Их адал явдалтай хошин шогийн 7 хоног болж өнгөрч байна ва ха ха ха ха ха ха ха ха ах ха.
За байз сая өнгөрдөг бүтэн сайн өдөрөөс эхэлсийн байна. Юу билээ энд ЭЭЖҮҮД-ийн баярын өдөр байсан юм байна.
Манайхан ээжүүдийн баяр тэмдэглэнэ гээд хамгийн гоё дээрээ тавиад ийш тийшээ тарсан байв. Би өглөөгүүр баахан гүйж, алхаж, дэлгүүр орж сүү авч энэ тэр гээд борви бохисхийлгүй явсаар байгаад үдийн алдад гэртээ ирэв.
Гэрт хэн ч байхгүй байв. За ашгүй гээд бие даалтаа хийгээд сууж байлаа. Нэг хүн ирлээ. Тэгсэн нөгөө Буржгарын оронд ирсэн Филиппин авгай, дуу нь чангарчихсан орж ирж байна.
Би л нэг том биетэй хүн гэсэн шиг хөгжим, тв-ээ чанга дээр нь тавиад умгар өрөөндөө түс түс унгаал аймаар сүртэй амьдардаг эгч л дээ.
Юм хум угаагаал байх шиг байсан, нээх үглээ авгай шиг ганцаараа юм яриал үглээл дуулдсан. Надад түүнийг тоож байх сөхөө байсангүй.
Гэнэд үүд тогшив. Хаалга онгойлготол нөгөөх чинь:
- Happy Mother's Day!
- Thank you! Same to you!
- Май үүнийг чамд гээд тавган дээр ваартай юм шиг цэцэг тавьчихсан өгөв.
Би гайхаад:
-Энэ юу вэ?
-Цэцэг
-Яах гэж байгаан?
-Чи тарь гээш ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха
-Үүеээ юун цэцэг мэцэг тарих вэ? Өө энд чинь өт явж байна гэсэн чинь надад ямар хамаатайн гээд шат уруу уруудаад явчихдын байна.
Би бүр мэл гайхаж цэл хөхрөв. Монгол хану байдаг ш дээ. Нэр нь орж ирдэггүй ээ. Сохор хар өгчихдөг ч бил үү за нэг тиймэрхүү юм болсын.
Тэгсэн гаднаас цэцэг тасдаж авчираад хаанаасаа ч юм нэг жижиг цэцгийн сав олж суулгаад хажуугаар нь баахан нойтон цаас чихээд тэгээд хоол иддэг тавган дээр тавьчихсан байгаам чинь. Би бүр хөдөлгөөнгүй баахан зогсоод тэгсэнээ банны өрөөнд нөгөөхийг нь тавьчихаваа.
Урд өдөр нь ээжүүдийн баяр болох гэж байна гээд айлын авгайд цэцэглэсэн баахан модны мөчир өгсөн гэсэн ва ха ха ха ха ха ха ха.
Бараг цагийн дараа дахиад нөгөө галзуу авгай үүд тогшив. Очоод онгойлготол:
-Чи өнөөдөр битгий хоол хийгээрэй. Би ёстой гоё тахианы махтай, ногоо могоотой гарынхаа хоолыг хийж байгаа л гэж авч байна.
Би тийм ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй хаалгаа хаачихлаа.
Өө тэр гал тогоонд ёстой пижигнүүлээд л пижигнүүлээд л байв. Орой 5 цагийн алдад би хоол хийх санаатай доошоо буутал нөгөө авгай нөгөө гоё хоолоо хийсээр л байгаа бололтой.
Удалгүй айлынхан ирэв. Ва яасан яасан ч гэнэ үү нөгөө авгайг билетка буруу хэрэглсэн байна майна л гэж байх шиг байсан. Би нэг гоймон мах 2 хуурч, болгож аваад бушуухан өрөө рүүгээ орчихов.
Дараагаар нь ус авах гээд доошоо буутал өө мань авгайн дуу нь чангарчихсан ёстой нэг ярьж гарч байв. Гол нь түүнийг сонсдог хүн байдаггүй ээ.
