Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 20 September 2011

Утсаар ярихдаа давхар хийх үйлдлүүд

Утсаар ярингаа /удаан/гар, хөлөөрөө янз янзын үйлдэл хийдэг бишгүй олон хүмүүс байдаг. Саяхан гэнэт хүмүүсийг ажигламаар санагдаад ажиглалаа. За тэгсэн хүмүүс ингэжийн:
1. Утсаар ярингаа дувт алхаастай, зогсож ярихгүй, хажууд нь байгаа хүмүүст жаахан дарамттай баймаар. Бүр эргэлдээл алхаал, холхиол байх нь тэр. Өтчихсөн юм шиг гэх үү дээ. 2. Ягжийтал суужайхиймаа. Гэхдээ гараар бол тэр хавийн цаас, ном, дэвтэр дээр ёстой нэг бал, харандаа үзэг юу байна сараачжийхиймаа. Мөнгө байсан ч дээр нь сараачхаар нөхөр харагдаж байна лээ шүү.
3. Тэр хавийн гарын доор таарсан бүх юмыг нааш цааш нь эмхлээд, цэгцлээд явж өгжийдаг гэжийгааа. Бүр хүрч ирээд үс зулгаах нь уу гэж харагдсий ш дээ. Гол нь ятсаар ярьж дуусчихаад хаана юугаа хийсэн билээ гэдгээ санаж чадах эсэхэд эргэлзсэн.
4. Тамхи татна, уугиулна, ёстой сороод сороод татаад татаад дуусгаад дуусгаад нэрээд нэрээд явчихна. Тэр хүний утас дуугарвал хөөрхий уушиг давхар хохиржийгаа байхгүй юу.
5. Манай ээж болвоос хүрч ирээд үс гэзэг, хувцас хунар нааш цааш нь болгоод энд тэндээс татаад, бүр зүгээр суулгахгүй ш дээ. Гол нь өөрөө тэгж байна гэж мэдэрдэггүй гэсэн хэ хэ хэ.
6. Нэг найз хүүхэн бол балыг эргүүлээд эргүүлээд, долоовроороо эргүүлээд ядмаараа гаргаад ч бил үү тэгдэг байхгүй юу. Бал бас дараа нь хэцүү л юм харагджийгаам чинь.
7. Найз хүүхэн бол дээшээ хараад хэвтчий ш дээ. Ашгүй нэг нуруугаа тэнийлгэе гэсэн шиг. Биеэ ч амраагаад, утсаар ажилаа ч амжуулаад амар ч юм шиг.
8. Ээмгээрээ оролдоно. Чихийг бол сэтлээд гаргаад ирэх гэж байгаам шиг ноолий ш дээ. Томхон ээмэг зүүсэн бол нүх жаахан томрох нигууртай хэ хэ хэ.
9. Уртын замд алхы ш дээ. Салхи татуулаал утсаар яриал паржигнаал паржигнаал сумын холбоо шиг л байх нь тэр. Гол нь өөрөө дуртай нь сайхан гэжийгаамаа.
10. Би болвоос нь энэ олон үйлдлийн алийг нь ч давхар хийж чадкүү аааагүй IQ муутай нөхөр шүү дээ. 100 хувь ганц л утсаар ярихдаа л сэтгэл санаагаа төвлөрүүлэхгүй бол Радио сонсжийгаам шиг болоодайдаг байхгүй юу даа.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment