Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 19 April 2010

Чи их удаан явжийн

Чи их удаан явжийн, инкээд зам дээр тээглээд, мөлхөөд байж болкүү за юу. За л гэсэн өөр юүхэв дээ.
Улиг болосн жолооны үнэмлэх авах гэж он дамжаал явжийн. Байнга даргын суудалд суугаад явах заяагүй би чинь одоо заавал энэ үнэмлэхийг авахгүй бол намайг хажуудаа суулгаад зөөгөөд явжийдаг амьтан алга .
Амрах хугацаандаа 14 хоногийн дадлагын курст бүртгүүлээд өнөөдөр анхны хичээл нь орлоо. Тэгсэн очсон чинь нэг хүн машины хажууд зогсож байна. Чи жолоонд суух гэж байгаа юу гэнээ? Тийн гэсэн чинь нэрээ хэл гэнээ. Хэлсэн чинь ойлгодоггүй ээ тэгсэнээ энэ мөн үү гээд цаасан дээрх нэрийг минь заав. Мөн гэсэн чинь за суу гэнээ. Тэгээд даргын суудлын хаалгыг татах гэтэл бишээ жолоочийн хаалгаар наана чинь би сууна гэж авдийн ха ха ха ха ха ха ха. Би ороод суугаад л байлаа нөгөө багш маань алим идээл зогсоод байх нь тэр. Бушуулаач гээд ямар сигналдалтай биш. Тэгсэн нэг юм орж ирээд за чиний дутагдал юу вэ гэнээ? За тэр ухрана гэдэг чинь л жаахан тийм байна даа хө гэсэн чинь аан тийм үү тэрийг энэ 6 дахь өдрийн хичээлээр давтана гэлээ. Хязгаардлагдмал орон зай гэж юу вэ гэжийн? Жишээ гэж байгаад аваад хаясан чинь бараг л мөн дөө гэснээ, өөрөө нэмж тайлбарлав.
За одоо яваарай гээд л дохиогоо өгөөл хөдөллөө. Чигээрээ л гэжийн. Зэ тэгээд дүүргээсээ гараагүй дээ. Тэр дотроо л баруун, зүүн тийш эргээд яваад байлаа. Би асуулаа. Та орос уу? Орос акценттай ярьжийн гэсэн чинь үгүй Молдав-с ирсэн. Чи хаанаас ирсэн гэнээ? Монгол гэсэн чинь айн за за.
Уулзварт 200 м дутуу байхад за хаашаа явах вэ гээд л асуугаад байсан чинь битгий асуу би өөрөө эргэх бол наана нь хэлнэ. Чимээгүй бол чигээрээ яв гэнээ. Манай нутагт бол хаашаа эргэхээ асуухгүй бол шалгалтанд унааский шүү дээ хө. Тээн.
Тэгээл яваал байлаа тэгээд нэг уулзвараас эргэтэл нэг юм хэлхийн юу гэдэг золиг вэ гээд у гэнээ гэсэн чинь машинаа зогсоогоод буруу эгнээгээр яваадайн. Энэ эгнээгээр нь эргэх ёстой гэнээ. Өө тийм бил үү? Харин эргэлзээд байсын гэсэн чинь цааш яв гэнээ. Заримдаа оросоор ч яриад байгаам шиг ойлгогдох нь муу юмаа. Жинхэнэ Кюбэк багш авья гээл хэлүүл алуулдын бол уу.
Тэгээл би чинь ер нь тормозон дээр л сууж байх дуртай хүн шүү дээ. Тэгсэн энэ багш какархымаа би тормозлоод байхад өмнөөс хаазалж энэ тэр.
Хаазлаад байхад тормозолж энэ тэр.
Тэгээд цаг дуусаад машинаа зогсоотол за нөхөр минь чи их удаан явжийн, инкээд зам дээр бөтөөрөөд зогсож байж болохгүй. Хурдны хязгаар 30 бол 30тай 40 бол 40тэй яв гэнэээ. Зо л гэсэн. Бас дүрмийн номоо унш, дахин нэг хар гэнээ. Зо л гэсэн.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment