Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 20 May 2014

Дараачийн өдрүүд

Манай аниа: Муу сайн юмнууд хачир мачир гээл хэрэгтэй хэрэггүй нээх олон тавганд иднэ гэж манайхан шиг ганц мөнгөн аяганд бүгдийг идэж уучихгүй гээл үглэнэ… ва ха ха ха ха ха ха ха ха.

Дараагийн өдөр яваад очсон нэг хар зогсож байна. Намайг бодвол Солонгос хэлтэй, за байз ямар гэчлээ Солонгосын нэг хотод 9 жил ажиллаад ирсийм байх.

Би хамгийн сүүлд орсон болохоор манай харийн албан тушаал дэвшээд намайг боссдоол зогсдог болов. Яахав дээ нэг ч гэсэн хүн боссдож байхад тиймээ.

Харыг загнахгүй хүн байхгүй. Наад хараа дээрэлхээд байвал хэлээрэй, Аниа нь загнаад хаячихна гээл манай Аниа тэгнэ :)

Манай Аниа тэр харыг Солонгосоор загнаад хаячиж байгаам чинь. Хар нэг юм үглээл байна үглээл байна, би наана нь инээгээл байна, инээгээл байна. Тэр хоёр хөөрхөн.

Манай хар зэрэгцээд аяга угааж байхдаа юм яриал байна яриал байна, би ойлгох биш. Хааяа нэг ганц 2 Солонгос үг хэлчээл зогсож байна.

Манай Аниа: Наад түмпэн мүмпэнгээ угаасын бол юм хийсэн хүн шиг тэр тогооч нарт аваачиж өг гээл тэгнэ. Миний ичдэс хүрээд байж ядаж байтал манай хар би би гээл аваад явчихна, нээх амар.

Өчигдөр өглөө 11: 30 цагт жаахан мах, далайн байцаатай шөл, тэгээд будаа өгсөн. Орой 4 цагт хоол гэсэн чинь өндөг хавчуулсан талх өгөөш.

Бүр сүүлдээ миний тамир сулдаад. Үгүй ээ нээрээ хүнийг 12 цагаар ажиллуулж байж яаж тийм юм өгч зүрхэлдэг байнаа. Санаанд багтамгүй.

Би чинь 6 цаг ажиллах гэж нөгөө өгсөн хоолноос нь тамир тэнхээ авч чадахгүй байгаам чинь. Манай жоохноо лав намайг усаар таслахаа байсан байна лээ. Та усаа уугаарай. Би дүүргэцэн шүү л гээд гүйж байдаг болсон.

Эзэн авгайн амнаас ерөөсөө нэг ч сайхан үг за болий нэг  ч урмын үг гарахгүй. Нөгөө муу хэдэн Хужаа тогооч нарыг толгойг нь эргэтэл загнаж байгаам чинь.

Хажуугаар гарахдаа л нэг юм үглэнэ. Би ч мианэёоо гэж сурсан тэгээл зогсож байдын. Сэтгэлд нь хүрэх юм нэг ч байхгүй.

Тэгж байтал өнөөдөр нөхөр нь буюу жинхэнэ эзэн ирвээ. Орж ирээл Анэ хасэёо гэсэн чинь хүмүүс дуугардаггүй тэгсэн чинь Анэ хасэёо гээд цочтол хашгирдаг байна ш дээ. Үнэн солиотой.

Тийм сонин дарамтлагч байхдаа яахав дээ. Манай муу харыг хувин өрсөнгүй гээл баахан загнаж загнаж гарсан. Намайг нэг хар аяга угааж байсан хараал байсан хараал байсан тэгсэнээ нэр чинь хэнб гэсэн. ТБ гэсэн хэн гэнээ юу гэнээ гэснээ хэцүү санагдсан уу яасан үглээл яваад өгсөн.

Жинхэнэ эзэн хоолон газраар бага ирж байгаасай билээ :)

Өнөөдөр нэг Солонгос зөөгч ирээл юм яриал байсан яриал байсан. Ямар ч байсан намайг Онни гэж дуудхаар болсон гэдэгийг нь ойлгосон. Тэр надад их туслана.

Гэнэт нэг харсан аман дээр нэг хүн банш барьчихсан зогсож байхаар нь гайхсан гэдэг чинь тэгсэн чинь манай 2 биш. Тэгсэн харин нөгөө Солонгос зөөгч охин байдаг байгаа. Юм яриал байсан. Ямар ч байсан хортой банш байгаагүй л байх :)

Бусад зөөгч нар нь мэнд ч мэдэхгүй, хажуугаар өнгөрөөл байна өнгөрөөл байна.

Өнөөдөр тэгсэн манай хар орой 4 цагийн хоолоо иддэггүй. Цаадах чинь ууралцан. Би гайхаад Жоохноогоос асуусан чинь одоо банш хийж байгаа, цаадах чинь банш хулгайлж идэх гэж байгаан гэж авдын ва ха ха ха ха ха ха ха ха.

За тэгээд өдөрт 6 цагаар 7 хоногт 5 удаа аяга угаахаар болсон. 6 сард өдрөөр хичээлтэй тэр үед 7 хоног завсарлана даа.

Өглөөгүүр хүн орж ирээгүй байхад угаах аяга байхгүй, төмс сонгино арилгах гээд ажил хийнэ. Тэр төмс сонгинуудыг чинь арилгаж марилгадаг тусгай дүрэм журамтай байдаг юм байна. Манай Аниа, Жоохноо 2 надад нэгд нэгэнгүй зааж өгнө.

Өчигдөр 23 кг төмс ганцаараа арилгасан. Аниа, Жоохноо 2 надад амархан ажилыг нь өгөөд өөрсдөө хүнд ажилыг нь хийнэ. Би Аниаг та энэ амархан ажилаа хий гэхээр би яахав яахав хийгээд сурцан, чи наад гар мараа хэдэн минут ч гэсэн хайрла гээл тэгнэ, нээх хөөрхөн.

Жоохноо хүрч ирж намайг бээлий мээлийгээ хойш нь татсангүй, ус орууллаа гэж зэмлэнэ. Аниа, Жоохноо бид 3 гурван газар ганцаараа байдаг хүмүүс нэг дор уулзаад, ажиллаад бие биенээ хайралж, халамжилсаар…

Амьдрал хайраар дүүрэн :)

13 comments:

  1. эвий дээ. Та 3 хөөрхөн юмаа хамгийн сайн сайхныг хүсье

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Нэг л өдөр бид 3 энэ хоолон газрыг дампууруулнаа кккккк.

      Delete
  2. Za uuriin chine huvid Mongoloosoo taslagdmal baigaad gantsaar baigaa hund doloo honogt heden udur Mongolchuudtaigaa baij setgelzuin sain amralt bolj baigaa baih. Nuguu 2-t ch gesen surguulid baigaa huntei hamt heseg ajillah n saihan bga.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ болохоор л аяга угааж байгаадаа биш тэр 2-тойгоо уулзах гэж л ажилд явж байна даа.

      Delete
  3. nydend nulims tsiilgeneed bgaa hirnee ineeeseer unshlaa tanai 2 yasan sain hymyys ve. Mongolchuud ch mun dee

    ReplyDelete
    Replies
    1. Хаа очиж их сайн хүмүүстэй ажиллаж байнаа. Бид 3 нэг нэгнийгээ бурханаас заяасан хүмүүс гээл инээлдээд байдаг ш дээ хэ хэ хэ.

      Delete
  4. Ёстой сайхан хүмүүс бна аниа жаахнаа 2

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ манай 2 үнэхээр мундаг...

      Delete
  5. Ёстой сайхан хүмүүс бна аниа жаахнаа 2

    ReplyDelete
  6. ih zavgui ajillaj baij bas blogoo bichej bgaad chin bayarlaj baina shuu. mundag huuhen. bi bsan bol yadraal bushuu untahaa bodoh bailaa kk

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Блог чинь одоо миний тал хэсэг шүү дээ. Яаж би чамаасаа холдох билээ ...

      Delete
  7. Like gdg tovchluur bdag boloosoi.

    ReplyDelete
    Replies
    1. Байгаа ш дээ. Монголоор гайхалтай ш дээ хө ккккккккк

      Delete