Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 28 May 2014

Сууж жаргахаар, явж зүдэр

Хүүшээ явж явж ТБ нь хамгийн гайгүй Со хоолон газар нь ажилд орчихсон байна гэжий ш дээ ва ха ха ха ха ха ха ха.

Энүүгээр чинь бүр аймаар аймаар Со хоолон газрууд зөндөө байдаг гэнэ. Хүмүүсийг харая энэ тэр гэчээд 7 хоног аяга угаалгачаад цалинг нь өгөхгүй туучуурдаад хөөдөг гэжий ш дээ ва ха ха ха ха ха.

Сайн муу ч хоол унд мунд өгөөд байгаа нь их юм гэнээ. Бусад Со хоолон газрууд бүр аймаар гэжий ш дээ.

Уржигдар хүн надад тэгж хэлэхээр нь өчигдөр за ТБ гуай чи хамгийн гайгүй газар нь ажиллаж байж битгий ля ля ля ля гээд бай гэж өөртөө хэлээд очсон чинь их гайгүй өнгөрлөө.

Аяга угаахад маш сайн хамтрагч хэрэгтэйг өчигдөр л ойлголоо ва ха ха ха. Хоолон газрын эзний бүл дүү нь бас ажилладаг юм.

Тэр залуутай өчигдөр аяга угаагаад ёо ёо ёстой яаж угаадагийг яруу тодоор харуулдаг байна ш дээ. Би дандаа угаадаг дээр нь зогсоно тэгээд бохир ирэхээр бохиры нь шүүж аягаа зайлж угаах ус уруугаа хийнэ. Бөхөс тонгос гэсээр таарч байгаам чинь.

Тэгж байтал том том түмпэн сав, кострул угаалгах гээд  тогооч нар овоолчихно. Тэгж байтал бас цайны аяга угаана. Дахиад уруулын будагтай аяга гаргачих вий гээд зүлгээд л байна зүлгээд л байна.

Тэгсэн манай хамтрагч өчигдөр ингэжийн. Чи зөвхөн аягаа л угаа. Би бохирыг чинь цэвэрлэж ус уруу хийнэ. Би цайны аяга угаана. Би том түмпэн сав ирэхээр нь бас угаана гэдэг байгаа. Тэгээд би дээрээс нь усаар зайлна. Бас аваачиж байрлуулна.

Ооё ингэхээр чинь би яахын бэ? Инээгээл угаагаад байхаас өөр аргагүй биз дээ. Би бусад хүмүүстэй угаахаар би усаар зайлах, угаасан аягаа байрлуулахаас бусдыг бүгдийг хийдэг байхгүй юу.

Өчигдөр тэгээд нөгөө атманууд үглэсэн ч үгүй. Ажилын өдөр хүн ч гайгүй. Гэхдээ нэг ч амсхийхгүй хэвээр.

Ойрд их халаад өдрийн хоолонд мөстэй гоймон гэнэ үү нэг хар гоймон байнаа. Яаж мөстэй бас тэгээд гоймон иддэг юм бэ энэ хүмүүс. Аниа бол сурчихсан идээд байгаан.

Би бол шууд идэхгүй гэж хэлээл аягаа угааж зогссон. Нөгөө надтай ганц ярьдаг Со зөөгч маань ам уруу авчирч чихэр хийнэ. Танд сахар хэрэгтэй байх шиг байна аймаар харагдаж байна энэ тэр гээд.

Жоохноо надааас:
-За одоо дасч байна уу?
Би:
-Өдөөд байна уу үгүй юу? ва ха ха ха

Нас явахаар тэгдэг юм уу эсвэл бас хэн нэгэнд хааяа ийм бодол бодогддог юмуу? Яагаад ч юм сайн муу өөрт тулгарсан бүх зүйлээс ямар нэгэн юм олж авах, ойлгож авах, нэг ч гэсэн зүйлийг эсвэл хүний сайн чанарыг харж таних гэх мэт ямар нэгэн зүйлийг надад ойлгуулах гэж л ийм юмтай учирч байгаа байх гэж бодогддог болсон.

3 сар аяга угаагаад юутай учирах, юу олж авах, юу ойлгож мэдэхийг таашгүй. Гэхдээ тэр сайхан зүйл байгаа гэдэгт итгэж байна...

10 comments:

  1. za charmaigaarai, gehdee naana chni bdag so-nuudiig yer ni davraachihaj dee. gelee gehdee hen negen ni tsagdaad gomdol meduulj uzsen l blgui, tegeed ch nemergui bdag yum bolov uu. huiten goimon goyo shtee, end oird ih halaad bi ni goimon chanaad goimon deeguuree mos asgaj bgaad l tsuundaa dureed idej ogch bn. ene har haluund hongohon, um idsen boloh yum. mostei hamt tavaglahgui bol idej duusahaas omno hudalch hund goimon buleen bolood bh shig bn sht hehe

    ReplyDelete
    Replies
    1. Өө тэр мөс зөс нь бас нууц жор мор юутай ч гэнэ үү, их л нарийн учиртай гэсэн. Би бүр идэх байтугай харахаас дургүй хүрээл байжы ш дээ ккккк.

      Чармайж чамбийнаа хонгоруушка, бүү санаа зов.

      Delete
  2. Би бас сүүлийн үед яг ингэж бодоод байгаа, энэ тал дээр миний ойлголт мэдлэг дутуу болохоор л иймэрхүү юмыг мэдрүүлэх гээд ийм юм хийлгээд байна гэж хэхэ. Гэхдээ учиргүй мухарлаад зүтгэхгүй л дээ, хийхээр оногдсон юмаа хийсэн шиг хийх нь чухал, хэн ч чамайг энд хүчээр чирж авчраагүй чи өөрөө л энд ирсэн, дуугай урдахаа хий гэж өөртөө хэлдэг болоод байгаа. Амжилт!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Харин би сайн тал, сайхан юмыг харах гэж их хичээдэг болсон юм шиг санагдлаа. Энэ сайхан газрын л ач буян байх даа.

      Delete
  3. 3 сар болоход ямар ч гэсэн аяга тавгийг төгс төгөлдөр угааж сурна.
    энэ ч бас эрдэм мөн шүү

    ReplyDelete
    Replies
    1. Одоо харин гэртээ ирээд аяга тавгаа яаж угааж уу гээд хараад байдаг болсон байна лээ ш дээ. Мэргэжилийн өвчин тусах гээл байна кккккк.

      Delete
  4. Naanaa employment agencyguudeer sain Resumegee taraaj part time job hunting hiihgui yu. Naad buzar solongosuudtai zavaarhaar, ajliin oldotsiin huchin zuil baidag baih gehdee davhar hunting hiivel sain.

    ReplyDelete
    Replies
    1. За яахав яахав одоо 2 сар л үлдлээ. Торонто хотод үнэхээр ийм цагийн ажил олдож байгаа нь их юм шүү л гэцгээж байна. Хэчнээн мянган хүнд ийм аяга угаагчийн ч ажил олдохгүй л байх шиг байна.

      Delete
  5. сонин ч юмаадаа гайхалтай ч юмшиг үгүй ч юмшиг

    ReplyDelete
    Replies
    1. Хоёулаа л байх шиг байна хө хэ хэ хэ

      Delete