Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 18 May 2014

Загасчины морь усгүй

Хоолон газар чинь ууж идэх юм элбэг байдын байх гэсэн чинь эсрэгээрээ ва ха ха ха ха ха.

Гар хуруу муухан л хөдөлж байна гэхдээ яахав бичнээ ва ха ха ха аха ха ха ха. Тийм дуртай тээн.

Өчигдөр нөгөө Со хоолон газар давхиал очлоо. Шинэ хүн шууд аяга угаанаа гэж байна. Өө ёстой өглөө 10:30-аас орой 17 цаг хүртэл нэг удаа 00 орсон, 2 удаа ус уусан, 2 удаа 10 минут орчим гоймон, будаа хоёр идсэн. Нэг ч суугаагүй.

Тэгээл ёстой тэр нэг хэдэн хар тавга, олон янзын хачир мачирны аягыг ёстой савандаал үрээл шидээл. Тэнд бас хөөрхөн Монгол эгч байнаа.

Эгч бид 2 зэрэгцээл үзээд байган. Тэгэхэд тэр эгч надаас хэд дахин л хурдан хөдлөөд байх шиг. Том том кострул мострул зарим тэр хар тавгийг нь даахгүймаа. Ямар муухай хүнд юм бэ?

Хэдэн зөөгч нар нь Солонгос. Тогооч нар нь бүгд Со хэлтэй Хужаа нар. Ганц Со тогоочтой. Эзэн авгай нь 2 хүүтэйгээ бас нэг дүүтэйгээ. Эзэн нь үдээс хойш ирдэг гэсэн.

Эзэн авгай хажуугаар гарах тоолондоо нэг юм хэлнэ. Ингэж үр тэгж үрж болохгүй. Одоо наанаа саван нэм ч гэж байх шиг. Би түүнийг нь шууд нэг чихээрээ оруулаад нөгөөхөөрөө гаргана.

Бас нэг Монгол залуу байна. Надаас хэд дахин дүү. Ээ бурхан ажилсаг гэж жигтэйхэн. Тэр жоохноог дуудахгүй хүн байхгүй.

Энийг өргөөд өгөөч тэрийг тэгээд өгөөч. Нэг завсар аваад будаагаа идэх гэтэл дуудхын. За за гээл гүйгээд байх нь тэр.

Манай эгч Солонгос хэлтэй. Ажумма тэгээд өгөөч ингээд өгөөч гээд нөгөө хэдэн Хятад авгай нар зарчихна.

Би азаар Солонгос хэлгүй дүлий хүн шиг аягаа угаагаал зогсоод байгаам чинь. Тэр хэд Англи хэл мэдэхгүй :).

Эзний хүү нь хүрч ирээд олон 7 юм яриад байхаар нь би Францаар ярьдаг гээд хэлцэн ва ха ха ха ха ха ха ха.

Тэгээл нөгөө эгч, миний угаасан аяга тавгыг шалгаж, усаар зайлж байрлуулна. Будааны аяга дуусчлаа, цайны аяга дуусчлаа гээл орилж байгаам чинь. 10 хуруу хөдлөөд хөдлөөд хүчирдэггүй.

Ядаж байхад амралтын өдөр яасан олон хүр ирдийм бэ. Торонтогийн бүх хүмүүс ирчихэв үү л гэж бодож байгаам чинь.

Тэр нэг шаржигнаал буцлаад ирдэг хоол байды ш дээ. Та нар тэрийг бага авч идэж байгаарай ва ха ха ха ха. Наалдсан будаа нь салахгүй аймаар үрүүлж байгаам чинь. Гар өвдөөд.

Тэгээл нөгөө эзэн авгай бараа мараанд явчаад байх шиг байгаан. Гэнэт л хэн нэг нь Самоним ирлээ л гээд хашгирчихна.

Тэгэнгүүт хүмүүс бас түргэн хөдлөөд байгаам уу яагаад байгаан. Надад тэр самоним нь байна уу байхгүй байна уу ерөөсөө хамаагүй ва ха ха ха ха ха.

Ёстой хүний хөдөлмөрийг шулдаг газар байнаа. Эвий манай хөөрхөн эгч. Жоохноо бид 2-ын ээж шиг хүн шүү дээ. Тэгсэн хэрнээ өдрийн 12 цагаар үзэж тарж байгаам чинь.

Би эгчийг өрөвдөөл эгчээ би гээл урдуур нь гүйх гэхээр эгч үгүй ээ чи наадхаа л хий эгч нь зүгээр гээл тэгэхийн.

2 Монгол хүн байсандаа өчигдөр би бас эрхлээд авч байгаам чинь. Тэр нөгөө будаа гоймон 2-оо идэхдээ ч суухгүй. Суух газар ч байхгүй. Шуудуу шиг жижигхэн өрөөтэй.

Хоол муутай өдөр таарсан уу эсвэл угаасаа тийм үү өчигдөр ажилчидын хоол гээд ягаан будаа өргөст хэмх 2 өдөр өгсөн. Орой бэлэн гоймон өгөөш.

Тэгсэн нөгөө жоохноо 3 гоймон барьцан за 3-лаа хоолоо идий гээл ирсэн чинь нөгөө эгч муусайн юмнууд бид гуравт гоймон өгцийм үү гээл үглээл цаашаа харсан чинь бүгдээрээ адилхан гоймон идээд зогсож байгаам чинь. Би баахан инээгээд ва ха ха ха ха ха.

Тэгээл нөгөө аяга угаахдаа эгч бид 2 жаал ултстөржих гэхээр л нөгөө хэдэн хужаа авгай нар Ажумма шанага аваад ир төмпөн аваад ир гээл орилчихно. Угаагаад тавьцан байгаа юмыг ирээд авчиж болдоггүйм уу гээл би дотроо зэвүүцэж байгаам чинь.

Нэг гомдоор юм нь тийм том хувин сав олон аяга угаалгадаг байж угаалтуур нь яг бид нар гэртээ хэрэглэдэг аяганы угаалтуур шиг өчүүхэн жижиг юм. Тэгээд тэр өгч байгаа хормогч үсний боолт моолт нь дан Хужаа. Баян хүмүүсийг ойлгохгүймаа.

Аз болоход өнөөдөр намайг амар гэсэн. Маргааш энд амралтын өдөр. Маргааш очиж хөлс баасаа гоожуулна даа.

Сүмбэн цагаан хуруунууддаа л санаа зовхын. Нөгөө өөрийнхөө аягыг угаадаггүй хүн чинь яалаа даа, дотуур нь ноолууран бээлий өмсөж байгаад үзэж тарсан чинь гэнэт гар татаад болдоггүй тэгсэн нөгөө ноолууран бээлий чинь нороод агшаад тэгээд хуруунууд бас өвдөөд байсан байна лээ ш дээ.

Тэгээд орой одоо ч гар дахиж хэзээ ч аяга угаалтгүй болсон гэж бодсон чинь бүр эсрэгээрээ толийж молийгоод өнгө орцон байхын. Маргааш очиж бас харнаа.

Цагийн ажил болохоор бас гайгүй байх гэж бодож байна. Гэхдээ би хуруунууддаа хэлсэн, бас уучлалт гуйсан. 9 сар хүртэл тэсээрэй. Дараа жил өдийд цахим тооцоолуур тогшоол сууж байх болно энэ тэр гээд.

Хоёр Монгол хүн байгаа болохоор бас сайхан байсан. Гоё Монголоор яриал, 3-лаа инээлдээл. Эгч жоохноо бид 2-ыг намар хичээлдээ орохоор хуушуур хийж ирнэ гэж яриал, бид 3 эндхийн хүсэл биелүүлж өгдөг нууранд очиж хүслээ шивнэнэ гэж яриал, 3-лаа Эх үрсийн баяр, Наадам тэмдэглэнэ гэж яриал гоё байсан, гоё байсан.

Бие ядарсан ч гэсэн сэтгэлийн их энерги авлаа даа. Хоолон газар нь идэх уух юм олдохгүй. Ус мус хаана ч байдын. Нөгөө жоохноод би цангаж үхлээ гэж 2 удаа хэлсэн надад хэдэн балга ус авчирч өгсөн. Бас мах өгсөнгүй гэж үглэсэн эгч хаанаас ч юм мах олж авчирч өгсөн. Тэгээл тэр...

Аягануудаа угаагаад бай угаагаад бай, амьдрал сайхан ТБ минь.

10 comments:

  1. Hoolnii gazar tegdii shdee, minii ajillaj bsn Mognol hoolni gazal hool muutai bsaan :( gehdee yaasn hunshgui muuhai humuus we. harin ch endhiin sologos hoolnii gazaruud ajilchdiin hoolond hamgiin ih anhaardag shdee, hool idej baij hun huch selbej ajillana gd. 9 sar hurtel tevcheerei nzaa :)

    ReplyDelete
    Replies
    1. Би бүр гайхаад байхын. Бүр инээдтэй юм л өгөхийн байна ш дээ. Со авгай нөхөр 2 ч их л нарийн хүмүүс бололтой.

      Аниа, Жоохноо 2-тойгойй 9 сар хүртэл тэснээ.

      Delete
  2. Бүр өмнөөс чинь сандал дээр сууж өгмөөр санагдлаа шд. За яахав насаараа биш, түр зуур л юм даа гэж бодоод гүрийгээд байж дээ.

    ReplyDelete
    Replies
    1. Ажилаа тараад буцаад цаг алхана. Тэгээл нэг юм гэртээ ирж сууж байна. Эхний өдөр хэцүү байсан. Өчигдөр, өнөөдөр 2 гайгүй байлаа.

      Delete
  3. Solongosuud hynii hudelmer yneldeggyi gej Boldoo ynen heljee ju. Bi bas hujaa hoolni gaar halit busgirl hiisiin, tegsen muu ni muudaa muna gadsandaa gegcheer hujaa waitress-yyd ni bas manidaa tomrood bhiig ni yanaa english-r yarih gej hachin yum helne terniig ni dalimduulaad oilgoogyi dyr yzyyleed yag cham shig neg chiheeree oruulaad nugeegeeree gargaad . Hujaanuud byh hymyysiig uursed shigee huuli bus tsagaach gej boddog shig bgaan. Gehdee daraa ni mungee avah goyo bgaa biz tee kkk

    ReplyDelete
    Replies
    1. Хужаа авгай нарыг ч эзэн авгай аймаар загнахымаа.

      Найз нь мөнгөө авч үзээгүй болохоор мэдээгүй л байна. Ямар ч байсан хажууд 2 Монгол хүн цуг байгаадаа л тэсч байна.

      Бусдаар ганцаар бол барахгүй байхаа. Тэд нар Англиар ярихгүй. Би Солонгосоор ярихгүй.

      Delete
  4. heheheh hoorhon shuu, unshihaar l ineed hureed bdiin . amjilt shu

    ReplyDelete
    Replies
    1. Инээвэл залуужина, хонгор мину :)

      Delete
  5. Umnuus ni zunduu yadarchlaa, bas 2 mgl ni argaa olood erxluuleed bgaad ni uyarchlaa, xuurxun yum be. Amjilt xysie, chamdaa, xurshiin bysgyi mini, Chamaig ch turanxai yum bilee gsn shyy, eej maani. :P

    ReplyDelete
    Replies
    1. Тэгж байгаад гайгүй болох байх. Тэр 2 маань их сайн хөөрхий.

      Чамдаа бас амжилт хүсье. Хоолон газарт 3 сар ажиллаад улам л турах шинжтэй дээ хө кккккккккк.

      Delete