Эрээн юм чинь бар л байлгүй Эвэртэй юм чинь буга л байлгүй? Энэ оньсогыг таагаарай найзуудааа.
Тиймээ тийм, анх ирээд хар л хүн бол Африк л гэж боддог байлаа. Гэтэл одоо тийм биш болжийнаа. Юу гэхээр манай ангид 11 сараас хойш хэчнээн ч хар хүмүүс суралцав. Тэгсэн тэр хар дотор чинь Америк, Бермуд, Араб, Африк гэх мэт олон төрөл байнаа. Африкын орнуудын харууд нь дотроо бас янз янз юмаа. Манай ангид Уганда-с ирсэн охин байсан. Тэр бол гүн хар нь байлаа гэж. Зүгээр л хар. Тийм нэг гялгар хар. Би нэг удаа зургийг нь авах гээд тэгсэн камерт юу ч харагддаггүй. Хүүеэээ наашаа цаашаа эргэ гээд л эргүүлээд байдаг тэгсэн нүүр нь гарч ирдэггүй. Тэгээд бүр гайхаж байснаа өө нээрээ хар ш дээ гээд гэнэт санаанд буудаг байна ш дээ. Эвгүйм байна лээ зургийг нь авахад.
Бермудын хар бол тийм нэг саарал хар. Гялгар биш. Гүн хар биш. Сааралтсан хар. Гэхдээ Африкийн хараас ялгана аа бусдаас нь ялгаж чадахгүй ээ. Бермудын харууд баян болхоор имиж энэ тэр хөөгөөд давхидаг шиг байгаан. Их ганган биеийн харьцаа сайтай.
Бас Африкийн Суданы хар бий. Тэр гэхдээ бас гүн хар биш бараандуу хар. Үс нь харин буржгар шүү. Араб тал уруугаа их дөхсөн гэх үү дээ.
Арабын хар бол бараг тэгээд нүүр царайнаасаа ялгагдана. Араб байна гээд мэддиймааа.
За тэр Америкийн хар нь одоо бүү мэдээ. О ерөнхийлөгч шиг үү тээн.
Гэтэл эд намайг Ази л бол Хятад гэж үзжийнааа. Үнэн бухимдмой ш дээ. Нэг өдөр хичээлээ тараад метроноос буугаад гэр рүүгээ нэг сургуулийн хажуугаар өнгөрөөд алхаж явтал Ни Хао гэж авдын гайхаад эргэн тойрноо харсан чинь хүн алга тэгсэн чинь сургуулийн 2 хүүхэд зогсож байдын. Би дөхөж очоод Франфаар би Хятад бишээ Монгол улсын иргэн гэж хэлсэн чинь өө тийм үү Уучлаарай гэсэн.
Тэгээл энд тэнд явжийхад чинь хүмүүс энэ нэг Хятад гээд л ярина шүү дээ.
Уг нь их хөөрхөн бичих юм. Харин яагаад нэгч сэтгэгдэл бичээгүй юм бол? гэж баахан бодон чиний бичлэгүүдийг нэг мэдсэн эхнээс нь дуустал уншаад сууж байна. Цагаа хартал ажлын цагаас маань 2 цаг нь нисээд явчжээ бурхан минь. Одоо дарга надаас ажилаа нэхнэ дээ яанаа...
ReplyDeleteAnonymous мину Баярлалаа. Энэ үед блогоо олон нийтээд дэлгээгүй зөвхөн найзууд уншдаг байсан юмаа хө. Яанаа дарга чинь ажилаа нэхвэл юу гэнээ хө хэ хэ хэ
ReplyDelete