Өнөөдөр бид гурвын хувьд их сулбагар өдөр байв.
Энэ Солонгосчууд их ямаан омогтой хүмүүс юмаа тээн. Канадад байж ямар муухай зан гаргадаг юм бэ?
Өнөөдөр Аниа бид 2 аяга угаагаад Жоохноо хэдэн тогооч нарт зарагдаад, халуун зууханд шарагдаж өнжив.
6 дахь өдөр болохоор хүн гэж пиг. Угаагаал байсан угаагаал байсан. Өдөр хоол гэж будаа түфү 2 өгсөн. Та минь ээ энэ түфү будаа 2 өдөр бүр идээд байхаар ямар эд эрхтэний булчин илүү сайн хөгждөг юм бэ?
Эртхэн мэдчихвэл хөгжихгүй булчингаа өөр аргаар хөгжүүлмээр байна ва ха ха ха ха ха ха ха ха ха. Тэгэхгүй бол 9 сар болоход зарим нэг булчин бусдаасаа илүү хөгжих гээд байна. Овойж товойгоод эвгүй биз аайн ва ха ха ха ха ха ха.
За тэгсэн чинь даргын том хүү, 36-тай гэсэн байхаа. Дуу хадаал заалнаас ороод ирж байна. Би усныхаа ард байсан. Цайны аяга шидчихдэг байна ш дээ. Над уруу шидэж байгаам уу ус уруу шидэж байгаам уу бүү мэд.
Би бүр гайхаад. Тэгсэн чинь уруулын будагтай аяга тууж явсан гэнэ. Хэн мэдхэв дээ энэ чинь одоо түм буман аяга угааж байна, хүн алдаа гаргаж болно ш дээ. Тийм үү үгүй юу?
Тэгэхэд хүнд зүгээр хэлхийн хооронд бүр хүрч ирээд орилоод бүр гар мараараа чичлээд чи энэ аягыг сайн угаахым уу үгүй юм уу гэж мэгээд ёо ёо ёо бүр яг тэр агшинд би бүр шоконд ороод унах дөхлөө ш дээ.
Би юу ч хэлээгүй. Доошоо хараад өнгөрөөсөн. Бүр шокноосоо гарч ядаж байтал дахиад нөгөө бүдүүн чинь дуу хадаал ороод ирдэг байна ш дээ. Бүр бас нэг уруулын будагтай аяга.
Би угааж байгаа. Аниа усаар зайлж шалгаж байгаа. Дараа нь зөөгч цай хийхдээ бас шалгаж байгаа. Тэгээд одоо энэ олон шалгангын хаагуур нь гараад явчихдаг юм бүү мэд.
Нөгөөх чинь ёстой орилоол байна орилоол байна. Хүнийг бүр аймаар яг малтай харьцаж байгаам шиг хашгичиж гуагчиж байгаам чинь. Би бүр гайхаад…
Уучлаарай. Би хичээеээ гэлээ. Бүр угааж үзүүлж мүзүүлж тэнэгтээд. Өдөржин угааж чадахгүй байж.
Тэрнээс хойш бүр бушуухан цаг дуусаасай гэж бодож зогстол намайг сунаж ажилла гэнээ. Миний оронд ирэх үеэл нь зугтаагаад ирээгүй.
Хүнтэй тэгж харьцахаар хэдий мөнгө авдаг ч гэлээ хэн ажиллахав дээ. Манай нөгөө хар зугтаагаад алга болсон.
Тэгсэн чинь Аниа, Жоохноо 2 энэ бол юу ч биш энэнээс аймар загнадаг гэж намайг тайвшруулж байгаам чинь. Үнэн аймаар нээрээ.
Тэгхсэн Жоохноо та яв яв ядрана. Угаасаа хагасаараа л ажилла тэгэхгүй бол даврана шүү. Би гал тогоонд хэцүү байна. Таны оронд аяга угаая гээд үлдсэн.
Би тэнэг юм шиг загнуулаад суна гэхээр нь уучлаарай, би төлөвлөсөн ажилтай гэж хэлээд дайснаа дарсан баатар шиг гарч ирлээ дээ.
Нөгөө муу даргын хүү аяга шидэхэд нь савантай ус үсрээд нүд рүү орчихсон чинь гарч яваад 20 минут нулимс гоожоод, уйлаад байгаам шиг. Тэгж байж нэг юм гайгүй боллоо.
Канад улсад, хууль дүрэм сайтай газар хүнийг хашгичиж гуагчиж загнадаг арай л нээрээ бишээ. Би дургүйгээ хүрвэл шууд 911 тэгээд будаа шүү дээ.
Аниад би тэгж хэлсэн чинь миний дүү 8 сарын сүүлээр цалингаа авчихаад тэг гэнээ ва ха ха ха ха ха.
Өнөөдөр бид 3 ингэж яриад, 3-лаа 8 сарын 29-нд нэг өдөр ажил хаялт зарлаж энэ хоолон газрыг дампууруулая гэж ярьж үхтэлээ инээгээд…
Өчигдөр орой 4 цагийн хоол гэж өөр хоолон газраас шарсан, амталсан тахиа авчирч өгсөн. Жоохноо бид 2 нээх идэж чадаагүй.
Тэгсэн өнөөдөр 4 цагт тэр тахиагаа хадгалж байгаад дахиад шахаж гэнэ шүү. Бид 3 идээгүй. Хоолон газарт өлсөж, цангаж байна гээд та нар бод доо. Аймаар байгаа биз.
Хөөрхий манай аниа 4:30 болхоор л за Аниа нь дүүгээ явахаас өмнө идэх юм олж ирий л гээд явдын. Олдохгүй л дээ нөгөөх нь. Хэдэн Хужаа тогооч нар нь идэх юмаа тас хавччихдым уу яадын ва ха ха ха ха.
Хичээлгүй бол 3 хүний хоол хийгээд хоолон газар ажиллахаар явмаар л байна. Даанч хичээлтэй зав гардаггүй ээ.
Юм хийж очлоо ч идэх зав байхгүй. Бие засах зав байхгүй гээд бүр манай Жоохноо шингэн юм уухгүй байгаам чинь. Би өнөөдөр албаар хэдэн аяга ус аваачиж уулгалаа ш дээ.
Яахав дээ өнөөдөр аяга угааж байгаадаа гол нь биш, гол нь цаг хугацаа өнгөрнө, сайн муу бүх юм л ард үлдэнэ. Хамгийн гол нь сайн ч бай муу ч бай амьдралын нэг түүх бичигдэж байгаа болохоор бас сэтгэлдээ үлдэцтэй, дурсамжтай, сэтгэл ханамжтай цаг хугацааг өнгөрүүлмээр байна ш дээ. Тийм биз дээ.
Манай Жоохноо, Аниа 2 л тэнд ажиллах хүч болж байна. Бусдаар бол тэгээд аль хэдийн гараад явсаан явсаан.
Ишш манай муу 2 одоо яг л аягаа угаагаал хөлсөө гоожуулаал, ходоод нь өлсөөд, ам нь цангаад, бие засмаар болчихсон л үзэж тарж байгаа даа. Эвий дээ...
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
ээ яасан хэцүүм бэ. Наад Солонгосчууд чинь харин тэгдийм шиг байнаа. Монголд хүртэл тэгээд байх шиг байгаан.
ReplyDeleteМонголд тэгж байвал ёстой туучуурдаад хилээр давуулах хэрэгтэй ш дээ. Дошин дээрээ жаахан атман бай л даа ккккккк.
DeleteЧимээгүй байхаар улам давраад байдаг нөхдүүддээ. Чимээгүй л байгаад байвал давраал байна даа.
ReplyDeleteЭд нар тэр 80 онд ч гэнэ үү нутгаасаа дүрвэж ирсэн Со-нууд юм гэнэ. Жинхэнэ Со-нуудаасаа бүр аймаар гэээл Аниа гайхдаг ш дээ.
Deleteuur gazar orchihoo
ReplyDeleteТийм амар биш шүү хө. Орж чадсан нь л энэ. Яаж ийгээд зүтгээд 9 сар болгоноо.
Deleteharin ch sain muu ch gsn hool ogdog hoolon gazar bnaa naadah chni. yer ni bol hoolni gazruud hool ogohgui sht
ReplyDeleteyu vee tegdiimuu Gutalchaan yun aimaariiin
DeleteТэгдэг л юм шиг байна. Өгсөн юмыг нь их л нандигнаж идий даа кккк.
DeleteGar utsaa gyals video bichheer aytaihan tohiruulaad bas tsamtsniihaa zavsraar aytiahan bichichiheer bairuuluulchih skoch ene tereer naagaad. Dahiad tegj shantaajilahgaad orood irvel hamag bulaig n bicheed Kanadiin hudulmuriin huuliig zurchisun ba hunii erhii zurchisun geed 50 000$-iin hohirol nehee!! Surguulidaa bas huuliin angiin oyutan esvel huuliin professoroos hudlaa case study maygiin hicheel bolgood aytaihan zuvlulguu avsan ch bolno. Uudgui yumnuud uuriig chine shhudlaa shantaajilj iluu munggui ajiluulhiig muruudchij he he.
ReplyDeleteEnd unegui huuliin seriveceer free consultation avaad tsaad solongosoo budaa bolgoj boloh yum bna: (medeej solongos garaltai huulich deer ochij buruudaj bolohgui!!)
Deletehttp://www.canlaw.com/legalaid/probono.htm
http://www.pblo.org/our-services/our-priorities/
- Ugaasaa 2 dahij orj irj ajliin batalgaagui dogoldliig tulgaad deer n tsag sungaj ajillahiig shaardah bol het davartsan shantaaj. (margaash n gar utsaa sain audio bichih deer n gyals bichiheer tohiruulaad margaan yumniihee audiog n ch yadaj bich)
busad unshih:
Toronto lawyer:
http://karimjeegreene.com/what-we-do/workplace-violence-and-harassment/
http://www.canadaemploymenthumanrightslaw.com/articles/workplace-policies/
http://lawofwork.ca/?cat=7
Pro Bono - Unegui Huuliin service:
http://www.millerthomson.com/en/our-firm/community-commitment/pro-bono-en
Сэтгэл гаргаж мэдээлэл өгсөнд баярлалаа.
DeleteБурхан энэ хүмүүсийг шийтгэчихсэн байхад би бас нэмэрлээд яахав дээ… гэж сайхан үг цаана чинь гарчихаж.
Үзэж туулах ёстой юмнуудын л нэг юм байлгүй дээ. Би яаж ч бодсон эд нараас илүү аз жаргалтай, сэтгэл амар сайхан амьдарч байгаадаа баяртай байна.
Bi ahiinhaa retsaurant tur barmen hiihed bas iim yum tohioldoj bsan.
ReplyDeleteUgaaj bgaa hun bol asuudalgui.
Uilchilsen zaaland bgaa humuus aimaar strestdiim bilee.
Gehdee hunii nutagt hund zagnuulan barin ajillah hereg bgaa ch yum uu guu ch yum uu ?
Энд хүн их ордог болохоор одоо аяга одоо тавга гээд байнга нэхчихнэ. Ер нь бол 2 хүний ажилыг 1 хүнээр хийлгээд байх шиг байгаа юм.
DeleteОюутан хүнд өрөө, хоол, унааны мөнгө гээд хэрэг байлгүй яахавээ.
Bi solongosuudtai 2 jil ajillaj baina. Ugaasaa tiim muuhai omogtoi humuus yum baina lee bugd. Mongold irj ajillaj baij bur arai denduu deerelheh geed ch baigaam shig anh bas nadruu orilj hashigchaad bi bur shockond orood. Odoo bol ana mana l uzii shd. Hashigchaad ehleheer ni oodoos ni adilhan l hashigchana. Tegenguut bolichidiin, tegehgui bol duugai baigaad baivuul ulam l davraad baina.
ReplyDeleteNaana chin bolohoor hetsuumaa yaamaar ch yum Barimalchiin helsniig sudlaad uz dee :)
Наанаа байгаануудыг хашраах л хэрэгтэй ш дээ. Тийм биз дээ. Хэн болоод хэний нутагт ирчихээд гонгиноод байгаан зүгээр.
DeleteБи энд ирэхээсээ өмнө Монголд ажиллаж байгаа гадаадуудыг өрөвддөг байсан эх нутгаасаа хол мол гээд…
Одоо бол өөрөөр хандана шүү дээ ва ха ха ха ха.
Er n solongoschuud yamaan omogtoi, Uuruusuu doroi huniig deerelheh durtai humuus, ana mana uzeltsej bhgui bol hetsuu shuu. Er n bol garahdaa duugai garalgui, video bichleg ene etr hiigd 911-t mathcihgui yu daa hehe :) tanai 2 l hetsuu ymaa, uur ayataihan ajil oldohgui bgaa ym bhdaa. Heltei, vsiatai bol ajil olohgod gaigui bmaar sanagdah ym, naana chini bj uzeegui blhr medehgui ym daa Biye bodooroi, ayag ugaagch amargui shuu, bi ch bas hiij l yawlaa
ReplyDeleteХүн нэг байгаа байдал нь юм хэлдэг дээ. Тэгж юм ойлгуулах гээд л байгаа. Намайг бас эд нар яагаад манайд ажиллаж байгаа юм, их сургуулийн оюутаж байж гээд гайхсан гэсэн.
DeleteУнаанд суухгүй, гэрээс холгүй мөн хичээлийнхээ хуваарьтай тааруулаад ажиллачихна гээд бүх юм зохьцож олсон ажил нь энэ.
Бусдаар бол өдөрт 3 цаг метро автобусаар яваад 5 цаг ширээн дээр сууж ажиллах сонин биш байнаа.
Za sain uuu hairt min heheh huuchnii and ni bichkuu ch unshaal bgaa shuu udkuu naad zugchin yavii gej bodson chin hun ailgaad bhiiin bi chamdeeree ochyoooo hehehehe /Siilen/
ReplyDeleteСайн шүү дээ хайрт нь. Сураал ажиллаал гүйгээл гүйгээл байна ш дээ. За энд ираа ир. Тэгээл болы ш дээ. Хүнд хэцүү байх тусмаа л амттай л байна ш дээ хонгор мину.
DeleteЮун тест вэ?
ReplyDeleteямар аймрын аймаррррр аймарррр
ReplyDeleteОдоо айхаа больсоон хө.
Delete