Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 11 May 2014

Юу болоод байгаа юм бэ?

Энэ Хятадуудад хэрэггүй юм гэж байна уу? Тэрийг чинь авна энийг чинь авна л гэхийн, эхнэрийг чинь өндөр үнээр авна гэвэл аваачаал өгөх бололтой юм.

Бид онгон сайхан байгаль орноо онгичиж сүйдэлж хөрсөн доорх алтыг нь авч бүгдийг урагш гаргаж дууссан. Одоо ер нь ухаж сэндийлээгүй газар гэж байхгүй байх.

Дараагаар нь хаг ч бил үү хад өвс ч бил үү бааханыг уулнаас түүж Хятад уруу аваачиж өгсөн.

Эртний эдлэл хэрэгтэй гээд өвөг дээдсийнхээ булш бунханыг бүгдийг ухаад дотор нь байсан бүхнийг урагш нь аваачиж өгөөд дууссан.

Тэгж байтал төмрийн хэрэгсэл авна гээд баахан төмрийн хэрэгсэлийг хэд хэдэн машинаар нь аваачаад урагш нь өгчихсөн.

Хааяа энд тэнд мотоцикл, машины араам энэ тэр харагддаг ш дээ. Одоо хөдөөгүүр тийм юм байхгүй болсон байна лээ.

Одоо тэгсэн юу гэнэ вэ? Цагаан ч гэнэ үү цахиур ч гэнэ үү тийм чулуу Хятадууд өндөр үнээр авч байгаа гэнэ.

Хүн болгон л машин машинаар чулуу түүж урагш нь аваачиж өгч байгаа гэнэ шүү.

Тэгж байтал одоо бас юу вэ? Өмнө-говь аймгийн Гурвантэс суманд Хятад мянгат малчин төрлөө ч гэнэ үү?

Энд тэнд явуулын хүмүүс зам асуух гэхээр Хятад малчид л явж байна гэхийн. Энэ одоо юу болоод байгаа юм бэ?

Энэ орон нээрээ эзэнгүйрч дуусч байнаа. Эзэн нь гэсэн хэдэн эрх мэдэлтнүүд үлдсэн газрыг нь зарч дуусч байх шиг.

Хэдэн жилийн өмнө улсын бодлого модлого юу ч билээ тэгж худлаа донгодоод нөхөр үржихүй насны хамаг сайхан залуучуудыг Солонгос уруу явуулчихсан. Манай саахалт айлын Тэмээчин Баяраа хүртэл явсы ш дээ.

Тэдний хэдэн хувь нь эсэн мэнд эргэн ирж байгааг хэлэхэд хэцүү.

Хүйсийн тэнцвэр 5:1 болсон байнаа л гэж байна. Энэ ёстой үнэхээр гашуун үнэн шүү. Та нар зүгээр бод. За байз би бодоё. 5 жилийн өмнө манай хэсэг найз хүүхнүүд ганц бие л байсан 5 жилийн дараа очсон яг хэвээрээ ганц бие л байна лээ.

Нөгөө байхгүй залуучууд тал нь Африкт энхийг сахиулаад тал нь Солонгост хүнд хөдөлмөр эрхлээд байхгүй.

Хамаг залуучуудыг нь ийш тийш нь тарааж дуусаад тэгээд хэдэн Хятадууд мал маллах нэрийдлээр наагуур цаагуур бид мэдэхгүй л аймшигийн их юм зохьцуулж суугаа даа.

Хууль мууль энэ тэр байдаггүй юм уу энэ улс оронд. Зүгээр нэг гадны хүн дуртай газраа очиж мал маллаал, малчин болчдог юм уу?

Гэтэл бид гадны улсад яаж зовж зүдэрч байна вэ? Бид гадныхны юмыг булаах эсвэл тэнд эзэн нь болоё гэсэнгүй зөвхөн шударгаар хөдөлмөрлөе л гээд байгаа ш дээ.

Дээр байгаа тэр нэг хэдэн нөхөд үнэхээр дашин шог юмаа бүр нээрээ хэлэх ч үг алга. Арай ч дээ нээрээ. Одоо байгаа хэдийг гаргалаа ч гэсэн доор нь байгаа хэд яг адилхан хүмүүжил, ёс суртахуунтай, өнгө мөнгөний төлөө эхнэрээ байтугай улс орноо ч зараад туухад бэлэн нөхөд.

Энэ улс орон хэзээ хөл дээрээ босч, хэзээ нэг эзэн шиг аавын хүүдүүд ирж улс орноо төвхнүүлэхийн бүү мэдээ.

Одоо тэгээд бодхымаа. Тэр одоо болсон болоогүй юм Хятадуудад аваачиж өгөөд байгаа хүмүүсийг хэн бэ гэхээр нөгөө л нэг ажилгүй, ажил олддоггүй, мэргэжилгүй нэг хэсэг нөхөд.

Улсын бодлого модлого гэж юм үнэн байхгүй нээрээ. Тэр хүмүүсийн сэтгэхгүйг өөрчилдөг, амьдралд өөр аргаар хөдөлмөрөө үнэлүүлж болно гэдэг юмыг ойлгуулдаг, ухааруулдаг төр хэрэгтэй байдаг. Гэтэл нөгөө хэд маань эд хөрөнгө, идэх уухаа булаацалдаж жийлцсээр…

Бурхан дээрээс биднийг харж өрөвдөж суудаг байх даа. Хөөрхий гэж...

10 comments:

  1. Өмнө-говь аягүй баян аймаг болоод малчид нь хятад хүн хөлсөлж малаа маллуулж буй тухай тав, зургаан жилийн өмнөөс л ярьж байсан.
    Гэхдээ хятадууд ирээд монголоос хамаг төмөр, зэс, бугын эвэр этрийг зөөгөөгүй шдээ. Бид өөрсдөө л зөөгөөд байгаа нь эмгэнэлтэй. Тэгээд олсон жаахан мөнгөө хүмүүс нь ч, улс нь бүтээн байгуулалт бус эдийн хэрэглээнд өгөөд дуусч байдаг...

    ReplyDelete
  2. Пээ тийм үү, ёстой сонсоогүй юм байна. Харин тиймээ бид л өөрсдөө зөөж аваачиж өгөөд байхын байна ш дээ. Яадаг ч юм байгаан бүү мэд.

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. Хөжлийн эхэн үедээ байгаа юмаа зарж амь зууж байсан олон орон бий, гэхдээ тэдгээр орнууд олсон мөнгөө аль болох аж үйлдвэр, технологи хөгжүүлэхэд зориулж, түүхий эдийн худалдаагаа аль болох багасгаж, хамаарахгүй байхын төлөө зүтгэдэг. Саудын араб этрийг харахад ч "газрын тос дуусахад яахуу" гэсэн бодлого хэрэгжүүлж байна. Монгол харин байшин барилга барих, гадаадын чамин ганган эд хэрэгсэл авахад л хамаг хөрөнгөө өгөөд байх шиг. Дээр үед зарим ухамсар муутай ноёдууд хятад данжаадад өр тавьж торго дурдан авч байсантай агаар нэгэн...

    ReplyDelete
    Replies
    1. Ингэж ингэж сайн цаг ирэх байх л гэж найднам. Сайн цагийн өмнө жаахан саад тулгуур байгаа ч юм уу?

      Delete
  6. нэг л удаа товчлуур дарсан юмсан... яагаад ийм олон ороод байдаг юм бол доо

    ReplyDelete
    Replies
    1. Цахимын тань хурд их сайн байна даа :))

      Delete
  7. за оддоо яахуудээ ухаан суух болвуу гэж харж суухым байнашдээ

    ReplyDelete