Энэ 2 дэлгүүрийн бараагаар аж төрж, амьдран сууж байна. Хол байдаг ч гэлээ хааяа нэг очихдоо машинаа дүүртэл, мах, бэлэн гоймон, будаа, Алоэ жүүс, цагаан будааны печень, хоол амтлагч, төрөл бүрийн чипс-Солонгос дэлгүүр, бярааник, цайны печень, юбилейное печень, молоко, чихэр, цагираган боов, шагшуурга, хиам, кваска-Орос дэлгүүрээс авдаг юм. Анх Орос дэлгүүрт ороод тэврээл авчаагүй. Бүр нэг баяр хүрээд таньдаг бараа бүтээгдэхүүн Молоко нүдэнд харагдаад хичнээн сайхан байсан гээч. Солонгос дэлгүүрийн чанаж иддэг гоймон бас ч гоё шүү дээ. За би бол Алоэ жүүсний хобби.
Солонгос дэлгүүрийн бараануудыг нээх сайн таньж, авч иддэггүй байсан чинь манай Со найз хүүхэн төрөл бүрээр нь зааж өгөөд, авч өгөөд, амтлуулаад тэгээд одооо улам л амтанд нь дотносоод байгаа даа. Со найз хүүхний ээж нь бүр хайрцаг, хайрцагаар нь хоол унд явуулдаг гэсэн. Тэгээд бас Солонгосын шуудан нь илгээмж хүндрэх тусам үнэ нь буурдаг тийм сайхан гэжугаа.
Манай энэ ажил дээр ойр зуур идэх зүйл байдаг ч гэсэн дүүрэн чихэр, шоколад. Над шиг чихэр шоклад иддэггүй хүн тэгээл таг. Ямар сайндаа Орос дэлгүүрийн цагираган боов, бярааник 2 тэвэрч ирж байхав дээ. 10 сарын дундуур явцын 3 шалгалт өгнө, түүнийгээ сайн өгчихвөл өөрийгөө Молокогоор шагнахаас кккк. Би ч цайны печеньтэй насаараа нөхөрлөх хүн шиг байна. Сурагч байхдаа байранд иддэг байлаа, оюутан байхдаа Өгөөжийн үзэмтэй үрэлтэй хамт иддэг байлаа. Ноднин зун Монголд очихдоо Өгөөжийн дэлгүүрээр ороод нөгөө 2-оо авч идсэн чинь нээх тийм гоё сэтгэгдэл төрсий ш дээ. Биед бэл халгүй, эдийн засагт ашигтай цайны печенээсээ гарахгүй шиг байнаа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
оросууд тийм их байдаг юм уу? Gerel
ReplyDeleteХөөх энд чинь Европ, Өмнөд Америкийнхан дүүрэн ш дээ хө. Иргэн нь байдаггүй орон байхгүй байхаа. Манай сургуулийн хэлний зөвхөн нэг ангийн нэг бүлэгт л гэхэд 14 орны оюутан байсы ш дээ. Тэгхээр цаана нь бүр их.
ReplyDeleteGoyo bichleg boljee.
ReplyDeleteUrnaa
Vancouver
Баярлалаа Урнаа эгчээ. Сайхан намаржиж байна уу?
ReplyDelete