За би үүнийг хийж чадахгүй байна. Бүр яадаг гэнэ үү? Захиалгынхаа 10 хувийг нь бодож өгөх ёстой гэнээ. Чадахгүй ээ , больё зүгээр. Нарийн гэж боджийн уу тээн. Үгүй байхгүй юу. Би чинь одоо хүнээс хариу нэхээгүй тус үзүүлдэг өгөөмөр энэрэнгүй баян тансаг тийм орны хүн чинь дасч чадахгүй байна. Бид тэр байтугай үнэ өртөг төлөлгүйгээр тус үзүүлээд хариу нэхээгүй байхад чинь хоолыг нь захиалж иднэ, тэгээд төлбөрөө төлсөн хэрнээ дээрээс нь цайны мөнгө өгөхийм гэнэ. Дээр Канад, Со бид 3 ресторанд оровоо хөөрхий. За тэгээл нөгөө л гамбургер захиалаал идлээ. Тэгсэн тооцоо нь 65 доллар болжийн шүү. Бид 3-ийнх нийлээд тэгсэн нөгөө Со хүүхэн за тип өгнө шүү гэснээ нэмээд хүн бүр 3 доллар өгнө гэнээ. Нэг хүнийг 21.5 доллар нэмээд 3 доллар тип өгөөд гарлаа. Тэгсэн яг гарах гэсэн үүдэн дээр 3 залуу зогсож байна тэгсэн нөгөө 3 залуу бидэнд юу ч хэлсэнгүй. Тэгсэн нөгөө 2 маань мань рестораныг хэмх муулав. Өндөр тип өгч байхад чинь баярлалаа гэж хэлэхгүй. Дахиж энэ ресторанд орохгүй юм болоод явчив.
Гэтэл саяхан нэг айлд очтол Хятад хоол захиалсан удахгүй ирнэ би ойрхон дэлгүүр ороод ирье үүнийг төлөөрөй гээд явчив. Удалгүй нэг Канад хүн иржийн мөнгөө өгтөл хаалгаа хаадаггүй ээ золиг чинь тэгсэн би яасан гэсэн чинь ТИП гэж гуцдийм даа. Нөгөөхий нь мартчиж сандарсандаа гарт байсан хэдэн зоосоо бүгдий нь өгөөд тууцан.
Тэгсэн манай Со хүүхэн тэгжийн: Ресторанууд чинь тип сайн өгдөг хүнд сайхан үйлчилдийн тип муу өгдөг хүнд дургүй байдын бүр нүдэлчдийн гэж авдым даа. Тэгсэнээ чи манай ресторанд битгий ирээрэй тип өгч сурталаа гэснээ саваад унадийн.
Би угаасаа ресторанд хоол идээд байдаг тийм залхуу бас цамаан амьтан биш л дээ. Гай болж хааяа нэг амьдралын шаардлагаар хоол захиалаад тип-г нь мартаж нүдлүүлхиймаа.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment