
Ийм нэгэн зүйр үг Солонгост амьдардаг Монголчуудын дунд бий болжээ. Нэлээдгүй хүмүүс тэгж ярихыг сонсоод нэлээд бодлоо. Сайн Солонгос сарын найз гэж нэлээдгүй сайнууд нь сар найзлаад таг чиг хаях нь байна ш дээ. Энэ зүйр үгийг үгүйсгэчихмээр зүйлүүд манай Солонгос найз хүүхэн бид хоёрт тохиосон юм. Яагаад гэвэл бүтэн жил үерхсэн юм, их нялуун, өнөө хэлдэгээр өвөр түрийдээ орох л халаг болсон Дээр нь манай Со найз хүүхэн их бүдүүн хадуун: Жишээ нь миний идэж байгаа хоолноос шууд халбагаа дүрж идээл, би жаахан ярвайгаал суужидаг байлаа. Би чинь муугаа мэдэхгүй балиар цээрч ш дээ. Тэгсэнээ нэг хувцас энэ тэр нь аваад таалагдахгүй бол шууд май май чи ав гээд өгчихнө. Би бас толгой эргээл зогсож байдаг байлаа. Тэгээл гэртээ уриал элдэв төрлийн хоол хийж өгөөл, хичээлээ хийж байгаа нэртэй янз янзын хоол хийж идээл, нөгөөх маань вино, пиво баахан уугаал суужийдаг байлаа даа. Би хэлний курсээ төгсөөд өөр хот уруу нүүчихсэн болхоор бид 2-ын нөхөрлөл жаахан хөндийрсан гэх үү дээ. Гэхдээ одоогоор бид хоёр нөхөрлөж байгаа ч гэсэн заримдаа яах нь мэдэгдэхгүй байжийснаа гэнэт гарч ирээл санаад, манаад, хэзээ ирэхийн гээл сүртэй ярьна, тэгж байснаа таг алга болчихно. Тэгсэнээ санаад гээл гарч ирээл, тэгсэнээ алга болчихно. Одоогийн байдлаар алга болцон л байжийн. Би тэр хооронд хэвэндээ л хэвтэж байна.
солонгосчууд ер нь тиймэрхүү шүү. заримдаа сүйд болно, заримдаа танихгүй юм шиг.монгол хүн бол хаана ч байгаараа л байдаг даа.
ReplyDeleteсолонгос хүний зорилгодоо хүрдэг хатуу зан нь айхтар.өнгө зүс гарал нэг гэдгээс үүдэлтэй юу монголчуудад цаагуураа их сайн,хүндэлдэг.
хоолны хувьд хээгүй нь таалагддаг.хүний хоолноос иднэ, бас өөрийнхөөсөө хувааж өгнө,аманд нь хүртэл хийж өгч байдаг.
Капитал нийгэмтэй айхтар хүмүүс шиг байна даа. Тэгж байгаад Сөүлд 2-3 жил амьдарч бүр сайн судалнаа.
ReplyDelete