Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday 31 May 2012

Монриалын Их Сургууль


Та бүхэндээ Монриалын Их Сургуулийг танилцуулья.

Монриалын Их Сургууль нь Франц хэлээр сургалт явуулдаг их сургуулиудын нэг бѳгѳѳд чансаагаараа Хойд Америктаа нэгдүгээрт (франц хэлээр сургалт явуулдаг сургуулиудын хувьд) дэлхий дахинаа дѳрѳвдүгээр байранд ордог байна.

Энэхүү сургуулийн тэнхим болоод сургалтын хѳтѳлбѳрүүдийг та бүхэн цахим хуудаснаас нь дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. www.umontreal.ca

Энэхүү сургуульд элсэн орохын тулд Франц хэлний олон улсын шалгалтыг амжилттай ѳгѳх ёстой юм.

Сургууль оюутнуудаа элсүүлэн авсаны дараагаар бүх оюутнуудаас Франц хэлний олон улсын шалгалтыг авах бѳгѳѳд улмаар шалгалтанд унавал сургууль нь багш гарган 06 сарын хугацаатайгаар франц хэлний хичээл орж шалгалтаа дахин авна.

Гэхдээ Франц хэлнийхээ шалгалтанд бэлдэх явцдаа хичээлдээ алдалгүй явах боломжтой бѳгѳѳд шалгалтаа давах нь чухал юм.

Зѳвхѳн Франц улсад баклаварын зэрэг хамгаалсан оюутнууд энэхүү шалгалтаас чѳлѳѳлѳгддѳг юм.

Хичээлийн байр, орчин, сургалтын чанарын хувьд сайн тѳдийгүй жил бүр мянга мянган оюутнууд Европоос ирж суралцдаг байна.

За ингээд сургууль хайж байгаа хэн бүхэнд Монриалын Их Сургууль таалагданад гэдэгт найдаж байна.

2 comments:

  1. Гоё сургууль байна. Канад хэр хүйтэн бэ? Монголд 6-8 сард нимгэн явж болдог канад ойролцоо юу арай хүйтэнүү газрын зургаас хархаас нилээн хойно арктикийн бүсэд харагддаг.

    ReplyDelete
    Replies
    1. Муж мужаараа янз янз, Монриал, Торонто хотуудад бол халуун л байна. Яг аль хотод очих гэж байгаагаасаа болоод сайн судлаарай. БИ Монриалыг сайн, Торонтог жаахан гадарлана. Гэхдээ арктикийн бүс тийшээгээ зэлүүд ш дээ. Хотууд нь доогуураа л бий. Ванкуувэрт бол бараг намраараа байдаг гэсээн.

      Delete