Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 20 May 2012

Саалиа хураахаар саваа бэлд


Алаг үнээнээс хэдэн литр сүү гарахыг мэдэхгүй. Гэхдээ юмыг яаж мэдхэв хоёр хөхүүр бэлдэе.



90-ээд оны сүүл -2000 оны эхээр айлууд Цагаан Сараар оймс, хөзөр, гарын саван өгдөг байхад оймсыг нь авсан ч өгсөн ч их бэлэгшээдэг байж билээ.

Дээшээ харсан сав. Малгай барагтай өгөхгүй дээ. Доошоо харсан сав.

Дээшээ, доошоо харсан нь чухам ямар учиртай болчихоод байна гэвэл дээшээ харж байвал дотор нь юм орноо гэж.

Нэг айлд хэдэн ч оймс өгсөн яахав дээ. Хүүхдийн тоо нэмэгдэнэ, хүргэн бэрүүдтэй болно.

Сав ихсэх тусам сааль нэмэгдэнэ. Дээшээ харсан бүхэн дүүрнэ гэж.

Дээшээ харсан савгүй байж сааль их авна гэж бодолгүйгээр саваа хангалттай бэлд. Сав чинь л бэлэн байх юм бол бороо их орно, мал таргална, сүү сааль хангалттай авна.

Бэлэгшээлийг бол дээд зэргээр олсон төдийгүй цаанаа нөгөө байх, бий болох гэдэгийг нууцаар гаргаад ирсэн шиг.

Цаашилбал их сааль сүүтэй хувингаа даахгүй бол залуу дуудаж дамжилна. Олон удаа дүүрэн сүүтэй хувингаа дамжилж явбаас дотно харилцаа үүсэж хань, ижил болно.

Цүнхээ бэлд номоор дүүрнэ, чемоданаа бэлд аялалд явна, түрийвчээ бэлд мөнгө дүүрнэ.

 Саваа ахиухан бэлдэж саалиа арвин хураагаарай, хурай хурай хурай!

9 comments:

  1. saihan belegsheel baina. savaa belddeg heregee ...

    ReplyDelete
    Replies
    1. Тэг хө. Ахиухан бэлдэх тусам ахиу ургац авна.

      Delete
  2. Хамаагүй хэтрүүлэх дэмий юм байна лээ. Эртээд нэг газар хоол идчээд түрүйвчээ мартаад гарсан нь зөөгч хүү араас ахаа та чемоданаа мартчихлаа гэж эвгүй байдалд оруулсан шдэ. Гэрээсээ хөөгдөөд гуанзанд орж гэдэс гарч байгаа нөхөр шиг санагдсан даа...

    ReplyDelete
    Replies
    1. За барагтайхан бүлт үсрээрэй Панда гуай

      Delete
    2. Түрийвчиндээ мөнгөнөөс өөр юу хийсэн байсан юм бэ кккккккккккккккккккккккккккккккккккккккккккк

      Delete
  3. Баахан бэлгэвч ха ха ха

    ReplyDelete