Гэнэт миний араас хөөе чи юунд сурдаг билээ л гэж байна. Би юм ярьмааргүй санагдаад дүлий хүн шиг өнгөрөв. Айлын авгай манай ТБ эмчийн анги гэж хариулж дуулдав. Гэтэл араас хөөе чи асуух юм байвал надаас асуугаарай би ёстой бүгдийг мэднэ л гэв.
За тэгээд би дараа нь нээх доошоо буугаагүй дээ. Өрөөндөө даалгавараа хийсээр 11 гэээд орондоо оров.
Шөнө гэнэт дин дон дин дон, би бүр аймаар цочиж сэрээд үсрээл цонхоор харсан манай гэрийн үүдэнд Police гэсэн машин зогсож байв.
Зүрх ёстой амаар гарах дөхөв. Цаг харав шөнө 02 цаг болж байв. Дахиад дин дон дин дон. Манай айлын 2 сэрдэггүй ээ, бөх унтанаа цаад 2 чинь. Би гэнэт хаалга уруу чиглэснээ гэнэт болохгүйгээ санав.
Учир нь энэ Канадад өрөөгөө хөлсөлж байгаа ихэнх айлууд хүнд өрөөгөө хөлсүүлсэнээ татвараас нуудаг учир хамаагүй хаяг хэлэх энэ тэр гэсэн юм хориотой.
За би гүрийхээр шийдлээ. Зүрх түг түг цохилсоор, айлын 2-ийг сэрээсэй гэж хүлээв. Гэтэл хажуу өрөөний Ирланд хүүхэн сэрлээ.
Тэр хооронд зөндөө дин дон дин дон дин дон, Ирланд хүүхэн гарлаа, доошоо бууж үүд тавьж өглөө. 2 цагдаа орж ирж байгаа бололтой. Нэг хүний нэр хэлсэн, өнөөдөр олон нийтийн газар танхайрч хүн дарамталсан учир энэ хаягаар хайж явна гэж дуулдав.
Пал гээл явчихлаа. Яанаа парк дотор гүйж байгаад хүн мүн өөрөө мэдэлгүй шүрэгчээгүй байгаа даа юу билээ гээл муу л юм бодож байгаа юм чинь.
Тэгсэн Ирланд авгай айлын 2-ыг сэрээв бололтой. Тэгсэн нөгөө галзуу авгайг цагдаа нар хайж иржээ. Цаадах чинь үүдээ тавьдаггүй, айлын эзэн өөрийн түлхүүрээрээ онгойлгосон чинь мань хүүхэн байхгүй.
Цаад чинь шөнө унтдаггүй, сонин хүн л дээ, тэгээл гараад явсан бололтой. Цагдаа нар айлын 2-ыг баахан байцааж байцааж явлаа.
Түүнээс хойш нойр хүрсэнгүй дээ, өглөө 6 боллоо, эрт хичээлтэй байсан тул би ч яваад өгөв. Нөгөө хэд ч унтаагүй л юм ярив.
Орой хичээлээс иртэл манай Ирланд авгай, цаадхыг чинь одоо Тольмаа гэж байнаа. Дандаа тольны өмнө зогсож байдын. Орон дээрээ хэвтсэн ч жижиг толь барьчихсан хэвтэж байдын.
Зэ Тольмаа намайг орой иртэл манай өрөөнд орж ирээд юу болсон тухай нэгд нэгэнгүй ярьж өгөвөө.
Өглөө галзуу авгай ирж гэнээ, за айлынхан ингэсэн тэгсэн, бид нар одоо олон дахин цагдаатай орооцолдмооргүй байна, уучлаарай та 3 хоногын дотор өрөө суллаж өгнө үү гэж гэнээ.
Тэгсэн галзуу авгай заа зээ л болж гэнэ. Маргааш гарж айл олох бас хайрцаг сав авчирч юмаа баглах, мөн айлын эзэн машинаараа нүүлгэж өгөх мөн айлын авгай юм хумыг нь баглалцах юм болжээ.
