Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 3 June 2014

Турсаар турсаар турсаар

Турах хүсэлтэй хүмүүс байвал манай энэ Со хоолон газар ирж ажиллаарай ва ха ха ха ха.

Манай хоолон газрын ажилчид тураалын дээд зэргийнхэн аан эзэд маань таргалалтын дээд зэргийнхэн.

Би өглөө цайгаа уучаад 1 цаг 15 минут алхаж ажил дээрээ очоод 11:30д будаа, түфү 2 идээд түүнээс хойш юу ч идэхгүй байсаараа байгаад 04:30д заримдаа бас нэг будаа иднэ эсвэл ундаа ууна эсвэл огт хоосон тэгээл тэр. Заримдаа талх иднэ. Өчигдөр бол орой юм идээгүй. Өнөөдөр орой харин гахайн гэдэс дотортой шөл гэнэ үү тийм юм өгсөн. Манай Жоохноо л идээд байсан. Би баахан будаа л идлээ.

Тэгээд 5:10 гэж ажилаасаа гараад дахиад 1 цаг 15 минут алхаад гэртээ ирэхэд ходоод маань хоол нэхэхгүй амарсан байх бөлгөө. Баахан ус, цай ууж аваад л унтана даа. Турах үйл ажиллагаа энэ.

Мартсанаас бид 3 шөнө дунд паркад ганц юм ууж чадсангүй ээ. Би хараа, архины дэлгүүр олоогүй ва ха ха ха ха ха. Би нөгөө ганц шил виног нь авч очих ёстой байсан чинь архины дэлгүүр хайсаараа байгаад ажилын цаг болоод тэгээд хүрээд очсон.

Харин цуйвангаараа дайлсан шүү. Зүгээр ч нэг цуйван хийгээгүй, Хорхой Одноо эгчийн жороор хийлээ ш дээ. Хүний сэтгэл гэж нээрээ агуу шүү тиймээ.

Одоо жаахан хуушуур хайрж сурч байгаад хуушуур хийж авч очноо. Тэгэхгүй бол ичээд байнаа ва ха ха ха ха ха ха ха.

Өнөөдөр нэг Хужаа хүүхэн аяга угаагчаар ороод би чинь мэргэжил дэвшээд угаахаа болиод, угаасан аягыг усаар зайлаад цааш нь байрлуулж тавьдаг боллоо. Хөөрхий тэр эгч настай юмаа, тэгээд өрөвдхымаа бас. Алив гээл урдуур нь баахан гүйлээ ш дээ.

Өдөр нөгөө гэдэс дотортой будаагаа идэж байхдаа үглээл байсан. Би Хятад хэл ойлгох биш. Ямар ч байсан нуруу нь өдвөж байна л гэсэн.

Би ч яахав 8 сарын дунд хүртэл ажиллаад яваад өгнө. Бусад хүмүүс одоо хэчнээн жил ч ажиллаж байгаа гэнэ үү? Хоол унд муутай газар ядарч хэцүүдэж л байгаа хөөрхий.

Би ажилд орсоноосоо хойш өчигдөрийг хүртэл хүн мүн түмпэн сав авий мавий гээл ирвэл өөрөө ав мав гэчээл аягаа угаагаад зогсож байдаг байснаа болиод тэр адилхан өлсөж, цангаж байгаа хамт ажилладаг хүмүүсээ ядаж сэтгэлээр өлсгөхгүй байя гэж бодоод хүрээл ирэнгүүт нь юу авхав гэж өмнөөс нь гүйгээл, угаалгах юм бариал ирвэл угтаж авч ус уруугаа хийгээл малийтал инээдэг болов.

Үүнээс өөр би юу хийж чадхав дээ, тиймээ. Өчигдөр, өнөөдөр 2 туршсан. Нөгөө тогооч хүүхнүүд их эелдэг бүр инээгээл заримдаа гүйж ирж надад хүртэл тусалдаг болов.

Яахав дээ, хятад, солонгос нь ямар хамаа байхав. Хорвоогийн нэг өдрийн 6 цагийг хамт өнгөрөөж байгаа хүмүүс байна, бас нэг өөр байвал тиймээ. Хүмүүст инээд бэлэглээд өөрөө ч гэсэн сэтгэлийн их хүч авах сайхан юмаа, сайхан юм.

Уржигдар оройн ээлжинд гараад шөнө 12 гэж дуусаад гэртээ ирсээрээ байтал 1:30 болчиж байгаам чинь. Тэгээл Аниа бид 2 гараал алхаж байтал, Аниа тэгсэн.

Ийм харанхуй шөнө өөрийн охин шигээ хөөрхөн охиныг автобусанд суугаад яв гэхээр хэцүү юм. Болдог бол гэртээ хонуулчихсан. Даанч айлд хүн авчирч болохгүй, хэцүү ч юмаа даа Аниагаа уучлаарай гэдэг байгаа.

Би бүр гайхчихсан. Юун сүртэй юм бэ. Би зүгээр автобусанд суугаад явчихна. Энд дажгүй гэж хэлээд автобусандаа суугаад явбаа. Автобуснаас буугаад манайх жаахан зайтай учир, алхаж байтал нэг хүн хажуугаар гарахдаа ёоо ямар аймаар байсан гээч. Ази хүүхэн байна ёстой, ямар дажгүйм бэ, ёстой барьж аваад ... гэж мэгээд би ёстой айгаал эргээд харсан чинь ард 2 хос явж байхаар нь гүйгээл очсон. Уучлаарай энд нэг аймаар хүн байна би айгаад байна гэсэн чинь харин тэр 2 намайг гэрт хүргэж өгсий ш дээ. Нэг нь лав Хятад хүүхэн байсан. Нөгөөх нь хар залуу. Бүр баярлаад баярлаад ханашгүй.

Үүнийгээ маргааш өглөө нөгөө 2-тоо хэлэхгүй гэж бодоод очсон байсан чинь Аниа, Жоохноо 2 намайг дахиж битгий шөнө гар. Танайх хол, тэгээд ч чи хичээлтэй учир өдөр гарч бай. Шөнө хэцүү байгаа биз дээ. Одоо шөнө гарах уу гэхээр нь орой хичээлтэй гэж бай ойлгосон уу гээд намайг 2 талаас нам болгосий ш дээ.

Бид 3 мөрөөднө. За 3-лаа Монголдоо очиж байгаад …үгүй ээ мөн гоё шүү дээ гээл ярьна даа.

12 comments:

  1. Proud of you. You have to eat more food. Otherwise, it is easy to get malnourished and tired by working hard in lack of food. You have to be strong and healthy as long as you will start to continue autumn. Happy to read your hilarious posts.

    ReplyDelete
    Replies
    1. Thanks for visiting and also for your comments. I am fine, you know that I don't eat after 7 pm and that surprises everyone and they think that I am on a diet. But actually I am not :)

      Delete
  2. Naanaa grocerygees Mexik torilla havtgai dugui gurilnuud avchih 10aaraa pakettai baigaa tegeed bas sosiknuud avchih tegeed ajildaa yavahdaa 1-2 sosiskoo tus bur neg torilla guriland boogood ajil deeree microwaved 1-1,5minutand bolgood idvel naad haviar chine oldohgui super hyamd mash sain energ nuhdug 1$-oos hyamd hool bolno, microwave oir oldohgui bol neg butsalsand usand/shulund 1-2min bolghod l naad sosisk-tortilla bolchino. Barag Mongol huushuuriin hyalbarchilsan yanziin energe/uurgatai huns 1$-oos hyamd unend.

    ReplyDelete
    Replies
    1. Зөвлөгөө өгсөнд баярлалаа. Намар хичээлдээ орохоор хэрэгжүүлнээ. Хоолон газар ядаж нэг аяга будаа энэ тэр олдох юмаа олдох юм.

      Delete
  3. Энэ солонгосчуудын унаган зан бхаа. Хүнийг аймар ажиллуулдаг.

    ReplyDelete
  4. Зарим нь тураx гэж аргаа барж байxад байxад зарим нь турсаар турсаар гээл кк. Гэxдээ ингэж ачаалалтай ажиллаж тураx ч бас сайн юм биш байx. За ямартай ч сарын xугацаанд надтай xамт дэглэмд ороx сонирxолтой бүсгүйчүүд байвал манай блогоор орж надтай нэгдээрэй :)

    ReplyDelete
    Replies
    1. Бас нэг одоо удмын юм хум байдаг байх. Манай ээж бол их нарийхан, туранхай хүн шүү дээ. Би бас ээжийгээ л дагаж байгаа бололтой.

      Иддэгээрээ бол аймаар тарган байх хүн дээ гэж хүмүүс нэг бус удаа хэлсэн л дээ ккккккккккк.

      Delete
  5. Манай блогны xаяг: shinemgl.wordress.com

    ReplyDelete
  6. gertee hooloo hiigeed avaad yavj bai hoo. yadraad unachihvii dee

    ReplyDelete
    Replies
    1. Дахиад бүтэн жил гэртээ хоол хийж хичээлдээ авч явна гэж бодохоор юун одоо хоол хийж авч явах кккккккккк. Ядрах нь гайгүй байнаа хө.

      Delete