Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 22 September 2011

Нэг ийм юм байнаа хүүхнүүдээ наашааа

Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэдэг шиг Хаашаа ч, хэзээ ч явсан энэ эмэгтэй хүний хувцас, хэрэгсэл савандаа багтана гэж үгүй юмаа. Хоёр хоноод ирэх газар 20 хоноод ирэх газар, ажилаар, амралтаар гээд явахад байнга цүнх, чемоданаасаа хальж байхымаа. Би бүүр гайхаад өөрийгөө нэлээд шүүмжлээд суужийн. Тэгсэн найз хүүхнүүд бас энэ асуудлыг маш дэмжиж, бахархалтайгаар яг юу болдогийг ярьвааа. Нэг арал уруу /эзэнгүй биш шүү/ 7 хонохоор явья гэж бодьё. Бараг л 7 ээлжийн хувцас авахыг дөхдийм биш үү. Эхлээл сандаал, шорт, юбка авчийснаа юмыг яаж мэдхэв бороо орвол гээл өмд, цамц аваал тэгсэнээ үзүүлбэр үзүүлхийм шиг тийм нэг эмэгтэйлэг палат, нөмрөг энэ тэр авна. Гол юм өндөр өсгийтөө юу гэж мартхав дээ. Гэтэл бас нэг бэлтгэлийн хос, пүүз авахгүй бол нэг гараа мартчаад явах гэж байгаам шиг болжийгаам чинь. Оймсыг хүртэл авхад шилэн оймс, хар өнгө үү биений өнгө үү гээл явчий ш дээ. За тирко бол тэгээл торон уу шилэн уу өнгө мөнгө, хээ хуар, эрочик уу энэ тэр гээд урсжийгаам чинь. Тэгээл нөгөө саван боок уруугаа ордийм байгайз дээ. Ангижруулагчгүй шампунь авна гэж байхгүй тэгээл шүршүүрийн саван, оо, сойз, гар нүүрийн арчуур, хумсны хэрэгсэл олон өнгийн лаак, нүдний шил, олон төрлийн будаг шунх багс, 7 өдөр 7 өөр янзаар зүүх ээмэг, бөгж, зүүлт, цаг бас цүнх гэж бөөн өнгө, сонголтны учир жанцантай эд байгаан тэгээл зөвхөн эд нар чинь чемодань дүүргээд хаячжийгаам чинь. Эд нарыг эрэгтэй хүнтэй харьцуулвал 2 шорт, сандаал, 1 өмд, цамц, 2 пудволка, нүдний шил гээд дуусчжийгаам чинь. Ердөө л энэ. Сойзоо ч мартчаад явахаа тоохгүй ш дээ. Ёстой сайхаан сайхаан. Авсаархан хаашаа ч явсан сэвх гээл болчихно. Би саяхан нэг үйл ажиллагаанд оролцох гээд 2 хоног өөр хот уруу явсан чинь юу вэ гэрээ нүүлгээд авч явжийгаам шиг 2 чемодантай явсан гэл бодчих. Бас дээр нь маяг их байнааа, ямар өнгийн сандаал өмсөх вэ энэ нь зохих болов уу энэн дээр нь тэр нь зохих болов уу цүнх мүнх гэсээр байтал 2 хонох газар чинь 7 ээлжийн хувцастай явцан байгаам чинь. Өөрийгөө барьж аваад зодчигмоор санагдсий ш дээ. Үсний боолт хүртэл өөр өөрөөр нь авна. Үнэн нигууртай. За тэгээд машин гэдэг сайхан хүлэг унасан чинь тэр машиныг чинь чемодан болгоод хаячжийгаам чинь. Гимнастикийн хувцас ч байх шиг, пүүз ч хэвтэж байхын, пальто ч байхын бүр чихэээгүй юм алга тэрэнд чинь. Машин баярладым бол уу гомддым болов уу бүү мэдээ. Одоо тэгээд дараагаас ер нь маш эмх цэгцтэй явж байхаар өөртөө үүрэг өгөөл суужийн. Тэгээл болдгүймаа. Гарч явсанаа тэрийг энийг авчмаар гэсээр байтал савнаасаа хальчиж байгаам чинь. Сав дүүрэх ч уг нь сайхан л даа хэ хэ хэ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment