Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 30 September 2011

Олон улсын орчуулгын ба орчуулагч нарын өдөр

Санамсаргүй гүйж яваад 09 сарын 30-ны өдөр бол Олон Улсын Орчуулгын, Орчуулагч нарын өдөр болохыг мэдлээ. Ингээд бүх орчуулагч нартаа энэ сайхан өдөрийн мэнд хүргэе. Гадаад хэлийг үзэж эхэлсэнээс хойш зууралдаж, зулгаацалдаагүй өдөр хоног үгүй билээ. Аман болон бичгийн орчуулгын их нүдсэн хүн дээ хэ хэ хэ. Хэл сурах, нэг хэлнээс нөгөө хэл рүү хөрвүүлнэ гэдэг бол тэр чигтээ маш том соёл судлал, шинжилгээ, судалгааны утга агуулга билээ. Үг хүний амийг авардаг, үг хүнийг бас өөр ертөнцөд хүрэгдэг. Ингээд боджийсон чинь хаана хаана орчуулга хийгээд манаргав гэсэн чинь хамгийн дээрээс нь эхлүүл Эмэгтэйчүүдийн байгууллагат байхдаа нэг сайхан намар Их Британийн Элчин Сайдтай дарга нэг төслийн талаар уулзалдах болоод түүнийг орчуулах гэж ороод, хаанаасаа хаалгач нь гэгчээр бөөн их бичиг баримт маримт миний орчуулгын дипломыг ч бил үү шалгасы ш дээ. Тэгээл ороол дарга ч сайхан төслөө ярьжийн би ч мэддэг сайхан дээд зэргийн бүх хэллэгээрээ л орчуулсан. Өвөл нь бас нэг Эмэгтэйчүүдийн Байгууллагат байхдаа даргын нэг найз Хонг Конг компанитай хамтрах гэж байгаа гээд бас төсөл танилцуулна гээл намайг хөлслөөл би чинь 14 хоног үдээс өмнө ажил дээрээ үдээс хойш Хонк Конг залуу нөгөө Монгол компаний 3 хүүхэн дагуулаал УБ-ын гудамжыг метрлэдэг байж билээ. Нээх даараал нөгөө муу Хонг Конг залуу бээрчих гээл. Удалгүй бас нэг бага сургуулийн Англи хэлний багш судалгаа хийх болоод нэг Франц хүнд орчуулга хийгээд баахан наагуур цаагуур гүйдэгсэн. 3 жилийн өмнө Цэцэг төв дээр тэр Францтайгаа таараад бөөн юм бололцоод уулзсан. Монгол эхнэр авсан байна билээ. Дараа нь нэг ТББ-ын Итали эмэгтэйтэй баахан судалгаа гээд бас гадуур гүйдэг байлаа. Сүүлд нь тэр хүүхэнтэйгээ найзууд болоод бүр хөдөө явж сайхан Говь нутаг үзүүлсэн дээ. Их ажил амжуулж байжээ нээрээ. Яаж ч тэгж амждаг байсын. Миний үед бас орчуулагч нар одоог бодвол ховор байжээ. Одоо чинь ямар нэгэн гадаад хэл гадарладаггүй хүн байхгүй бус уу. За тэгээд Монголоос ирхээсээ өмнө бол тэгээд даргаас авхуулаад цэрэг хүртэл аман, бичигийн орчуулга их хийсэн дээ. Мэдэхгүй түгдэрчиж ч байлаа, асууж ч байлаа, гацаж ч байлаа, дуржигнуулдаг ч байлаа. Эцэст нь орчуулга гэдэг бол маш их утга агуулгатай нөр их хөдөлмөр юм шүү. Орчуулагч нарын үг хэллэг, уран цэцэн байх болтугай гэж ерөөе.

Thursday, 29 September 2011

Орос дэлгүүр+Солонгос дэлгүүр

Энэ 2 дэлгүүрийн бараагаар аж төрж, амьдран сууж байна. Хол байдаг ч гэлээ хааяа нэг очихдоо машинаа дүүртэл, мах, бэлэн гоймон, будаа, Алоэ жүүс, цагаан будааны печень, хоол амтлагч, төрөл бүрийн чипс-Солонгос дэлгүүр, бярааник, цайны печень, юбилейное печень, молоко, чихэр, цагираган боов, шагшуурга, хиам, кваска-Орос дэлгүүрээс авдаг юм. Анх Орос дэлгүүрт ороод тэврээл авчаагүй. Бүр нэг баяр хүрээд таньдаг бараа бүтээгдэхүүн Молоко нүдэнд харагдаад хичнээн сайхан байсан гээч. Солонгос дэлгүүрийн чанаж иддэг гоймон бас ч гоё шүү дээ. За би бол Алоэ жүүсний хобби. Солонгос дэлгүүрийн бараануудыг нээх сайн таньж, авч иддэггүй байсан чинь манай Со найз хүүхэн төрөл бүрээр нь зааж өгөөд, авч өгөөд, амтлуулаад тэгээд одооо улам л амтанд нь дотносоод байгаа даа. Со найз хүүхний ээж нь бүр хайрцаг, хайрцагаар нь хоол унд явуулдаг гэсэн. Тэгээд бас Солонгосын шуудан нь илгээмж хүндрэх тусам үнэ нь буурдаг тийм сайхан гэжугаа. Манай энэ ажил дээр ойр зуур идэх зүйл байдаг ч гэсэн дүүрэн чихэр, шоколад. Над шиг чихэр шоклад иддэггүй хүн тэгээл таг. Ямар сайндаа Орос дэлгүүрийн цагираган боов, бярааник 2 тэвэрч ирж байхав дээ. 10 сарын дундуур явцын 3 шалгалт өгнө, түүнийгээ сайн өгчихвөл өөрийгөө Молокогоор шагнахаас кккк. Би ч цайны печеньтэй насаараа нөхөрлөх хүн шиг байна. Сурагч байхдаа байранд иддэг байлаа, оюутан байхдаа Өгөөжийн үзэмтэй үрэлтэй хамт иддэг байлаа. Ноднин зун Монголд очихдоо Өгөөжийн дэлгүүрээр ороод нөгөө 2-оо авч идсэн чинь нээх тийм гоё сэтгэгдэл төрсий ш дээ. Биед бэл халгүй, эдийн засагт ашигтай цайны печенээсээ гарахгүй шиг байнаа.

Wednesday, 28 September 2011

Эрэгтэй байсан бол яах уу гэж үү?

Ойрд чинь хэрэв чи эрэгтэй байсан бол яамар байх вэ? Гэдэг асуултанд булуулдын байна. Бодоогүй биш бодож байсооон, гэхдээ тийм, ийм царайтай, булчин мулчин зангирсан шуу энэ тэр төсөөлж байгаагүй ээ. Одоо байгаа дээр нь нэмэх нь эрэгтэй тэгээл байгалийн нөгөө хатуу, гүндүүгүй чанар нэмэгдэх байсан биз. Харин нөгөө хашгирдаг энэ тэр нь чах байсын бол доо хи хи хи . Ямар үед эрэгтэй хүн байсан бол гэж бодож байсан бэ гэвэл үү? Хи хи хи хи хэлдийм бил үү байдым бил үү? Онигоонд орхым болов уу ккккк? Аймаар сүржигнээл энэ тэр . За за хэлье. Зүгээр л миний бодол. Энэ хүүхнүүдийг л хайрлаад хайрлаад явах байсан гэж боддий ш дээ. Хаяж маяж зовоохгүй, уйлуулахгүй, тэгээл эрхлүүлээл, улам хайры нь бадраагаал хэ хэ хэ. Бүүүүүүүүүүүүүүүр тэр эмэгтэйг авч суух байсан гээд бодож байсы ш дэ. Тэр чинь одоо юу гэсэн үгийн. Найз хүүхэндээ үгээр хэлэхийн аргагүй тийм хайртай гэсэн үг байгаа бид дээ. Хоёр эмэгтэй эсвэл хоёр эрэгтэй найзууд найзлаад яахав маш сайхан үерхэл, нэг нэгнээ гэсэн сэтгэл гарна. Гэтэл миний тэр найз хүүхнээ хайрлах хайр бүр БИ ЭРЭГТЭЙ БАЙСАН БОЛ АВЧ СУУГААД САЙХАН ГЭР БҮЛ БОЛОХ БАЙСААААН гэсэн бодолд хүрэгсэн аугаа хайр байгаад дэээ. Эмэгтэй хүмүүс ч уяхан, нандин, көөркөн шүү гээл ойрдоо өөрийгөө айййййгүй их кайрлаад, сайхан үгээр магтааад байгаа ш дээ.

Monday, 26 September 2011

Ийм нэг гоё өдөр

Яасан сайхан өдөр вэ энэ чинь бүүүр нэг цаанаа сайхан байнаа. Хүн юм бол барьж авч үнсэж тэврээд, эд юм бол арчиж зүлгээд улам өнгө оруулахсан. Намрын налгар сайхан өдөр, хүйтэн ч биш, халуун ч биш. Тэгсэн ийм гоё өдөр би чамд гадаа хийх ажил өгье гэдийн манай дарга. Тэгэхээр нь хүүе тэгж үзээч гээд тэр дор нь ажилаа хүлээж аваад хийж өгсөөн. Бүр амандаа дуу аялж ч байх шиг. Улам удаан дахин дахин хиймээр л байлаа. Хүн өнгөрсөнд биш бас ирээдүйд биш зөвхөн өнөөдрөөрөө амьдарч өнөөдөртөө сэтгэл хангалуун байх бол АЗ ЖАРГАЛ юмаа гэж боддым. Саяхны нэг өдөр нэг найзтайгаа чатлах нь ээ Хүүеээ чи блогоо Банжиг дээр нээхгүй яасын. Банжигт нээвэл 2 хоногийн дотор од болно. Сээгий /сэтгэгдэл/гэдэг чинь минутын дотор урсаж өгнө. Энд чинь сээгий гэж ховорхон байна тийшээ нүүлгэ гэнээ. Үгүй ээ би тэгэхгүй. Би их үнэнч хүн. Эндээ л үлдэнэ. Сээгийний тоо бага ч гэсэн хэдхэн сээгий маань бол уншигчдын маань сэтгэлээс ургаж гарсан маш үнэтэй сээгий учир би бага гэж голохгүй. Харин ч ингээд байж байгаагаараа бахархаяаа гэж хэлээд урмы нь хугаллаа даа. Тиймээ би эндээ л ингээл байж байх болно. Цөөн тооны ч гэсэн маш их урам хайралдаг алт шиг уншигчидтай хүн байгаам. Аль 2007 оны нэг бичлэгээ уншсан чинь Хүүе би тэгсэн юм байхдаа гээд бодож байх чиньлээ. Бичээгүй бол би тэгээгүй гээд гүрийх шинжтэй ш дээ нөгөөтөх чинь. Цайны цагийн талыг нь бээгий /блог/ бичиж, талы нь идэж өнгөрүүлдэг хүмүүн байгаам. Орой очоод ариун цэвэр, бие бялдарын хөгжил хөөсөөр бээгий бичих зав гардаггүйм. Ингээд намрын налгар өдрүүдийн өнгийг дурьдаад Алтан Намар дуугаар ая барьяаа. Ай даа намар цаг, Ай даа сайхан цаг, Ай даа намар цаг, Амьдрал тэтгэх Цааааааааааааааааааааааааааааааааааааааагаааааааааааааааааааааааааа.

Thursday, 22 September 2011

Нэг ийм юм байнаа хүүхнүүдээ наашааа

Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэдэг шиг Хаашаа ч, хэзээ ч явсан энэ эмэгтэй хүний хувцас, хэрэгсэл савандаа багтана гэж үгүй юмаа. Хоёр хоноод ирэх газар 20 хоноод ирэх газар, ажилаар, амралтаар гээд явахад байнга цүнх, чемоданаасаа хальж байхымаа. Би бүүр гайхаад өөрийгөө нэлээд шүүмжлээд суужийн. Тэгсэн найз хүүхнүүд бас энэ асуудлыг маш дэмжиж, бахархалтайгаар яг юу болдогийг ярьвааа. Нэг арал уруу /эзэнгүй биш шүү/ 7 хонохоор явья гэж бодьё. Бараг л 7 ээлжийн хувцас авахыг дөхдийм биш үү. Эхлээл сандаал, шорт, юбка авчийснаа юмыг яаж мэдхэв бороо орвол гээл өмд, цамц аваал тэгсэнээ үзүүлбэр үзүүлхийм шиг тийм нэг эмэгтэйлэг палат, нөмрөг энэ тэр авна. Гол юм өндөр өсгийтөө юу гэж мартхав дээ. Гэтэл бас нэг бэлтгэлийн хос, пүүз авахгүй бол нэг гараа мартчаад явах гэж байгаам шиг болжийгаам чинь. Оймсыг хүртэл авхад шилэн оймс, хар өнгө үү биений өнгө үү гээл явчий ш дээ. За тирко бол тэгээл торон уу шилэн уу өнгө мөнгө, хээ хуар, эрочик уу энэ тэр гээд урсжийгаам чинь. Тэгээл нөгөө саван боок уруугаа ордийм байгайз дээ. Ангижруулагчгүй шампунь авна гэж байхгүй тэгээл шүршүүрийн саван, оо, сойз, гар нүүрийн арчуур, хумсны хэрэгсэл олон өнгийн лаак, нүдний шил, олон төрлийн будаг шунх багс, 7 өдөр 7 өөр янзаар зүүх ээмэг, бөгж, зүүлт, цаг бас цүнх гэж бөөн өнгө, сонголтны учир жанцантай эд байгаан тэгээл зөвхөн эд нар чинь чемодань дүүргээд хаячжийгаам чинь. Эд нарыг эрэгтэй хүнтэй харьцуулвал 2 шорт, сандаал, 1 өмд, цамц, 2 пудволка, нүдний шил гээд дуусчжийгаам чинь. Ердөө л энэ. Сойзоо ч мартчаад явахаа тоохгүй ш дээ. Ёстой сайхаан сайхаан. Авсаархан хаашаа ч явсан сэвх гээл болчихно. Би саяхан нэг үйл ажиллагаанд оролцох гээд 2 хоног өөр хот уруу явсан чинь юу вэ гэрээ нүүлгээд авч явжийгаам шиг 2 чемодантай явсан гэл бодчих. Бас дээр нь маяг их байнааа, ямар өнгийн сандаал өмсөх вэ энэ нь зохих болов уу энэн дээр нь тэр нь зохих болов уу цүнх мүнх гэсээр байтал 2 хонох газар чинь 7 ээлжийн хувцастай явцан байгаам чинь. Өөрийгөө барьж аваад зодчигмоор санагдсий ш дээ. Үсний боолт хүртэл өөр өөрөөр нь авна. Үнэн нигууртай. За тэгээд машин гэдэг сайхан хүлэг унасан чинь тэр машиныг чинь чемодан болгоод хаячжийгаам чинь. Гимнастикийн хувцас ч байх шиг, пүүз ч хэвтэж байхын, пальто ч байхын бүр чихэээгүй юм алга тэрэнд чинь. Машин баярладым бол уу гомддым болов уу бүү мэдээ. Одоо тэгээд дараагаас ер нь маш эмх цэгцтэй явж байхаар өөртөө үүрэг өгөөл суужийн. Тэгээл болдгүймаа. Гарч явсанаа тэрийг энийг авчмаар гэсээр байтал савнаасаа хальчиж байгаам чинь. Сав дүүрэх ч уг нь сайхан л даа хэ хэ хэ.

Wednesday, 21 September 2011

Дугуй хагарсаааан

Нэг л өдөр дугуй хагарна гээд мэдээд байсан байхгүй юу даа. Айййййгүй зөн совинтой хүн шөө би. Ажилдаа явахын урд өдөр бичиг, цаасаа амжуулхаар гараад өгөвөө. Хэчнээн ч газараар оров доо. Эээ дээ энэ бичиг цаасны ажил уу...Чамайг даа... Тэгээд нэг газар ирээд машинаа зогсоочоод гэнэт машинаа тойроол нээх юм мэддийм шиг аждын. Тэгсэн чинь буруу талын хойд дугуй шалчийцан байдын. Аймаар гайхаал хөшиглөлөө тэгсэн нэлээд шалчийчиж. Нөгөө 3-тай нь харьцуулсан чинь най алга. Тэгэнгүүт нь шууд хагарсан байна гэдэг МЭРГЭН онош тавьчихаад нөгөө албан газар уруугаа орж ажилаа амжуулаад хүлээх хооронд нь дугуйгаа яаж янзлуулах вэ гэдэг тактик толгойдоо боловсруулжийгаам чинь. Тэгээл гарч ирээл дахин хэд хэд хөшиглөж үзчээд хагарсан нь бат гэчихээд, цоожилчихоод засварын газар хайгаад явж өгөвөөө. Монголд байсан бол баруун гараараа далалхад баахан залуучууд гарч ирээл, зүүн гараараа далалхад хавийн найзууд гүйгээд ирдийм байгааз дээ. Байхгүйм чинь яахав дэ мөнгий нь төлөөд хүн гуйя гээд нэг засварын газар очивоо. Тэгсэн чинь машин чинь хаана байгаан гэнээ өө тэнд байгаа гэсэн чинь очиж ачиж ирнэ, бөөн ажил болно, үнэ мүнэ найгүй юм ярьжийн шүү. Маш нарийн ухаанаар мөнгө бага зарж баяжих төлөвлөгөөтэй байгаа хүн юу гэж зүгээр тийм юманд мөнгөө үрхэв дээ. Шууд больёоооо гээл гараад явцан. Тэгжийсан чинь бас нэг онгорхой гарааж уруу ороод явчихаваа . Нэг залуу байнааа, ярьлаа даа.
-Энд дугуй засдаг уу? -Үгүй, яах гэсийн? -Дугуй хагарцан , би өөрөө сольж чаддаггүйм -Запас нь байгаам уу? -Байгаа байгаа -Хаана байгаан ? -Энүүхэнд -Машинаа аваад ир, би солиод өгье.
Би ёстой мэл хөхөрч цэл гайхаад гүйж очоод машинаа унаад гүйгээд ирдийм байгааз дээ. За тэгсэн нөгөө залуу сүртэй нь аргагүй бээлий мээлий өмсөөл данхраад барьцан ирлээ дээ. Өө үзэж тарсан. Би асуулаа.
-Хэдээр засах вэ? -Үнэгүй -Айн?????
Мангар сайхан эелдэг залуу байдгийм даа. Яахав дээ хүний олноос тийм бид дээ. Тэгсэн нөгөөх чинь машиныг маань дамхраадчаад нөгөө дугуйг маань гаргаж чаддаггүй ээ, Үзээд л байдаг, болт нь сулардаггүй. Тэгсэнээ гэнэт надаас:
-Дугуй чинь хагарсым уу? -Хагараагүй байна уу? -Үгүй л байна даа, болт нь их чанга байна. Хагарсан дугуй ингэхгүй . -Өө мэдэхгүй, шалчийцан байхаар нь хагарчиж гэж бодсий ш дээ. Та шалга даа.
Нөгөө залуу сүртэй багаж магаж авчирснаа шалгаад хий нь жаахан гарчиж хагараагүй байна гэдийм дааааааааааааааа ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха. Хөөрхий минь буян нь дэлгэрсэн залаа надад хаана дугуйныхаа хийг чангалхыг зааж өгөөд би ч очиж дугуйгаа хийлээд бөөн баяр болсон. Мааш их БАЯРЛАЛАА гэж нөгөө залууд хэлээд явсан даа.

Tuesday, 20 September 2011

Утсаар ярихдаа давхар хийх үйлдлүүд

Утсаар ярингаа /удаан/гар, хөлөөрөө янз янзын үйлдэл хийдэг бишгүй олон хүмүүс байдаг. Саяхан гэнэт хүмүүсийг ажигламаар санагдаад ажиглалаа. За тэгсэн хүмүүс ингэжийн:
1. Утсаар ярингаа дувт алхаастай, зогсож ярихгүй, хажууд нь байгаа хүмүүст жаахан дарамттай баймаар. Бүр эргэлдээл алхаал, холхиол байх нь тэр. Өтчихсөн юм шиг гэх үү дээ. 2. Ягжийтал суужайхиймаа. Гэхдээ гараар бол тэр хавийн цаас, ном, дэвтэр дээр ёстой нэг бал, харандаа үзэг юу байна сараачжийхиймаа. Мөнгө байсан ч дээр нь сараачхаар нөхөр харагдаж байна лээ шүү.
3. Тэр хавийн гарын доор таарсан бүх юмыг нааш цааш нь эмхлээд, цэгцлээд явж өгжийдаг гэжийгааа. Бүр хүрч ирээд үс зулгаах нь уу гэж харагдсий ш дээ. Гол нь ятсаар ярьж дуусчихаад хаана юугаа хийсэн билээ гэдгээ санаж чадах эсэхэд эргэлзсэн.
4. Тамхи татна, уугиулна, ёстой сороод сороод татаад татаад дуусгаад дуусгаад нэрээд нэрээд явчихна. Тэр хүний утас дуугарвал хөөрхий уушиг давхар хохиржийгаа байхгүй юу.
5. Манай ээж болвоос хүрч ирээд үс гэзэг, хувцас хунар нааш цааш нь болгоод энд тэндээс татаад, бүр зүгээр суулгахгүй ш дээ. Гол нь өөрөө тэгж байна гэж мэдэрдэггүй гэсэн хэ хэ хэ.
6. Нэг найз хүүхэн бол балыг эргүүлээд эргүүлээд, долоовроороо эргүүлээд ядмаараа гаргаад ч бил үү тэгдэг байхгүй юу. Бал бас дараа нь хэцүү л юм харагджийгаам чинь.
7. Найз хүүхэн бол дээшээ хараад хэвтчий ш дээ. Ашгүй нэг нуруугаа тэнийлгэе гэсэн шиг. Биеэ ч амраагаад, утсаар ажилаа ч амжуулаад амар ч юм шиг.
8. Ээмгээрээ оролдоно. Чихийг бол сэтлээд гаргаад ирэх гэж байгаам шиг ноолий ш дээ. Томхон ээмэг зүүсэн бол нүх жаахан томрох нигууртай хэ хэ хэ.
9. Уртын замд алхы ш дээ. Салхи татуулаал утсаар яриал паржигнаал паржигнаал сумын холбоо шиг л байх нь тэр. Гол нь өөрөө дуртай нь сайхан гэжийгаамаа.
10. Би болвоос нь энэ олон үйлдлийн алийг нь ч давхар хийж чадкүү аааагүй IQ муутай нөхөр шүү дээ. 100 хувь ганц л утсаар ярихдаа л сэтгэл санаагаа төвлөрүүлэхгүй бол Радио сонсжийгаам шиг болоодайдаг байхгүй юу даа.

Sunday, 4 September 2011

Хувцасаа угаадаггүй сонин хүмүүс

Энэ хүмүүс хувцасаа хэдэн долоо хоногоор өмсөөд бүр нэг хир мирий нь дагтаршуулаал явжайхийн. За тэр ажилын хувцас бол бүр ярилтгүй. Би бүр тайлж аваал угаачмаар байгаам чинь. Өглөө хүн чинь ажилдаа ирэхдээ хувцас, мувцас заваан байвал сэтгэл мэтгэл байхгүй биз дээ. Эд нарийг ганцхан шив шинэ хувцас өмссөн байхад нь л цэвэрхэн байна гэж бодох нь тэр. Бусдаар бол байхгүй. Эндхийн ажилчидын угаалганд нь тогтмол хүн байдаггүй. Цэвэрлэгч нар орж угаадгын. Өөрсдөө ч угаасан болно. Саван, бок, машин, хатаагч бүгд байна. Гэтэл байхгүй ш дээ. Үзээрийн юмнууд л яваад байх нь тэр. Би гэж нэг сэжигч нөхөр хэн хувцасаа угааж байна вэ гээд тооцоолоод байгаам шиг бөөн хир, тос, шороо болсон комбинзонтой хүмүүс. Ямар сайндаа би саяхан нэг хүний яриа сонсохнээ, Манай Монголд ажиллаж байсан хүмүүс нь Монголчуудыг ажилын хувцасандаа гайхалтай, цэвэрч сүрхий гэж ярьж байхы нь сонслоо. Бүр тэгсэн нэг гадаад анх Монголд ажиллаад гайхаад яалт ч үгүй хувцасаа байн байн угаалгасан гэнэ. Өглөө бүр хүмүүс нь угаасан хувцас өмсдөг, гайхалтай цэвэрч. Угааж байгаа бүсгүйчүүд нь хүртэл угаагаад, хатаагаад, уранхай цоорхойг нь хатгаад өгчдөг. Ёстой угааж арчихдаа гаргуун гэж байна шүү. Бид ч уранхай байвал оёод, хиртэй байвал угаагаад өмсчихнө. Арчаатай ард түмэн шүү. Эд нар бол аймаар хиртүүлээл, ураад шууд хогийн цэг рүү шидмой.

Friday, 2 September 2011

Сайн Солонгос сарын найз

Ийм нэгэн зүйр үг Солонгост амьдардаг Монголчуудын дунд бий болжээ. Нэлээдгүй хүмүүс тэгж ярихыг сонсоод нэлээд бодлоо. Сайн Солонгос сарын найз гэж нэлээдгүй сайнууд нь сар найзлаад таг чиг хаях нь байна ш дээ. Энэ зүйр үгийг үгүйсгэчихмээр зүйлүүд манай Солонгос найз хүүхэн бид хоёрт тохиосон юм. Яагаад гэвэл бүтэн жил үерхсэн юм, их нялуун, өнөө хэлдэгээр өвөр түрийдээ орох л халаг болсон Дээр нь манай Со найз хүүхэн их бүдүүн хадуун: Жишээ нь миний идэж байгаа хоолноос шууд халбагаа дүрж идээл, би жаахан ярвайгаал суужидаг байлаа. Би чинь муугаа мэдэхгүй балиар цээрч ш дээ. Тэгсэнээ нэг хувцас энэ тэр нь аваад таалагдахгүй бол шууд май май чи ав гээд өгчихнө. Би бас толгой эргээл зогсож байдаг байлаа. Тэгээл гэртээ уриал элдэв төрлийн хоол хийж өгөөл, хичээлээ хийж байгаа нэртэй янз янзын хоол хийж идээл, нөгөөх маань вино, пиво баахан уугаал суужийдаг байлаа даа. Би хэлний курсээ төгсөөд өөр хот уруу нүүчихсэн болхоор бид 2-ын нөхөрлөл жаахан хөндийрсан гэх үү дээ. Гэхдээ одоогоор бид хоёр нөхөрлөж байгаа ч гэсэн заримдаа яах нь мэдэгдэхгүй байжийснаа гэнэт гарч ирээл санаад, манаад, хэзээ ирэхийн гээл сүртэй ярьна, тэгж байснаа таг алга болчихно. Тэгсэнээ санаад гээл гарч ирээл, тэгсэнээ алга болчихно. Одоогийн байдлаар алга болцон л байжийн. Би тэр хооронд хэвэндээ л хэвтэж байна.

Thursday, 1 September 2011

9 сарын 1

9 сарын 1 болоод хүссэн өдөр ирлээ дээ. Олон олон 9 сарын нэгнүүдийг би нээх сайн санадаггүйн. Нэг юм болж л байсан байх даа. Харин сургуульдаа явна гээд л бөөн сүр болоод баадантай хувцас, хунараа боогоол, байрандаа идэх боорцог, ааруул энэ тэрээ базаагаал Халтар ямаагаа үнсэж аваал Орос планет 5-ийн араар суугаад л сумын төв рүү давхидаг байснаа л их санаад байдын. 3 сар хөдөө амарсан малчин би чинь төв дээр амарсан хүүхдүүдээс хар бор, өмссөн зүүсэн өнгө алдцым шиг, анги манги уруу орхоос ичээл их маягалдаг байж билээ. Тэгсэн энд хичээл бүр аль 8 сарын 29-нд эхэлсэн ш дээ. 9 сарын 1 энэ тэр гэж болдгүйм шиг байноо. Бага сургуулиуд нь яадын гэхээс. Манай 9 сарын 1 гоё болдог болхоор ах, дүү нарын хүүхдүүдийн зурагийг хүлээгээл суужийн. Ээгий маагийнууд нэгдүгээр ангид орох гээд ах бэр хоёр дэвхцэнээ. Өндөр өсгийтэй туфль, муфл өмсмөөр байна. Пүүзэн дээр чинь жинс зохихгүй байна, бэлтгэлийн өмд л зохиж байна энэ тэр гээд аймаар хол сэтгээд миний яг элэг хөших гээл суужийн. Хэд хоногоос сургууль гоё байна уу гээд ярьвал бас томорноо, гэртээ харьмаар байна, мангар байна, өрөм идмээрайн, юу юу гэх бол доо. Хэд хоногоос дэнхуа цохиноо.