Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 3 April 2010

Усыг нь уувал ёсыг нь дага

Уг нь их үнэн үг гэж боддог байлаа. Даанч дагамааргүй юм зөндөө байнаа.
Хамгийн эхэнд юу гэхээр нөгөө Франц үнсэлт-Ёоох хүн болгон барьж авч үнсэнэ үнэн ядаргаатай. Нэг хүнтэй танилцана, үнсэнэ-Үнсэх ч гэж дээ худлаа хацраа нийлүүлж хошуугаа дуугаргана. Ингэж худлаа маяглаж яадаг байнаа. Гариа бариал болоо ш дээ. Би бүр одоо гараа чиглүүлээд нь нүүрээ зугатаалгадаг болсон байна ш дээ. Үгүй ээ одоо үнсүүлмээргүй байнаа гээд хэлэх ч хаашаа юмб дээ. Гэхдээ л нээх тэнэг юмаа. Бид чинь ээж, аав, ах дүү нартаа л үнсүүлдэг биз дээ. Худлаа ингэж яадаг байнааа. Яг үнэнийг хэлэхэд би тэгж хошуугаа дуугаргаж энэ тэр бүтэхгүйм байлээ. Зүгээр толгойгоо дохиод зогсож байвал таарна. Тэгэнгүүт л хацраа өгөөд хошуугаа дуугаргахад бэлдээд дайрчина гээл бодчих. Энгэр дээрээ наачдым уу яадын. Би үнсүүлмээргүй байна гээд.
Хүйтэн ус-Айлд очино. Ус уухуу жүүс уух уу гэнэ. Халуун бүлээн юм байгаа вий дээ. Тэгээл ус уух хаашаа юмб дээ жүүс ууяааа л гэж дуугарна. Дараа нь танил болоод би халуун юм ууяаа гэж хэлээд дараа нь бүр давраад цай ууяаа гээд дараа нь бүр давраад ногоон цай ууяаа гэжуугаан биш үү. Би анх бараг хүмүүст ногоон цай гэдэг юмыг мэдрүүлж байх шиг байна. Миний хэдэн очдог айл зөвхөн надад зориулж ногоон цай худалдаж авсан гэжугаа. Эд халуун юм гэвэл кофегоо ууна. Би кофе уудаггүй л дээ ядаж байхад.
Манай сургууль дээр хүртэл хүйтэн жүүс ундааны машин байдаг. Хар өвлийн хүйтэнд ус уугаал жүүс уугаал гүйгээд байх нь тэр. Уг нь нэг кофе, цайны машин байдын тэр нь нээх ёозгүй санагдаад байдын. Би их цээрч ээ ядаж байхад.
Гутлаа тайлнаа гонж - Эд айлд орж ирээд гутлаа тайлах нь ховор юмаа. Гуталтайгаа л туучих нь тэр. Гэхдээ бүгдээрээ тийм биш байх л даа. Манай байрны дарга лав хааяа юм үзүүлэх гээд дуудахаар гутлаа тайлнаа гэж гонж. Уур хүржийгаам чинь одоо гутлаа тайл гээд орилолтой биш. Энэ дээд айлын залуу бас өрөөндөө гуталтайгаа явхиймаа. Арай лүд чинь гуталтайгаа унтчихдийн биш биз дээ. Нэг өдөр тагнуулдахымсаан гэсэн ккккккккккк.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment