэн. Саяхан би уулзсан. Канад ямар миа юм бэ л гээд дуу алдаад байгаа ш дээ ккккк.
Хувийн эмнэлэг нь арай ийм биш биз дээ
ReplyDeleteХувийн эмнэлэгт нь үзүүлж үзээгүй юм байна хө. Ховор байдаг болов уу?
DeleteMongold eldev shinjilgee yumsiig yaraltai bol 3 honogt dundjaar doloo honogt emchilgeeg 10-20 honogt buren hiichdeg baina. Shudnii emneleg l lav Mongold Amerikaas neg dutaad hotsorson yum alga tonog tohooromj material n yalghiin arggui baina. Kanad udaan huleelgedgeeree Amerikt bas gaihagdaj shuumjilegddeg. Bi hamar asuudaltai Yellow page deerees heden doktoruud haigaad daraa n naizaaraa zaalgaad bolomjiin doktort uzuuleed em bichuulj avsan amerikt bas todorhoi unetei uvdsunuus 3 honogiin dotor. Amerikt emch dor n uzeed symptomiig heluuleed umnuh synptomiig n haritsuulaad iim em taarna geed bicheed nuguu emiig n uugaad 4 honogiin daraa symptom zasarch baisan. em n bas nileen unetei em baisan.
ReplyDeleteMinii sanahaar amerikt neg egchid orchuulj uguud hamt tom emneleg orood gedesnii dooguur n mash uvdsun geed huleen avah deer zavaan 4 tsag orchim huleegeed neg jijig uruund orood emch uzeed tsusiig n avaad todorhoi yum n uruvssun baina geed 1-2 em bichij uguud ter egchees uzleg shinjilgeenii tulbur 600$-g avsan. Hed honogiin daraa nuguu egch gaigui l yavj baisan em n taarsan baih. Amerikt emneleg, emchiin buruugaas jild 250 orchim hun nas bardag gesen ayultai nevtruulgiig Oprahiin neg shownaas uzsen. Ter deer neg buruu onoshluulaad eruul savaa avhuultsan amerik emegtei ug emnelgiig 10 say dollariin zargaar shuuhed ugsun shuuh torguuliin hemjeeg 50 say dollar bolgoson asuudliig taniltsuulj baisan. Yahav haritsangui amerikiin emneleg tsuuvtur hun aldag baij magad 100 000 hun tutamd.
DeleteМанайх ч шуурхай шүү. Даанч итгэлгүй л болохоос биш кккк. Энд уг нь юмыг дүрэм журмаар нь хийвэл сайхан л байдаг юм.
DeleteБи гэж нээх дүрэмсэг хүн чинь явдаг замаар нь явий л гээд очлоо Манайхан үзүүлж харуулдаг эмнэлэг байдаг гэсэн.
Тэнд нь нөгөө цагаачид байдаг болохоор би жаахан итгэлгүй байдаг юм.Цаанаа л нэг сонин…
Би энэ 3 эмчид үзүүлэх бичиг авахын тулд 6 цаг хүлээж байж эмч дээр орсы ш дээ.
Яг эндхийн жинхэнэ шарууд зогсож байгаа газар байгууллагат ороод би итгэл дүүрэн байдаг.
Цагаачид бол ална ална. Гэхдээ Америкийн их сайн байх гэж бодож байлаа.
wahahah uhtelee ineelee yooh oird ingej ineesengui kkk
ReplyDeleteХа ха ха ха за ашгүй дээ. Инээд бэлэглэсэн байна ккккккк.
DeleteЁооё юу вэ 4 жилээ? Ёстой тоглоогүй биз дээ гэмээр л юм байна. Манай монгол бас сүүлийн үед үнэтэй л болохоос биш сайхан л болсон байна лээ. Сая хэд хоног эмнэлгээр явсан, сэтгэгдэл дажгүй л байна. За японы эмнэлгийг яриад яахав дээ. Тэртээ тэргүй дэлхийд үйлчилгээгээр номер нэг газар.
ReplyDeleteМанайд аятайхан болж байгаа бол яамай даа. Японы тэр сайхан үйлчилгээг нэг авч үзэхсэн дээ.
Deleteямар аймаррын .. манайхан дажгүйм байнаа
ReplyDeleteМанайхан харин дажтай юу дажгүй юу?
Delete