Яасан сайхан өдөр вэ энэ чинь бүүүр нэг цаанаа сайхан байнаа. Хүн юм бол барьж авч үнсэж тэврээд, эд юм бол арчиж зүлгээд улам өнгө оруулахсан. Намрын налгар сайхан өдөр, хүйтэн ч биш, халуун ч биш. Тэгсэн ийм гоё өдөр би чамд гадаа хийх ажил өгье гэдийн манай дарга. Тэгэхээр нь хүүе тэгж үзээч гээд тэр дор нь ажилаа хүлээж аваад хийж өгсөөн. Бүр амандаа дуу аялж ч байх шиг. Улам удаан дахин дахин хиймээр л байлаа. Хүн өнгөрсөнд биш бас ирээдүйд биш зөвхөн өнөөдрөөрөө амьдарч өнөөдөртөө сэтгэл хангалуун байх бол АЗ ЖАРГАЛ юмаа гэж боддым. Саяхны нэг өдөр нэг найзтайгаа чатлах нь ээ Хүүеээ чи блогоо Банжиг дээр нээхгүй яасын. Банжигт нээвэл 2 хоногийн дотор од болно. Сээгий /сэтгэгдэл/гэдэг чинь минутын дотор урсаж өгнө. Энд чинь сээгий гэж ховорхон байна тийшээ нүүлгэ гэнээ. Үгүй ээ би тэгэхгүй. Би их үнэнч хүн. Эндээ л үлдэнэ. Сээгийний тоо бага ч гэсэн хэдхэн сээгий маань бол уншигчдын маань сэтгэлээс ургаж гарсан маш үнэтэй сээгий учир би бага гэж голохгүй. Харин ч ингээд байж байгаагаараа бахархаяаа гэж хэлээд урмы нь хугаллаа даа. Тиймээ би эндээ л ингээл байж байх болно. Цөөн тооны ч гэсэн маш их урам хайралдаг алт шиг уншигчидтай хүн байгаам. Аль 2007 оны нэг бичлэгээ уншсан чинь Хүүе би тэгсэн юм байхдаа гээд бодож байх чиньлээ. Бичээгүй бол би тэгээгүй гээд гүрийх шинжтэй ш дээ нөгөөтөх чинь. Цайны цагийн талыг нь бээгий /блог/ бичиж, талы нь идэж өнгөрүүлдэг хүмүүн байгаам. Орой очоод ариун цэвэр, бие бялдарын хөгжил хөөсөөр бээгий бичих зав гардаггүйм. Ингээд намрын налгар өдрүүдийн өнгийг дурьдаад Алтан Намар дуугаар ая барьяаа. Ай даа намар цаг, Ай даа сайхан цаг, Ай даа намар цаг, Амьдрал тэтгэх Цааааааааааааааааааааааааааааааааааааааагаааааааааааааааааааааааааа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Хэхэ хөөрхөн ш дээ. Ойрд орж ирээгүй, шинэ бичлэгүүдийг нь бөөндөж уншаад нэх сайхан болоод гараад явлаа даа хө. Баярлалаооо
ReplyDeleteБаярлалаа Дээгий мину. Сайхан намаржиж байгаа биз дээ. Намрын ногоон, сайхан өдрүүд үргэлжлээд л.
ReplyDeletebi unshigch bolod 2 namar bolj bn u,yu bile.
ReplyDeletetsainii tsagiig blog biched ur buteeltei unguruuldeg ym bn sh de.bi harin tsainiiha tsagaar idengee blog harah durtai shu.Gerel
Баярлалаа Гэрэл. Харин тиймээ 2 намар болох гэж байна. Би танайхаар ойрд зочилноо.
ReplyDeleteТаны блог их сонирхолтой юмаа. Гол нь та Канадад амьдардаг болохоор тэндэхийн аж амьдралыг сонирхон шимтэн эхнээс нь энэ хүртэл уншиж байна. Цаашаа 2016 хүртэл олон бичлэг, олон адал явдал байна да.
ReplyDeleteБаярлалаа. Зөндөө их сонин байгаа шүү.
DeleteТаны блог их сонирхолтой юмаа. Гол нь та Канадад амьдардаг болохоор тэндэхийн аж амьдралыг сонирхон шимтэн эхнээс нь энэ хүртэл уншиж байна. Цаашаа 2016 хүртэл олон бичлэг, олон адал явдал байна да.
ReplyDelete