Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 16 May 2014

Хүн ажилыг голдоггүй

Ажил хүнийг голдог гэж…ажилдаа гологдчих вий гэж бодож сууна.

Түрүү 7 хоногт цагийн ажилд орохоор ярилцлаганд орлоо.

Ажумма ингэж асуулаа.

-Чи Улаанбаатарынх уу эсвэл хөдөөнийх үү?
- Хөдөөнийх
-Аан за, би чам уруу ярьнаа.

Өнөөдөр хичээл дууслаа, маргааш ажилдаа ирээ хүү минь гэж ярьж байна. Ажилыг ёстой умалзуулаад өгнөө.

Хамгийн гол нь ямар ч ажил байсан ажилдаа дурлаж хий гээд байгаа ш дээ. Дурлаж хайлж байгаад ёстой Ажуммаг ангайлганаа.

Ажил маань манай гэрээс нэг цаг 15 минут алхаж очих газар байгаа. Энэ зэргийн алхалт бол миний хувьд юу ч биш. Эрт тарвал буцахдаа бас алхана. Шөнө тарвал 3 доллараар автобусанд сууна.

Жаахан урт цагаар болохоор эхлээд жаахан ядрах байх. Тэгж байгаад дасах байлгүй дээ. Миний хувьд нээх ийм тийм ажил гээд байгаа юм алга.

Ариун цагаан хөдөлмөрөөрөө хоолоо олж байна, хөдөлмөрийн үр шимээ хүртэж байна тэгээд л тэр. Цагийн 9 доллар.

За тэгээд маргааш ажиллаж ирээд сонин сайхан бичий.


Сэтгэл алдам яладмхан

Саальчин бүсгүй сайн байна уу...

6 comments:

  1. Biye bodooroi huuheen, yadaj ergej irehdee bus-daj bsan ni deer yumuu. Amarch bhgui bol neg medehed l biye sularchihsan bn shuu. Gutalchin

    ReplyDelete
    Replies
    1. Гайгүй ээ хө. 7 хоногт 3-4 өдөр л ажиллана. Бусад өдөр нь хичээлтэй Өнөөдөр очиж цагаа сайн тохирно.

      Одоо хичээл гайгүй болсон, биеэ л тойлно доо. Чи мину бас биеэ сайн тойлж байгаарай хө.

      Delete
  2. Солонгосууд ч хүн муутай улсууд шүү дээ. Хүний хөдөлмөрийг үнэлэхдээ маруухан хүмүүс

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм юм байнаа хө. Өөрөө л биеэрээ үзэж байж мэдэрлээ шүү дээ хө.

      Delete
  3. уг нь энгэж хэлээд л ажилдаа гарсым байнашдээ хахах
    муусайн солонгосчууд

    ReplyDelete
    Replies
    1. Тэгсий ш дээ. Гүрийж чадсаан хө ха ха ха ха

      Delete