Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 21 September 2011

Дугуй хагарсаааан

Нэг л өдөр дугуй хагарна гээд мэдээд байсан байхгүй юу даа. Айййййгүй зөн совинтой хүн шөө би. Ажилдаа явахын урд өдөр бичиг, цаасаа амжуулхаар гараад өгөвөө. Хэчнээн ч газараар оров доо. Эээ дээ энэ бичиг цаасны ажил уу...Чамайг даа... Тэгээд нэг газар ирээд машинаа зогсоочоод гэнэт машинаа тойроол нээх юм мэддийм шиг аждын. Тэгсэн чинь буруу талын хойд дугуй шалчийцан байдын. Аймаар гайхаал хөшиглөлөө тэгсэн нэлээд шалчийчиж. Нөгөө 3-тай нь харьцуулсан чинь най алга. Тэгэнгүүт нь шууд хагарсан байна гэдэг МЭРГЭН онош тавьчихаад нөгөө албан газар уруугаа орж ажилаа амжуулаад хүлээх хооронд нь дугуйгаа яаж янзлуулах вэ гэдэг тактик толгойдоо боловсруулжийгаам чинь. Тэгээл гарч ирээл дахин хэд хэд хөшиглөж үзчээд хагарсан нь бат гэчихээд, цоожилчихоод засварын газар хайгаад явж өгөвөөө. Монголд байсан бол баруун гараараа далалхад баахан залуучууд гарч ирээл, зүүн гараараа далалхад хавийн найзууд гүйгээд ирдийм байгааз дээ. Байхгүйм чинь яахав дэ мөнгий нь төлөөд хүн гуйя гээд нэг засварын газар очивоо. Тэгсэн чинь машин чинь хаана байгаан гэнээ өө тэнд байгаа гэсэн чинь очиж ачиж ирнэ, бөөн ажил болно, үнэ мүнэ найгүй юм ярьжийн шүү. Маш нарийн ухаанаар мөнгө бага зарж баяжих төлөвлөгөөтэй байгаа хүн юу гэж зүгээр тийм юманд мөнгөө үрхэв дээ. Шууд больёоооо гээл гараад явцан. Тэгжийсан чинь бас нэг онгорхой гарааж уруу ороод явчихаваа . Нэг залуу байнааа, ярьлаа даа.
-Энд дугуй засдаг уу? -Үгүй, яах гэсийн? -Дугуй хагарцан , би өөрөө сольж чаддаггүйм -Запас нь байгаам уу? -Байгаа байгаа -Хаана байгаан ? -Энүүхэнд -Машинаа аваад ир, би солиод өгье.
Би ёстой мэл хөхөрч цэл гайхаад гүйж очоод машинаа унаад гүйгээд ирдийм байгааз дээ. За тэгсэн нөгөө залуу сүртэй нь аргагүй бээлий мээлий өмсөөл данхраад барьцан ирлээ дээ. Өө үзэж тарсан. Би асуулаа.
-Хэдээр засах вэ? -Үнэгүй -Айн?????
Мангар сайхан эелдэг залуу байдгийм даа. Яахав дээ хүний олноос тийм бид дээ. Тэгсэн нөгөөх чинь машиныг маань дамхраадчаад нөгөө дугуйг маань гаргаж чаддаггүй ээ, Үзээд л байдаг, болт нь сулардаггүй. Тэгсэнээ гэнэт надаас:
-Дугуй чинь хагарсым уу? -Хагараагүй байна уу? -Үгүй л байна даа, болт нь их чанга байна. Хагарсан дугуй ингэхгүй . -Өө мэдэхгүй, шалчийцан байхаар нь хагарчиж гэж бодсий ш дээ. Та шалга даа.
Нөгөө залуу сүртэй багаж магаж авчирснаа шалгаад хий нь жаахан гарчиж хагараагүй байна гэдийм дааааааааааааааа ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха. Хөөрхий минь буян нь дэлгэрсэн залаа надад хаана дугуйныхаа хийг чангалхыг зааж өгөөд би ч очиж дугуйгаа хийлээд бөөн баяр болсон. Мааш их БАЯРЛАЛАА гэж нөгөө залууд хэлээд явсан даа.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment