Манай байшингийн халз нөгөө талд нэг хувийн байшин байдаг байхгүй юу. 2 давхар. Зохион байгуулалтыг нь би ойлгохгүй байгааан.
Би яг одоо ингээд ком-ийнхаа цаанаас өнгийнгүүт харагддаг байхгүй юу. Аль дулаарснаас хойш яг хэн амьдардагийг нь нүдэлж чадахгүй байгаан. Учир нь хүн нь өнгө өнгөөрөө солигдож энэ тэр. Уг нь бол нэг бага насны хүүхэдтэй залуухан гэр бүл байх шиг байгаан. Гэтэл бас өөр өөр хүнүүс гарж энэ тэр. Түрүү 7 хоногт 25 хэм хүрсэн чинь золигнууд чинь шалдалж байна гэж жигтэйхэн. Би бараг л шоу үзээд 2-лаа гараал ирхийн үнсэлдэхийн, вино ууж байгаа харагдахын, дотуур хувцастайгаа гараал ирхийн, нөгөө байшинд хүмүүс амьдардаг нүдтэй гэж мэддэггүй муу хаашайй еэн бүү мэд. Би бол айгаад балкон дээрээ ч гардаггүй ш дээ. Юун цээж нүцгэн гарах тэгүүл шууд маргааш Метро сонинд гарна байх ха ха ха
За тэгээд манай залуу хосынд зочид ирнэ гэж жигтэйхэн. Баасан ахын төрсөн өдрийг алгасагхгүй тэмдэглэнэ. Бямба гаригт төрлөөрөө хүмүүс гарч ирнэ. Өнөө өглөө бүр 3-4 залуу гараад ирэх шиг боллоо. Тэгсэн нөгөөдүүл бас хагас нүцгэн гарч ирж энэ тэр намайг айлгав. Хонины ноосноос цагаан юм байж. Тэгсэн бас хүүхэн нь 2 болоод явчив.
Гайхаад үгүй энэ байшинд орж үзхиймсан гээд сонирхол татав. Энд бол нэгнийдээ очиж хоног өнгөрүүлэх гэдэг бол маш ховор үзэгдэл шүү дээ.
Хүн юугаа хийнэв эрх чөлөө шүүдээ нийгэмд бол тэгээд глобалчилагдах гэж юм болоод л тийм улсын ёс заншилыг устгаж байгаа даа уул нь бол сайн нь глобалчилагдвал уул нь
ReplyDelete