За энэ өглөө их барцадтай байлаааааааааааа. Өглөө метро уруу орохдоо нэг л сонин сэтгэгдэлтэй орсийн. Суугаад 3 буудал яваад Уучлаарай асуудал гарлаа жаахан хүлээнэ үү гэдэг гэжий ш дээ. Тэгсэн зарим нь ч гүйгээд л гарцгаалаа. Би сууж л байлаа. Тэгсэн дахиад зарлажийн одоо дараагийн буудал хүрээд зогсоно. Дараагийн буудал дээр бүх хүн бууна уу учир нь цааш зорчих боломжгүй гэнээ. Тэгээд одоо яахав дээ нэг буудал яваад олны хөл дагаал буулаа. Гадаа гарлаа. Баруун зүүн, хойд өмнө зүг нь аль нь ч юм бүү мээд баахан хоёр тийшээ харлаа. Мэдэх юм алга. Хажуугаар өнгөрөх хүнээс сургуулиа асуутал мэдэхгүй гэнээ дахиад нэг хүнээс асуутал тийшээ яв их л хол доо гэжийн. Миний бодож байсан зүгээс шал эсрэг зүг заав. Ядаж байхад нөгөө хотын зураг ч цүнхэнд алга. Эхний хэдэн сар цүнхлээд дараа нь бодуул хотыг гаргуун мэддэг болсон гэж бодоод гаргаад хаясан биз. Алхлаа, алхаад л байлаа. Уг нь их ойрхон гэж бодоод автобус энэ тэр асуугаагүй шууд алхчихсан. Хэдэн ч зам гатлав яваад л байлаа яваад л байлаа. Дахиад нэг хүнээс асуутал ийшээ яваад бай их л хол доо гэнээ. Алхаад л байлаа. Тэнгэр харанхуй ч болж байх шиг, гэгээ ч орж байх шиг шөнө үү өдөр үү энэ тэр гэж бодуулаад авсан. Уг нь өглөө 8-30 болж байгаа байхгүй юу гэтэл нэлээн янз янз болж байснаа ширүүн бороо асгалаа. Цүнхээ тэмтэрлээ. Шүхрээ мартчихжээ хөөрхий. За одоо яахав дээ. Аз болход усны гутлаа өмссөн байв. Хажуугаар өнгөрөх шүхэртэй хүмүүс яасан сайхан харагдаж байсан гээч алхаад л байлаа бороо ёстой хувингаар асгалааа. Тэр өндөр өндөр байшингууд чинь ямар ч нэмэргүйм байлаа. Талд зогсож байгаагаас ямар ч ялгаа байхгүй байна лээ. Нэг дуслыг ч халхлаагүй байх. Бас бороонд шалба нороод цагтай уралдан алхаж явж байгаагаа мэдэхгүй дэлгүүрийн хаяг энэ тэр уншаад гудамжных нь нэрийг анхаарч харж энэ тэр алхаад байгаа нөгөөх чинь. Байгалийн дэлгүүрийн өвчин бас гарч ирээд хэ хэ хэ. Алхаад л байлаа. Ганц 2 мэддэг гудамж уруу орж ирэв. Урам орлоо алхаад л байлаа бороо асгаад л. Дахин 2-3 гудамж гатлаад мэддэг гудамжнууд орж ирлээ. Тэгэнгүүт арай гэж өөрийгөө олж таниад булан тойроод эргэлээ. Сунаж өндөрссөн байшингууд ойртлоо, сургуулийн байшин тодорлоо. Алаг 2 гуталтай хөлөөрөө алхуулсанаа жирийлээ жирийснээ гүйлэээ.
Нөгөө 13 давхар уруу өдөр бүр алхдаг хүн чинь шууд лифтээр гараад ангидаа иртэл багш ирээгүй хэдхэн хүүхэд ирсэн байв. Би 10 минут хоцроод 09-10-т ирсэн. 10 минутын дараа багш ирлээ. Багшид бүр такси ч олдоогүй гэнэ. Би үнэндээ такси барих хүсэл байгаагүй. Энд такси унавал наад зах нь 7 хоног юм идэхгүй гүрийх хэрэгтэй болох байх.
Манай дүүрэгт амьдардаг манай ангийн гомо залуу ирээгүй байхаар нь санаа зовлоо. Хөөрхий яаж сургуульдаа ирэх бол энэ тэр гээд. Хүний нутагт байжийж өөрийнх нь нутгийн хүнд санаа зовоод би чинь яасан илүүдээ гарсан зүрхтэй хүнб дээ хөөрхий гэж дараа нь бодсон тэгээд завсарлагаанаар асуутал өө би найзаараа хүргүүлсэн гэнээ.
Ном дэвтэрээ гаргатал цүнхний ёроол дүүрэн ус. Ном норох нь ч гайгүй. Нөгөө нутгийн маань Монгол хүүхэнтэй арьсан түрийвч хүртэл норсон байна лээ.
За тэр өмд хамд цамц энэ тэр ярилтгүй ярилтгүй.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment