Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday 17 April 2014

Айлын хүүхдүүд

Айлын бага хүү нүдэн дээр уул шиг том эр болжийн даа. Ховдог гэдэг чинь хоньны сүүл хөхүүлчихмээр.

Оройн хоолны дараа айлын эзэгтэй гал тогоогоо цэвэрлэх нөгөө хоёрынхоо даалгаварыг хийлгээх гээд ажил гарахад нь би хичээл багатай бол бага хүүхдийг нь харж өгдөг юм.

Уг нь тэврээд гэр дотор нэг цаг алхчихдаг байсан чинь одоо гар өвддөг болсон байна. Том болж байна. Юм хум яриал, ангар унгар гээл байх нь тэр.

Тэгж байтал бас ахынх нь хүүхэд ирнээ. За тэгээд энэ муу байшинг нураах дөхнө шүү дээ. Аав ээж нь юм хэлээд ч дийлэхгүй.

Дээр тэгсэн айлын 2 асууж байна.

-Танайд чинь хүүхдээ зодож болдог бил үү?
Би:Болы ш дээ. Хааяа бас гар хүрэхгүй бол хэцүү ш дээ.
-Манайд бас тэгдэг. Энд даанч гар хүрч болохгүй. Ёстой хэцүү байнаа л гэж байсан. Хүүхдүүд нь аав ээж нь гар хүрвэл 911 дуудаад цагдаа дуудхаа мэддэг. Үүнийг нь болвол сургууль дээр нь заадаг байлгүй.

Энэ хүүхдүүд юм санахдаа ямар сайн юм бэ? Аль өвөл охин нь намайг өөрийнх шигээ аяганы суурь нэхэж өгөөрэй гэсэн чинь би тэгнээ л гэж байсан, байнга асуугаастай.

За одоо охин нь ороод ирцэн л байна. Зуны амралтаараа юу хийх вэ гэнээ. Би хичээлтэй гэсэн чинь гайхаад л байна. Та юу бичээд байгаан. Би уншиж чадахгүй байна гэнээ ва ха ха ха ха ха.

Түрүүн дүү нь орж ирээд ил байсан чихэр бохь аваад явсан.

Дээр Хятад багш Jeopardy тоглуулаад манай баг 2т орсон чинь боодол бохь өгсийн. Манай багийнхан нөгөөхөө хуваагаад надад 3 ирсэн чинь айлын хүүхдүүд аваад л явсан. Өдөр болгон нөгөө бохь чинь байгаа юу гэж асууна.

Би энд нэг авдартай айлын эмээ шиг л байна даа. Танд чихэр байгаа  юу л гээд байх нь тэр. Эд нарыгаа хуурч байгаад хоосон хавтага үзүүлчихээ мэдэлгүй дээ би.

Энэ хавтага дүүрэн чихэр энэ айлын хүүхдүүд аваад дуусах нь ээ
Айлын авгайн ах нь бага охинтой. Тэр нь бас ирнээ. Өглөө би түүнийг 2 цаг харсан юм. Нөгөө 2 гадуур явна гэхээр нь. Нэг минут сууж чаддаггүй. Юм зурна л гэнэ, иднэ л гэнэ, ууна л гэнэ, баана шээнэ л гэнэ.

Өөрийгөө зурсан нь энэ гэсэн
Юм зурна гэхээр нь цаас, тодруулагч 2 өгсөн чинь ингэж зураад. Өөрөө л юм гэнэ.

Энэ ногооноор зурсан нь би гэсэн
Таныг зурмаар байна л гэсэн чинь ингэж зурав.

Нөгөө сайхан дулаахан өдөр айлын хоёр томыг авч тоглоомийн талбай оров. 30 минут тоглож байснаа бага нь би баамаар байна гэдэг байгаа. Хүүеээ хаана баахын бэ гээд би сандарсан гэж.

Тэр хавьд жорлон байхгүй. Бид гурав сандралдан буцаж ирэв. Дахиад гарч баахан тоглуулав. Надад нэг ундаа бариулчихна. 5 минут тутамд цангалаа гэж нөгөөхөө ирж ууна.

Би бас хажуугаар нь талбайг нь тойроод алхаал байна алхаал байна.

Гэх мэтээр зав гарвал хичээлээ хийгээд завсар хооронд хүн хард буян болоод л явж байна даа.

2 comments:

  1. Хүүе ээ чи наад зогсвол зоос, хөдөлбөл хөлс газраа үнэгүй няня болоод байгаан биш биз дээ. Цагийн хөлс төлөхгүй ч гэсэн ядаж нэг хоол унд наануу цаануу аяганы хариу байдаг биз дээ. Тэгэхгүй бол бүүр сүүлдээ давраад энэ үнэгүй хараад өгдөгийн гээд өдрөөр нь хүүхдээ хаяад явдаг болно шүү. Бас битгий нэг их давраагаарай.

    ReplyDelete
    Replies
    1. Айлын 2 ч даврах нь гайгүй юм. Бас хэмжээ дамжаагаа хаа хаанаа бариад байх шиг байна.

      Хажуу өрөөний хүүхнүүд л жаахан давраад байх шиг байна даа хэ хэ хэ.

      Delete