9 сарын 1 болоод хүссэн өдөр ирлээ дээ. Олон олон 9 сарын нэгнүүдийг би нээх сайн санадаггүйн. Нэг юм болж л байсан байх даа. Харин сургуульдаа явна гээд л бөөн сүр болоод баадантай хувцас, хунараа боогоол, байрандаа идэх боорцог, ааруул энэ тэрээ базаагаал Халтар ямаагаа үнсэж аваал Орос планет 5-ийн араар суугаад л сумын төв рүү давхидаг байснаа л их санаад байдын. 3 сар хөдөө амарсан малчин би чинь төв дээр амарсан хүүхдүүдээс хар бор, өмссөн зүүсэн өнгө алдцым шиг, анги манги уруу орхоос ичээл их маягалдаг байж билээ. Тэгсэн энд хичээл бүр аль 8 сарын 29-нд эхэлсэн ш дээ. 9 сарын 1 энэ тэр гэж болдгүйм шиг байноо. Бага сургуулиуд нь яадын гэхээс. Манай 9 сарын 1 гоё болдог болхоор ах, дүү нарын хүүхдүүдийн зурагийг хүлээгээл суужийн. Ээгий маагийнууд нэгдүгээр ангид орох гээд ах бэр хоёр дэвхцэнээ. Өндөр өсгийтэй туфль, муфл өмсмөөр байна. Пүүзэн дээр чинь жинс зохихгүй байна, бэлтгэлийн өмд л зохиж байна энэ тэр гээд аймаар хол сэтгээд миний яг элэг хөших гээл суужийн. Хэд хоногоос сургууль гоё байна уу гээд ярьвал бас томорноо, гэртээ харьмаар байна, мангар байна, өрөм идмээрайн, юу юу гэх бол доо. Хэд хоногоос дэнхуа цохиноо.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
:) сайхан шүү, бид чинь баярласан шиг баярлачихдаг тиймээ ...
ReplyDeleteТийм шүү. Сэтгэлийн цэнгэлийг амсаж чаддаг хүмүүс чинь бид юм шиг байна...
ReplyDelete