Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 17 April 2010

Нарны цирк

Утас дуугарав...Манай хотын дугаар байлаа.
-Байна уу? /Францаар/
- Байнаа. Сайн уу?/Монголоор/
Юу билээ хаана билээ энэ чинь гээд тэр зуур толгой 355 хэм эргээд явчихлаа.
- .... эгч нь байнаа. Чи сайн уу?
- Юун эгч энд явжийдаг билээ. Тархийг ажилд оруулаад хайлт хийлээ. Үр дүнд нь нэг эгч санаанд орж ирэв.
- Аан за за та нар сайн уу?Сонин сайхан юу байна да.
- Өө юмгүй дээ. Саяхан АНУ яваад ирлээ.
- Харин тийм та нарыг явсан гэж байсан.
- Чи маргааш орой завтай юу?
- Өө нээх төлөвлөсөн ажил байхгүй ээ.
- Тэгвэл Нарны Циркийн тоглолт үзэх үү?
- Хөөх тийм үү? Ямар гоё еэн. Үнэ нь хэд бол?
- Юу гэж би чамаас мөнгө авж байдын бэ? Чамайг урьж байнаа.
- Өө тийм үү за баярлалаа.
- Хэдэн цагаас вэ?
- Маргааш орой 19-30 цагт эхлэнэ. Үдээс хойш чам уруу залгаад уулзах газараа хэлье.
- За баярлалаа. Маргааш орой уулзая.
- Сайхан амраарай.
Миний нөгөө өмнө нь бичиж байсан Бакь хүн, тэр хүний эхнэр нь яриад нөхрийнх нь ажилын газараас урилга өгсөн тул намайг урьжээ. За ингээд л би чинь бөөн баяр болоод л маргааш өглөө нь шалгалтаа өгчөөд л , ангийнхандаа хэлтэл дуу алдаад бараг ухаа алдаад унацан. Чамайг уринааа, чи чинь тэгүүл их том хүн байх нь ээ энэ чинь дэлхийд алдартай цирк шүү дээ. Тоглолт нь доод зах нь 140 доллараас үнэ нь эхэлдэг ш дээ. Бүгд мэл гайхаж цэл хөхрөв. Би яахав дээ бод идсэн хүн шиг нэлээд гэдийж аваад, гэртээ ирж хувцасаа солиод л нөгөө Нарны Циркийнхээ хаягыг нэт-ээс олж аваад, болзсон цагтаа яаран яаран очоод зогсож байтал гэнэт Сайн байна уу? гээл хажуунаас хүн гараад ирсэн. Цочсон гэж яаваа. Тэгээл нөгөө гадаад ертөнц алга болоол Монголдоо байгаа юм шиг 100 хувь мэдрэмж төрөөл тэгээд сайхан тоглолт үзлээ дээ. Дараагийнхаа дугаарт тоглолт хэрхэн өрнөсөн талаар өгүүлмой.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment