Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 12 April 2010

Эд нар цээжгүй

Эд нарт цээж байхгүй байхгүй би нээх гайхахгүй байна гэхдээ сонин санагдаж байна л даа. Би үүнийг нь геометрийн томьёогоор гаргах гэж оролдоё.
Хаа байгаа хүзүүнээсээ авхуулад дал мөр, нуруу туруу, гэдэс гүзээ, хаа гуя, шилбэ тахим гээд л энэхүү биеэ ёстой нэг будна даа будна. Энд бараг шивээстэй хүмүүсийг нь тоолсоноос шивээсгүй хүний нь тоолвол их амархан болох байх. Эр эмийн ялгаа ч алга зүгээр.
Ойр орчин нь дандаа ногоон байдаг болхоор бас биеэ эрээн мяраан болгоё гэж боддийм уу бүү мэд. Яахнав зүлгэн дунд эрээн алаг юм хэвтэж байх нь байна ш дээ. Бид одоо ган зуд болоод байхад эрээн алаг юм тал дээр хэвтжийгуул нөгөө ямаа чинь хүрч ирээд хүүе нэг цэцэг гээд зулгаачина биз дээ ха ха ха.
Энэ бас завтай бас мөнгөтэй хүний ажил шүү нээрээ. Эд ямар цагаан сарын бууз боож байна гээд хэдэн өдөр гурил элдэж мах татаж боох биш, боорцог хийжийн гээд өдөржингөө хиншүүтэй зууралддаг биш, цуйван хийж гэж байна гээд оройжингоо гурил элддэг биш, дэлгүүр орлоо бэлэн хоол авлаа пэчэнд хийлээ халаалаа идлээ болоо ш дээ. Аягаа ч угаахгүй зүгээр бүр ороо ч хураадаггүй гээл бодчих.
Тэгээд яахнав үлдсэн цагт нь биен дээрээ шивээс хийлгээд суух нь байна ш дээ. Надад одоо тийм зав алга. Нөгөө үхэр тугал, хонь хурга 2 нийлчих гээд бөөн сүйд майд байлаа шүү дээ.
Тэгээд суужийвал нөгөө эмээ өвөө 2 чинь хараал тавиад, тас шилбүүрдээд морь унаж туулгаад бажигдуулна биз дээ.
Гол сэдэв рүүгээ орьё. Оршил арай дэндчихлээ. Болкүү бол удиртгал болгочихноо яадын.
За ингэжийн, манай ангийн хэдэн Канадууд ер нь энэ Европынхан энэ тэр цээжээр юм мэддэггүй улс юм. Багш нэг сэдэв өгөөд за уншаад яриарай гэхэд л нөгөө цаастайгаа зууралдаал явжийхийн. Тэр нь одоо инээдтэй л юм байгаа л даа биднуудын хувьд. Тэгээл нөгөө цаас уруугаа хараал, цаасаа уншаал яриад дуусгачих нь тэр.
Тэгээд ялангуяа Канадуудтай нийлж багийн ажил хийхийн бол тэгээл баг доош нь унагах нь тэр ярина гэж зүгээр уншина. Тэгээд сая манай багт нэг Канад охин байхаар нь би аминчлаад хэллээ. Сайн давтаарай цаасаа унших чинь ярих биш гэсэн чинь за гэжийн.
Тэгээд яахав дээ цаг нь болсон чинь сурсан юмыг сураар боож яаж болхов дээ нөгөөхөө харж уншаал, бид 2 ярих сэдвээ хувааж аваад нэг нэг слайдаар нь гаргаж ирээд ярьж байгаа байхгүй юу. Минийх гараад ирэнгүүт би шууд цээжээрээ яриал тайлбарлаад дуусгачихна. Нөгөөх маань нөгөө цаасаа хараал уншаал, хоёр хөгийн л юм байлаа зүгээр.
Би багш байсан бол Монголд нь онц тавиал бусад нь нойлын ногоон тэг зүгээр яршиг. Тэгсэн багш ингэж ярьжийн: Манай 3 жилийн өмнөх нэг ангид нэг Хятад охин байсан юм. Тэгээд бид шалгалтанд давтаад зохион бичлэг хийсэн юм гэтэл шалгалтанд тэр зохион бичлэг хүрч ирсэн чинь нөгөө Хятад охин яг нөгөө давтлага дээр хийснийг бүр алдаа мадаг, цэг, таслалгүй бичсэн байх юм гэнээ. Багш бүр нүд нь орой дээрээ гараад ирсэн гэнэ. Бүр онц тавьяаа тавьж болдоггүй байяаа байж болдоггүй гээд л. Тэгсэнээ ингээд байгаам даа үгүй бүр яаж тэгж цээжилж чаддаг байнаа гэнээ. Чадна ш дээ юу ч биш.
Би хэлсэн - бид бүр уран зохиол дээр өгүүллэг цээжилдэг байлаа ш дээ гэсэн чинь бүр гайхаад байгаам даа цээжилний энэ тэр гээд. Тэр Тэхийн зогсоол, Сэгс цагаан богд энэ тэр ч яахав зүгээр наад захын асуудал. Жишээ нь манай анги Хуучин хүү-г цээжилж байлаа. Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа гээд айн ёстой ярина ш дээ харин ч нэг.
Бид цээжээ эрдэмээр чимэж байхад эд яахнав шивээсээр чимжийсэн байна ш дээ.

3 comments:

  1. Манай Цогцог ч уншихад урамтай бичлэг хийдгийм шүү, адилтгал, зүйрлэл нтр нь ... Цэнддоо гуай шиг л болоод бна даа.

    ReplyDelete
  2. хятадууд аргагүй тэгнэ.ханз харсаар харааны ой гэж аймар.бодоод байхад манай цээжлүүлэх сургалт зөв юм бнаа.

    ReplyDelete
  3. Баярлалаа Дэгдэг минь. Сайхан амарч байна уу. Баярлалаа хө
    Лайт- Хятадууд угаасаа тийм байх. Гэхдээ эд бүр юм цээжилж үзээгүй гэсэн хэ хэ хэ хэ. Манай сургалт үнэхээр зөв зөв

    ReplyDelete