Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 19 May 2012

Үүнийг идчих үү?

Дарга II өчигдөр инээд хүргээдээ...



Би уг нь Дарга II-той ээлж таардаггүй юм. Энэ удаа манай ээлжний хүн ээлжийн амралтаа аваад явсан тул би ингээд махийгаад хоёр даргын нүүр үзээд сууж байна.

Тэгсэн Дарга I яваад Дарга II ирлээ. Харах царайнаасаа цонхийгоод өвдчихөөд ирсэн.

Тэгсэн эхний өдрөө манай өрөөнд орж ирлээ.

- Би халуурч байн уу, чи үзээтэх
- Хүүе би яаж үзэхийн
- Гараараа дараад үзчих

Ха ха ха би нь үнээр өөртөө итгэлтэй баруун гараа даргын духан дээр зүүн гараа өөрийн духан дээр дарж үзсэнээ гучин хэд гээд тоо хэлсэн шүү дэ ха ха ха ха.

Тэгсэн тийм байхаа халуураад байх шиг байсын гээл гараад явсан.

Маргааш өглөө нь баргар царайлаал орж ирсэнээ чиний нөгөө уудаг цайнаас чинь би ууя тэгэх үү гэнээ. Би:

- Ямар уудаг цай?
- Яагаав чи уугаад байдаг өөр улсын цай
- Аан Япон цай тэг тэг

Ус буцалгаал цайгаа ууттай нь бариал очлоо. Энэ цай сайн уу ходоод энэ тэр цэвэрлэнэ биз дээ гэж асууж байна. Тэгэхээр нь би:

- Та ер нь яг яасан хүн бэ? Яагаад өвдөв? Сэтгэл санаа чинь зүгээр үү?
- Зүгээр зүгээр
- Хамтран амьдрагчтайгаа муудаа юу? Сэтгэл тавгүйтхээр өвддий ш дээ.
- Үгүй үгүй би ёстой сайхан харилцаатай байгаа. Харин би өөхтэй мах идээд дээрээс нь хоёр эмэгтэйтэй 4 шил улаан дарс уусан, тэрнээс л болох шиг боллоо. Элэг л өвдөөд байх шиг байна.
- Пээ наад элэгнийхээ ачаалалыг ихдүүлчиж. Элэг чинь өөх, дарс хоёрыг зэрэг шүүх гэж зовж байгаан байна. Өөртэй итгэлтэй эмэгтэй юмаа би ядаж байхад.

За ингээд ус сайн уу. Шингэн юм уу гэсээр л гараад явлаа.

Өчигдөр бид хоёр үдийн хоолоо идэх гээл гал тогоонд сууж байлаа. Тэгсэн дарга баахан ногоо аваад ирчихсэн. Эхнээс нь жаахан идэж байснаа нэг лууван сэрээдэснээ үүнийг идчих үү гэнээ ва ха ха ха ха.

Өвчтэй хүнд тэр сайн энэ сайн гээд баахан олон долоон юм донгодоод толгойг нь эргүүлчихсэн. Сүүлдээ юу идэхээ мэдэхээ болтол нь би буржээ.

Тэгэхээр нь би хүн чинь хоол идэхдээ 40-60 удаа зажилж байж залгих ёстой гэнэ. Та туршаад үз л гэлээ.

Мань хүн нэг лууванг ёстой тоолоол зажилж өгч байнаа.

Дарга ногоогоо зажилсаар би махаа зажилсаар байтал бүх хүмүүс хоолоо идээд гараад явчихсан.

Хоолоо бараг дуусахын даваан дээр 30 удаа зажлахад л хангалттай байна гэж байна лээ шүү.

Өглөө бас л нэг цай ууя л гэж байна. Усаа буцалгаал бариад очлоо. Тэгсэн дарга:

- Би бүр санаа зовчихлоо. Цайны чинь мөнгийг төлье
- Юун сүртэй еэн, зүгээр.

Төлхийн аргагүй болтол нь би бас Монриалд байдаг Солонгос дэлгүүрээс авдаг энэ тэр гээд хий дэмий бурсан тал байгаа шүү.

Энэ даргыг намар Солонгос гоймонд оруулах шахаад. Тэгсэн гадаа гарчихсан амаа ангайцан салхилчихсан зогсож байсы ш дээ ва ха ха ха ха.


Өнөөдрөөс арай гайгүй болоод явж байна. Тэгсэнээ бас чиний цайны ач гэнээ.

2 comments:

  1. Хэхэ та нээрээ үнэхээр хөгжилтэй юмаа. Амаа ангайцан салхилах уу хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, харин тиймээ тэгээд зогсож байсан. Солонгос гоймон ч иддэггүй хүнд халуун шүү тээн.

      Delete