Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 28 September 2011

Эрэгтэй байсан бол яах уу гэж үү?

Ойрд чинь хэрэв чи эрэгтэй байсан бол яамар байх вэ? Гэдэг асуултанд булуулдын байна. Бодоогүй биш бодож байсооон, гэхдээ тийм, ийм царайтай, булчин мулчин зангирсан шуу энэ тэр төсөөлж байгаагүй ээ. Одоо байгаа дээр нь нэмэх нь эрэгтэй тэгээл байгалийн нөгөө хатуу, гүндүүгүй чанар нэмэгдэх байсан биз. Харин нөгөө хашгирдаг энэ тэр нь чах байсын бол доо хи хи хи . Ямар үед эрэгтэй хүн байсан бол гэж бодож байсан бэ гэвэл үү? Хи хи хи хи хэлдийм бил үү байдым бил үү? Онигоонд орхым болов уу ккккк? Аймаар сүржигнээл энэ тэр . За за хэлье. Зүгээр л миний бодол. Энэ хүүхнүүдийг л хайрлаад хайрлаад явах байсан гэж боддий ш дээ. Хаяж маяж зовоохгүй, уйлуулахгүй, тэгээл эрхлүүлээл, улам хайры нь бадраагаал хэ хэ хэ. Бүүүүүүүүүүүүүүүр тэр эмэгтэйг авч суух байсан гээд бодож байсы ш дэ. Тэр чинь одоо юу гэсэн үгийн. Найз хүүхэндээ үгээр хэлэхийн аргагүй тийм хайртай гэсэн үг байгаа бид дээ. Хоёр эмэгтэй эсвэл хоёр эрэгтэй найзууд найзлаад яахав маш сайхан үерхэл, нэг нэгнээ гэсэн сэтгэл гарна. Гэтэл миний тэр найз хүүхнээ хайрлах хайр бүр БИ ЭРЭГТЭЙ БАЙСАН БОЛ АВЧ СУУГААД САЙХАН ГЭР БҮЛ БОЛОХ БАЙСААААН гэсэн бодолд хүрэгсэн аугаа хайр байгаад дэээ. Эмэгтэй хүмүүс ч уяхан, нандин, көөркөн шүү гээл ойрдоо өөрийгөө айййййгүй их кайрлаад, сайхан үгээр магтааад байгаа ш дээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment