Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 2 April 2010

Манай анги тас

Үнэн тасархай анги. Минийхээр бол дээд зэргийн хүмүүжилгүй, сахилга бат муу тийм анги. Эднүүдээр бол эрх чөлөө гэдэг нь үү бүү мэд миний ухамсар хүрэхгүй байна.
За яаж байна гэхээр өглөө хичээл 9-с ордийн. Цагтаа ирнээ гонж. Битгий горьд л гэнэ ш дээ. Би бол цаг байтугай 20 минутын өмнө ирээд суудлаа эзлээд бэлэн байдалд сонин энэ тэр гарчигласан шиг какарцан сууж байгаан. За тэгж байтал Англи залуу ирнэ за тэгээд багш ирнэ тэгээл бид 3 анд нөхдийг хүлээнээ гэжүүгаа. Ирэхгүй ирэхгүй эээээээээээээ орноосоо босох ч үгүй. За тэгж байтал 09-10 гэхэд 2 нь 09-15-д 2 нь за тэгээл үхрийн баас шиг суварч өгнө. Хаалга тогших багшаа орж болох уу?
ийм соёл бол байхгүй байхгүй.
Хамгийн сүүлд хэн ирнэ гэж боджийн Бразил, Иран, Бермуд 3. Хээв нэг орж ирнэ ш дээ. Бүр болоогүй өчигдөр нэг Канад хүүхэн бүр хичээл тарахаас 15 минутын өмнө ирсэн гээл бодчих. Бүтэн 6 цагийн хичээлд 05-45 минутыг нь тасалчаад сүүлийн 15 минутанд нь ирэхээрээ яадын бүү мэд. Бодвол босч чадсан нь тэр биз ха ха ха ха.
За хөөрхий багш хичээлээ эхлэнэ гэрийн даалгавар хийсэн нь өдрийн од. Хичээлээ ойлгохгүй бол уурлана, багшийг муу гэж ярина. Багш нэг юм андуураал хазгай хэлвэл бие бие рүүгээ шивнэлдэнэ. Бүр тас тас инээнэ. За тэгж байтал завсарламаар байна энэ тэр гээд орилно.
Тэгээл завсарлагаанаар бүгд гараал нөгөө кофе боорцог талх бүгдийг авчраал идэж өгнө. Арай гэж боч ирж байхад чинь юун өглөөний цай энэ тэр. За тэгээл хичээл орж байхад багшийн өмнөөс хараал шөл уугаал талх идээл боорцог идээл суугаад байх нь тэр. Ёстой нэг хивэх шиг болно. Тоох ч үгүй.
Хичээлийн дундуур дураараа гарна, холхино. Бүр гутлаа тайлаад сууна. Ширээн дээр сууна. Багш хүртэл ширээн дээрээ суудаг.
Өнөөдөр багш даалгавар өгсөн чинь ээ ямар их юм 04 сарын 01 гээд хэлчих л дээ энэ тэр гэж домброкдсон. Тэгсэнээ шалгалтаа тэд дэх өдөр авчих л даа энэ тэр гээд шууд захирна багшийг.
Багш хөөрхий аминдаа л их арга хэмжээ зохионо. Өө хичээлийн дараа юмуу өө 6 дахь өдөр юмуу яг ш дээ чадахгүй гэнэ. Нэг удаа би сургуулиасаа ганцаараа соёлын арга хэмжээнд очиж цоорсы ш дээ. Од болох нь хаашайн бас онигоо болох нь хаашаайн.
Нэг өдөр миний хажууд суудаг польш хүүхэн ирсэнгүй маргааш нь ирэхээр нь сайнуу яасан бэ би чамд санаа зовоод гэсэн чинь яагаад гэсэн гээл бодчих. Ийм хүнтэй юу ярихав дээ гэж...
Номын юм номоорой байгуул мөн чиг сайхан шүү.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment