Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 4 May 2014

Өртөг өндөр харааны шил

Монголд харааны шил ямар үнэтэй байдаг юм бэ? Энд ёстой галзуурсан үнэтэй.

Монголд байхдаа харааны шил зүүж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Энд ирээд хараа л муудаад байхын. Алсын бараа харахаа болихынх юм болов уу эсвэл нээх болсон болоогүй ном харсаных юм болов уу?

2 жилийн өмнө авсан харааны шилээрээ сайн харахаа байгаад дахиад солиулах болсон чинь заавал 75 доллараар үзлэг хийж байж солино л гэнэ. Энэ ч мэдээж хэрэг байсан.

Дараа нь араам сонгох боллоо. Хачин хачин Хятад араамнууд юу вэ 129 доллараас эхэлж байгаа юм чинь. Гэтэл нөгөө ажилтан нь таны хамар дээр хуванцар араам тогтохгүй гэсээр заавал төмөр араам авах болов.

Төмөөр араам нь 179 доллараас эхэлдэг гэнэ. Бас л нэг тиймэрхүү араамнууд, уг нь 179 долларт чинь янзын юм баймаар юм үгүй юмаа.

Ноднин хавар ээжид Сөүлд харааны шил авахад их хямдхан тэгээд бас их сэтгэлд таалагдаж байсан санагдахын.

Бараг 2 цаг гаруй болсон болоогүй юмнууд зүүж үзсээр байгаад 194 долларын араам авахаар болов. Хуучин араамандаа линз авая гэсэн чинь хуучин араам бас нэг л болдоггүй ээ.

За тэгээд арай гэж араамаа сонгоод линзнийхээ үнийг бодож эхэлсэн чинь юу гэсэн гээч 180 доллар гэсэн шүү дээ. Нэг нүднийх нь 90 доллар.

Би тэнд шууд ухаан алдаад унаж байгаа юм чинь. Одоо энд аймаар хална, нарны шилэндээ бас хараагаа тохируулчихая гэсэн чинь ээ бурхан минь тэр нь 630 доллар болно гэнээ.

Нарны шилээ сонгоно тэгээд хараагаа суулгадаг гэнэ. За болий чи минь, яршиг зүгээр малгай өмсөөд явий л гэлээ.

Ямар галзуурсан аймаар үнэтэй юм бэ нээрээ. Тэгээд хэрэв 2 шил авахаар бол тэгээд 1000 илүү доллар болох нь байна ш дээ.

Сүүлээ хавчсаар байтал л татвартайгаа нийлээд харааны шил 400 гаруй доллар боллоо. Самбар дээрхийг харж чадахгүй байгаа хүн чинь авахаас өөр аргагүй байдалд хүрлээ.

12 comments:

  1. Itgedgeeree shar tolgoitoi emchid haraaniihaa hemjeeg shinjilgeeg hiilguuleed hyamd hyatad solongos doktoruud ba tom azi super market orood mash hyamdaar ram, shilee avchij bolno.

    ReplyDelete
    Replies
    1. Одоо харин Хятад таун орох санаатай л байна. Солонгост нь очиж үзсэн үнэ нь яг адилхан юм билээ.

      Delete
  2. pooooooh yamar aimar uneteimbee. mongold bol hamaagui hyamd. bi young melmii gd solongos opticiin gazraas shilee avdag baisiin. minii nud ih gajigtaig helehu ontsog, cylindertei linz, ramtaigaa niileed 130-150 myanga l boldog baisan.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү? Тийм байхаа. Би нэг орж байсан гэхдээ тэгэхэд нүдний шил зүүх хэрэггүй байлаа.

      Delete
  3. Японд бас нэг иймэрхүү үнэтэй. Монголоос шилээ авсан.

    ReplyDelete
    Replies
    1. Линз нь цилиндр юм уу? Энд уг нь энгийн холын хараа болоод ойрын харааны шил гайгүй шд. Би саяхан шилээ солиулсан, очоод хараагаа шалгуулаад, араамаа сонгоод 30 мин дараа бэлэн болсон. ойролцоогоор 80 доллар болсон (8000 иен). Zoff шилний газар.

      Delete
    2. Яасан сайхан юм бэ? 30 минутын дараа бэлэн болно гэдэг чинь. Пээ 420 доллараар өчнөөн олон шил авах нь байна ш дээ наана чинь.

      Delete
  4. Solongost haraanii shilnii aram bol uneheer songolt ihtei bas bolomjiin unetei..yu hiideg ajil mergejil huuhed shuuhedtai yu gj bgad saihan zovlood zovlood uzuuled ugnu bas tendee haraagaa shalgaad 1 tsagin daraa l belen bolno do

    ReplyDelete
    Replies
    1. Дараа жил төгсөөд буцахдаа л бууж баахан шил хийлгэж аваад явий даа.

      Delete