Оройхон тийшээ болов. Галзуу авгай байхгүй л байв.
11 боллоо, орондоо орлоо. Нээх удаагүй байх. Нам унтчихаж. Галзуу авгай ирэв бололтой шөнө дунд хашигчаал ороод ирэв.
Хүнтэй хэрэлдэж байгаа юм шиг. Та нарын энэ өрөө юу еэн, би бол том хаусд амьдардаг байсан өө юу юу ч гэнэ үү ва ха ха ха ха ха.
Айлын 2 сэрээл ингэж болохгүй хүүхэд шуухад унтаж байна гэж нэг уцаарлангүй хэлээд дараа нь бүр гуйгаад гайгүй болсон бололтой.
Гал тогооны өрөөнд л юм болоод байгаа байсан. Тэгсэн мань хүн та нар намайг хөөсөн, надад 3 хоног хангалтгүй байна, майна за тэгээд гомдоллосон юм байхаа.
Өө тэгсэн нөгөөх чинь манай найз залуу буутай шүү, та нар зүгээр байгаарай гэж хашгираад ёооё нээрээ бүр хаана амьдарч байгаа билээ гэж бодогдоход хүргэв.
Тэгсхээд намжив, Би өрөөнөөсөө гарсангүй, Айлын эзэн үүдэнд нь манаж хонох шахуу юм болов.
Өглөө боллоо. Би хичээлдээ явлаа. Өдөр хичээл дээр сууж байтал айлын эзнээс зурвас ирэв.
Хаалганы түлхүүр цоож сольсон тул, орой гэрт ирэхдээ над уруу утасдаарай гэсэн зурвас байв. Би 5 гэж хичээлээ тараад гэрийн гадаа иртэл Тольмаа намайг цонхоор харж байсан бололтой надад үүд тайлж өгөв.
Дараагаар нь Тольмаа манай өрөөнд орж ирж бүгдийг тайлагналаа. Өглөө болж галзуу авгай жаахан унтаж аваад гарч хайрцаг аваад ирий гэж хэлээд тэр чигтээ ирээгүй гэнээ.
Айлын эзний тэвчээр алдагдаж, хаалганы цоожоо сольж гэнэ. За ингээд бид, 2 шөнө хагас хугас дутуу нойртой хоносон байлаа.
Би хичээлээ хийсээр 11 гээд орондоо орлоо. Яг орондоо ортол хаалганы цоож дуугарав. Галзуу авгай ирж хуучин түлхүүрээрээ шинэ цоож онгойлгох гэж оролдож байгаа бололтой.
Удалгүй дин дон дин дон, айлын 2 босоод одоохон очлоо гэж хашгирч байгаа дуулдав. Айлын эзэн гараад нөгөө авгайг оруулсангүй ээ. Гадаа баахан ярилцав.
Бараг цагийн дараа бүгд орж ирлээ. За нөгөө галзуу авгай нүүх л юм ярьж гэнэ. Шөнө 12 цагт хаашаа яаж нүүхийн байсын бүү мэд.
За тэгээд цаг нар, хажууд байгаа хүмүүсээ үл хүндэтгэлгүйгээр ёстой өрөөгөө буулгаж гарав. Пис пас түс тас, юмаа баглаж байгаа нь тэр юм гэнэ.
Айлын хүүхдүүд доод давхарт унтаж байгаа дээд давхарт Тольмаа бид 2, айлын авгайн тэвчээр барагдаж галзуу авгайг одоо болно, өглөө нүү, энд хүмүүс унтаж байна гэж жаахан уцаарлангуй хэлжээ.
Галзуу авгай утсаа шүүрч аваад 911 рүү залгажээ. Уучлаарай, энд нэг хүн намайг дарамтлан хашгирч намайг хэл амаар доромжилж байнаа гээд хаягаа хэлээд дуудлага өгчихдийн байна.
10 минутын дараа 2 цагдаа ирлээ. Эхлээд айлынхантай ярилцав. Дээшээ гарч ирж галзуу авгайтай өрөөнд нь баахан ярилцав. Цаадах чинь уйлан хайлан байж тайлангаа тавьсан. Бодвол баахан юм зохиож ярьсан байлгүй.
