Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 18 April 2010

Тоглолт

Би ер нь цирк их ховорхон үзсийн байна лээ шүү. Хэзээ хамгийн сүүлд үзлээ гээд санаагүй ээ. За тэгээд тэр том шар майхнаас нь эхлэх үү дээ. За тэр майхан нь их томоо. Тэр том майхантайгээ дэлхийг тойрдог гээд байгаам дээ. Хичнээн ч төгрөгтэй хүнб бүү мэд. Дэлхийн 500 хэд дэх ч гэлээ дээ саятанаар тодорсон гэсэн. Гэхдээ би тэр их олон ажилчидыг хараад яаж цалинжуулдаг болоо яаж ийм том майханыг авч явдаг болоо гээд л ... Майхан нь манай цирк шиг л гэсэн үг. Арга ч үгүй биз дээ танихгүй тайзан дээр тэгээд техник нь байхгүй суулгах боломжгүй бол яаж ч баталгаатай байж тоглолт хийхэв дээ. Бүр тэр гадаа нь байдаг 00-ыг хүртэл авч явдаг гэсэн. Гэхдээ тэр чинь нэг биш нэлээд хэдэн майхан байгаа юмаа. Гал тогоо юу юу нь ч байдаг юмб дээ бүү мэд. Манай энэ хотод 07-10 хүртэл тоглоод тэгээд Кюбек хот уруу ингээл майхантайгаа нүүнэ гэсэн.
За тэр тайз зачал, чимэглэл, техник-ийг магтааад дуусашгүй. Амьд хөгжим бас дуутай харагдсан. Манай монгол циркчиний гэр бүл хажууд суусан болхоор надад их сайн тайлбарлаж өгсөн. Дэлхийн нэлээд хэдэн орны циркчид ажилладаг гэсэн. Майхных нь гадаа уг нь манай туг байгаа гэсэн харанхуй болсон болоод харж чадаагүй ээ.
Циркчидынх нь биеийн хөгжил энэ тэр үнэн байнаа тэр хүүхнүүд нь энэ тэр үү. Аан харин тэр нэг дугуйтай өндөр дугуй унаад аяга шиддэг Өвөрмонгол 5 охид их бондгор юм билээ. Оросууд хүртэл байна лээ. Африк бас шүү.
Бүх үйл хөдлөл нь тэр чигээрээ гайхалтай. Зүгээр нэг гарч ирээд үзүүлбэр үзүүлэхгүй эхлээд түүх, оршил үзүүлж байгаад түүнээсээ урган гараад үзүүлбэрээ үзүүлнэ.
Одоо нэг шинэ технологи байнаа нэрий нь юу гэдийн бүү мэд. Энэ Ванкүүвэрийн Олимпоор анх харсын. Ус урсаж байгаа юм шиг дуу гараад тэгээд тийм видео үзүүлээд яг ус юм шиг. Тэр техникийг ашигласан байна лээ.
Өвөрмонгол охидууд нэг дугуйн дээр өндөр юмаа тэр нь, дугуйгаа жийгээд тэгээд төмөр аяга шидхиймаа. Бүр 4 аяга давхарлаад хөл дээрээ тавьж байгаад шидэнгүүт яг хэв шигээ толгой дээр нь байгаа аяга уруу нь орхиймаа. Гайхалтай гэж.
Тэр тайз нь одоо хөдөлхийн дээшээ хөөрхийн, усан онгоц болхын бүр пуужин болоод ниссэн гээл бодчих.
5 залуу гарч ирээд урт труба мөрөн дээрээ тогтоогоод тэгээд л нөгөөх дээр нь гараад нэг нь толгойгоороо тогтохын. Бүр тэгсэн трубан дээр нөгөө урт трубагаа толгой дээрээ тогтоогоод нарийхан трубан дээр явсан гээл бодчих. Дээр трубан дээр нь хүн байгаа шүү дээ. Би ч заримдаа нүдээ аниад л хаана унаж хэмхэрчих болоо гээд л.
Үнэхээр тэднийн хатуу хөдөлмөр, ажилын үр дүнгээр бахархаж суусан шүү. Өөрсдөө ч бас үнэхээр итгэлтэй, ажилаасаа таашаал, баяр, баясгаланг авч чадаж харагдаж байсан шүү.
Заримыг нь одоо үгээр ч илэрхийлж чадахгүй байх шиг байнаа.
Та нарт ямар нэгэн боломж гарвал заавал цаг зав гаргаад үзээрэй. Үнэхээр харамсахгүй шүү.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment