Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 4 May 2012

АНУ-д хѳл тавьлаа


Обама ахын урилгаар ирлээ гэх үү, үнэн тасарчихсан байна уу


Сайхан юм ярьж байхад бүтнээ гэж. Обама ах намайг нэг ѳдѳр урьж л таараа.

Шѳнѳ нийслэл хотод буулаа. Пүн гээл аймаар халуун юмаа.

Буугаал таксидлаа. Латвигийн залуу л зогсож байна.

Их ѳѳр юмаа. Канадаас нэг л ѳѳр мэдрэмж ханхалж байна.

Ѳнѳѳдѳр ганц юм  л мэдэж авлаа. Дэлгүүр бол хямдхан байна. Такс гэж бараг алга.

Солонгос хүүхэн ийшээ ирж дэлгүүр хэсээд байдагийг чинь ойлгож эхэллээ.

Үнэхээр ѳѳр байна. Канад бол аюулын үнэтэй дээрээс нь сонголтгүй. Энд бол тэр хамаг брэнд чинь далан таваараа буугаад ѳгцѳн хямдхан байна.

Монголоос хүн ирсэн. Би уулзаж явна.

Одоо нэг Монгол хоол олоод идчихнэ. Караокэд ороод дуулчихна.

Ѳдѳржин шѳнѳжин пан пан пан эрүү завьж ѳвдѳх гээл байна.

Дэлгүүрүүд нь ямар ч эрт онгойдын ямар ч орой хаадын.

Буудлаас авотбус үнэгүй аваал нѳгѳѳ Пентагоны гадаа чинь буулгаал Пентагон бид 2 чинь яалаа даа гэсэн чинь оюутан насандаа бардсан байна лээ ш дээ.

Тэр бар одоо Сансарын тэндээ байгаа юу.

За ядарлаа. Маргааш их сургуулийн ангийн охинтой уулзана.

8 comments:

  1. Хэхэ хөөрхөн юм. Канад явъя гэж бодож байсан, үнэтэй бол хэцүүмаа тэ?

    ReplyDelete
    Replies
    1. Канадад нэг гутал авдаг мѳнгѳѳр АНУаас 4 гутал авхаар байна. Ялгаа бол асар их байнаа.

      Delete
  2. Удку лондон явах байх даа :P

    ReplyDelete
  3. Ингэхэд ТБ минь наанаа юу хийж яваа билээ? Хэрэг зоригоо ч хэлээгүй шууд хаяад явчихсан байна лээ шдэ.

    ReplyDelete
    Replies
    1. Монголоос манай үеэл дүү ажилаар ирээдээ. Тэгээд л уулзаж явна. Далимаар нь юм үзээд.

      Delete
  4. за хөө, наад нутгийнхаа ард түмэнд миний мэндийг хүргээрэй, ккк. зураг хөрөгтэй гоё бээгий хүлээжийна шүү...

    ReplyDelete
    Replies
    1. За тэгнээ хѳ. Ѳнѳѳдѳр л баахан зураг дарья.

      Delete