Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 12 May 2012

Түргэн тусламж


Энэ салбарт ажиллахын хамгийн хүнд үе нь энэ. Ажилаа хаяаал явмаар болдог.

Манай нэг ажилчин газрын доор бэртэл аваад өчигдөр жаахан сандарсан өдөр байлаа.

Би даргын өрөөнд зогсож байсан чинь станцаар гэнэт  түргэн тусламж хэрэгтэй боллоо, хүн бэртлээ гээл хашгирсан. Дарга намайг түргэн тусламж дууд гэчихээд гүйгээд алга боллоо.

Би ч гүйж ирээл өрөөнөөсөө эмнэлэг рүү залгаал хаягаа хэлээл хүн бэртлээ, эмнэлэгийн тусламж хэрэгтэй байнэ гэж хэлтэл за гээд утсаа шидлээ.

Би ч гарч ороол түргэн тусламжийн машин ирэхийг хүлээгээл зогсоод байдаг. Тэсэлгүй өрөөндөө ороол дахиад залгах гэтэл өмнөөс хамгаалалтын алба утасдаж байна.

-Түргэн дуудсан уу?
-Тэгсэн яасан бэ?
-Бид түргэн явуулах боломжгүй
-Юу гэсэн үг вэ хүн бэртчихээд байна. Бидэнд сувьлагч хэрэгтэй байна.
-Яг юу болсон ярь
-Би нарийн зүйл мэдэхгүй байна. Доороос хүн бэртсэн түргэн тусламж хэрэгтэй гэж хэлсэн.
-Аврах алба хэрэгтэй юэ?
-Би сайн мэдэхгүй байна
-Даргатайгаа холбоо бариад хариу хэл


Станцаараа даргаа дуудлаа. Дарга хариулж байна.
-Аврах алба хэрэгтэй юу?
-Үгүй ээ, бидэнд сувьлагч хэрэгтэй байна. Дээрээс нь нисдэг тэрэг дууд.

Би ч орж ирээл хамгаалалтын алба уруу хариулт хэлтэл одоохон түргэн явуулья. Гэхдээ сувьлагч явуулахгүй.

Би энэ захиалагч компаний түргэн тусламжын системийг гайхсан. Хүн газрын гүнд цус алдаад байна гэхэд дээш нь гаргаж ир гээд байрнаасаа хөдлөхгүй байгаад байхын. Бүх хүн сувьлагч биш.

Дээшээ гарч ирж чадалгүй хүний амь эрсэдвэл яахын. Тэгсэн бараг цагийн дараа түргэний машинтай хэдэн залуучууд ирлээ. Тэгсэн тэд нар нь анхан шатны тусламж үзүүлэгчид гэнээ. 2 цагийн сургалтанд суусан хүмүүс үнэхээр хүний амь аварч чадах уу?

Хийн хоолойг нээснээс болж нүдэндээ даралт авч хойшоо унахдаа дагзаараа юм мөргөөд хөлөө гэмтээсэн шинжтэй байна. Одоогоон нарийн онош гараагүй. Ямар ч байсан амь насанд нь аюулгүй гэсэн.


Хурдан эдгээд ажилдаа ороорой. Эрүүл энхийн тэнгэр ивээг!

Хүмүүс минь алхах, гишгэх, хөдлөх хөдөлгөөн бүрээ нарийн хянаж хамгийн гол нь аюулгүй байх хэрэгтэй шүү!

4 comments:

  1. Ээ юун ярвигтай эд вэ. Гадныхан харин түргэн тусламжийн үйлчилгээн дээрээ их хүнд сурталтай гэдэг байхаа. Манайхан шиг шууд туслах гээд гүйчихдэггүй, бараг ойртдоггүй гэх шиг болсон

    ReplyDelete
    Replies
    1. Их тайван ч гэхийм уу, ямар ч байсан хүн цус алдаж байна гээд гүйгээд ирдэггүй л юм байна.

      Delete
  2. Manaih gehdee turgen duudahaar lav 3 tsagiin daraa irdegiin bn lee. achaalal ihtei bn gesen hariult dandaa ogno. piltaan shalan deer unah ih ayultain bn lee shu, nuruu nugasnii gemteltei boldog. bolgoomjtoi l bhgui bol hetsuum bn lee

    ReplyDelete
    Replies
    1. Манайхан ч уг нь хурдан ирэх хүсэлтэй л байдаг байх. Даанч зам нь бөглөрөөд явахгүй. Эд нар бол 5 минутанд давхиад ирэх газар ирэхгүй л гээд байсан.
      Хайхрамжгүй хийсэн үйлдэл болгон аюултай.

      Delete