Энэ авгай намайг дарамталсан учир би энэ айлд байж чадахгүй нь гэж хэлээд цагдаа нартай хоргодох байр уруу явж иинхүү үлгэр өндөрлөвөө.
Өөрөө баахан хэрэг тарьж тарьчихаад эцэст нь нутаг нэгтнээ шөнө дунд цагдаа дуудаж өгч байдаг бас л сонин хүмүүс юм.
Айлын эзнийг өрөө суллаж өг гэж хэлсэн чинь энэ 2-ыг ч гэсэн хөө гэж хэлсэн гэсэн ва ха ха ха ха ха ха. Тольмаа бид 2 хоморгонд орох шахлаа ш дээ.
Огт танихгүй хүмүүс гэртээ байлгадаг мөртлөө нэг хэлээр ярьдаг нутаг нэгтнээ хөөлөө гээд их гомдсон юм гэнэ.
Айлын эзэн хэлэхдээ би хүнд итгэдэг, энэ 2-ыг ч гэсэн танихгүй мөртлөө л итгэж өрөөндөө суулгасан. Энэ 2 миний итгэлийг дааж байна. Харин та бол хэрээс хэтэрлээ. Би нялх нойтон хүүхэдтэй гэж хэлээд ч ойлгоогүй гэнэ шүү.
Миний бодлоор галзуу авгай хар тамхинд орсон шиг санагддаг. Айлын авгай согтуу байна гээд байсан чинь хажуугаар нь гарахад юм үнэртэхгүй байсан болохоор би тэгж хардаад байгаа.
Ямар ч байсан сүүлийн 2 өдөр эрүүл байгаагүй. Үг үйлдэл бүр нь их сонин байсан. Тэр нөгөө гоё хоол хийж байнаа гэхдээ ч нэг сонин хоол хийж байсан шүү дээ.
Ямар ч байсан бид нарыг 3 шөнө нойргүй хонуулсан. Өчигдөр нэг дэн дун болж унтав. Өнөөдрөөс арай гайгүй болно байх.
Эмэгтэй хүнийх нь хувьд галзуу авгайг өрөвдөх юм. Сайхан амьдралтай болоё гэж л цэл залуу насандаа эх орон ээж аав бүхнээ орхиод л ирсэн байлгүй. Хаана буруу гишгэчив дээ...
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
пөөх ёстой кино шиг юм уншчихлаа шүү
ReplyDeleteХэ хэ хэ би бас бичих гэж нэлээд юм боллоо :).
DeleteTB-iin blog odoo l jinhene huchee avch yag Harry Potter shig bolj ehellee he he! Daraa zohiogood ch boltugai Irland avgai sogtood "Huuchin IRA-iig daichin holboochin baisan" geed sogtuu oroond orj ireed bid deer dooroo orj notsoldloo geed goy bicheerei!! (Fillipinuud ih zerlegduu sonin humuus baih, umnu n heden zuun jil bas Ispanii koloni baisan ch geluu yamar ch baisan ugiin baylagt n nil ispani ugs baidag yum bilee)
ReplyDeleteХа ха ха хүчээ аваад байхдаа яахуу дээ. Хэдэн жилийн дараа өөрөө уншаад саваад унах л байх даа.
DeleteОдоо ч гэсэн ийм юм болсон гэхэд итгэхгүй л юм хэ хэ хэ.
Энүүгээр манахайн Филиппинүүдэд аягүй муу. Юм хулгайлсан шамшигдсан яасан яасан ч гэнэ үү.
Хаа очиж манай айлынхан дажгүй ээ дажгүй.
Тольмаа бид 2 зодолдоход нэлээд цаг хугацаа хэрэгтэй болох байх ва ха ха ха ха.
хммм амьдралаа гэж ... улс үндэстэн ялгаагүй юмдаа ... адилхан л хүмүүс шүүдээ
ReplyDeleteХэ хэ хэ. Ийм газар арай ч дэндэх болов уу гэж бодхын.
Delete